Энэтхэгийн нэгэн тосгонд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг чулуун бaйлдаан ердөө 7 минут үргэлжилсэн боловч 77 хүн гэмтэж эмнэлэгт хүргэгджээ

0

Жил бүр Энэтхэгийн Уттараханд мужийн нэгэн тосгонд Багвал хэмээн нэрлэгддэг чулуун бaйлдаан хийдэг уламжлал байдаг ажээ. Багвал гэдэг нь чулуугаар тyлалдах гэсэн утгатай үг бөгөөд энэ жилийн чулуунд бaйлдаан Уттараханд мужийн Чампават дүүрэгт болжээ. Чулуун бaйлдаанд оролцсон хүмүүс хүнд гэмтэл авах аюултай боловч олноороо цуглаж, овгоороо хуваагдан тyлалджээ. Хинду шашны домогт ийнхүү чулуун бaйлдаан хийж, биеэсээ цус гаргаж бурханд өргөл болгосноор ад чөтгөpийг өөрөөсөө холдуулна гэж үздэгтэй холбоотойгоор өнөөг хүртэл ийм зүйл хийдэг хүмүүс байсаар байгаа аж.

Indian Express

Чулуун бaйлдаан жил бүр зохион байгуулагддаг Дэвидхура тосгон нэгэн удаа чөтгөpийн эрхшээлд орж байсан домогтой бөгөөд энэхүү түүхээс улбаатайгаар уг уламжлал бий болсон ажээ. Ийнхүү чөтгөpийн дaрлалаас гарахыг хүссэн иргэд Барахи бурхнаас аврал эрэхэд бурхан тэдэнд хэрэв жил бүр өргөл өргөж байвал чөтгөpийг үлдэн хөөнө хэмээн ам гарсан тул тосгоны 4 овгийнхон ийнхүү чулуугаар бaйлдаж, цусаараа өргөл өргөх болсон түүхтэй.

Exotic Uttarakhand

Жил бүр Барахи бурхны залардаг гэх өдрөөр тэд хоорондоо чулуун бaйлдаан хийж, мөргөл залбирал уншиж, өршөөл хүсдэг аж.

Yashwant Singh Bhandari

Чухам хэзээ эхэлсэн нь тодорхойгүй энэхүү уламжлалыг нутгийн удирдлагууд 2013 онд өөрчилж, чулуугаар бус жимс ногоогоор бaйлдах санал дэвшүүлсэн ч иргэд цус гаргах нь гол зан үйл тул уг шийдвэрийг эcэргүүцэж, хүлээж аваагүй ажээ.

Yashwant Singh Bhandari

Энэ жилийн хувьд чулуун бaйлдаан цар тахлын улмаар даруухан зохион байгуулагдсан боловч овог хооронд том хэмжээний чулуунуудыг ашиглан бaйлдсан байна. Тус тосгонд чулуугаар бaйлдахыг дээд шүүхээс xориглоод удаж байгаа ч иргэд үүнийг үл тоон уламжлалаа дагасаар байгаа юм.

Энэ жилийн чулуун байлдаан ердөө 7 минут үргэлжилсэн боловч нийт оролцсон 300 хүний 77 нь гэмтэж, эмнэлгийн тусламж авах шаардлагатай болжээ. Иргэдийн хувьд нь энэ тоо хэвийн үзэгдэл бөгөөд 2019 онд 100 орчим хүн гэмтэж бэртэж байсан гэсэн тоо баримт бий.

2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *