Хүүхдүүдэд л зориулсан арга, заль мэт боловч яг үнэндээ насанд хүрсэн хүмүүст ч гэсэн хэрэг болох 7 мэдлэг

0

Бидний амьдралыг хөнгөвчилсөн олон бүтээлүүд бий болохоос өмнө хүмүүс бидний хувьд энгийн мэт санагдах зүйлсийг олон төрлийн сонирхолтой аргаар гүйцэтгэдэг байсан түүхтэй. Тухайлбал, эртний египетүүд цаг хэд болж байгааг тодорхойлохын тулд өндөг цамхаг босгож, түүний сүүдрээр цагийг хэмждэг байсан гэдэг. Өдгөө цаг хэд болж байгааг, нар хэдэн минутын дараа жаргахыг олж мэдэхэд хялбар болсон боловч гараараа үүнийг хэмжиж сурсан байхад хэзээ ч илүүдэхгүй биз ээ.

1. Хуруугаараа нар хэзээ жаргахыг тооцоолох боломжтой.

Нар хэзээ жаргахыг тооцоолж мэдэхийн тулд та хуруугаа нар болон тэнгэрийн хаяа хооронд байрлуулж харахад л хангалттай байдаг ажээ. Нэг хуруу тус бүр 15 минутын хугацааг илтгэх бөгөөд хэрэв нар болон тэнгэрийн хаяа хооронд 4 хуруу зай байвал энэ нь 1 цагийн дараа нар жаргахыг илтгэнэ.

 

2. 10 хуруугаа ашиглан 1-1024 хүртэл тоолох боломжтой.

© Depositphotos.com

Эхний хуруугаа 1 гэж тоолсон бол удаах хуруугаа эхний хуруунаас хоёр дахин их хэмээн тооцоолбол сүүлчийн хурууны тоо 512 болно. Ийнхүү бүх хурууны нийлбэр тоог гаргавал 1024 болдог ажээ.

 

3. Модон иштэй зайрмаг доор аяган бялууны цаас тавих.

Bargainmaxuk / instagram

Балчир хүүхдүүд цаг ямагт багахан зүйлсээс л эмх замбараагүй байдлыг үүсгэж байдаг гэдгийг бид бүхэн мэдэх биз ээ. Тухайлбал хүүхэд тань модон иштэй зайрмаг идэхдээ хайлуулж, дусаагаад байдаг бол иш хэсэгт нь аяган бялууны цаасыг хийхэд л энэ асуудлаас бүрэн ангижрах боломжтой. Зөвхөн хүүхдэд ч гэлтгүй насанд хүрсэн хүн ч санамсаргүй зайрмагаа хувцас дээрээ дусаахаас хамгаалж энэхүү аргыг ашиглах бүрэнг боломжтой.

 

4. Ямар нэгэн хэрэгсэлгүйгээр төгс тойрог зурах.

Ямар нэгэн зүйл ашиглалгүйгээр төгс тойрог зурах нэгэн хялбархан арга бий. Ингэхдээ та харандаа эсвэл үзэг барьсан гарныхаа аль нэг хуруугаараа цаасыг дараа, нөгөө гараараа цаасаа эргүүлэхэд л хангалттай.

 

5. Хайч, чулуу, даавуу тоглоом тоглохдоо нэмэлтээр оруулж болох зүйлс.

Хүүхэд байхдаа үргэлж тоглодог байсан энэ тоглоом биднийг насанд хүрсэн хойно ч уйдаадаггүй тийм л сонгодог тоглоомнуудын нэг байсаар байгаа билээ. Тэгвэл энэхүү тоглоомыг тоглохдоо зураг дээр харагдаж буй гарын хөдөлгөөнүүдээр дамжуулан илүү сонирхолтой бөгөөд хүнд болгох боломж байдаг ажээ.

 

6. Хуруугаар хэмжих.

© Depositphotos.com

 

© Depositphotos.com

Шугам зохион бүтээгдэхээс өмнө эртний Египетүүд хуруугаараа аливаа зүйлсийг хэмждэг байсан гэдэг. Алдарт зохион бүтээгч, зураач Леонардо Да Винчи ч хуруугаараа аливаа зүйлсийн хэмжээг авдаг байсан түүх бий. Тухайлбал, эрхий хуруунаас бусад хуруунуудын хэмжээг нэг алга хэмжээ гэх бөгөөд 4 алга хэмжээ 1 тохойтой тэнцэнэ. 1 тохой хэмжээ гэдэг нь 45.7 см урттай тэнцдэг ажээ.

Түүнчлэн хуруугаа ашиглаж аливаа зүйлсийн хэмийг тодорхойлох боломжтой. Жишээлбэл, эрхий болон чигчий хуруугаа гаргах үед энэ хоёр хурууны хооронд 25 хэмийн налуу үүсдэг ажээ.

 

7. Хаданд авирахдаа хуруугаа хэрхэн зөв байрлуулж барих вэ?

© Shutterstock.com

Хаданд авирахдаа хадны ан цав хэсэг рүү хамгийн багадаа 3 хурууны үеэ лав оруулж барьж байхыг зөвлөж байна. Ингэснээр та илүү тэнцвэртэй байдлаар дараагийн барьц авах хад руу явах боломж бүрдэх юм.

Дээрх 7 зүйлсийн алийг нь түрүүлж туршиж үзсэн бэ? Нар жаргах хугацааг та хуруугаараа хэмжиж үзэхийг хүсч байна уу?

5
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *