Найруулагчдын тэр бүр олны өмнө дэлгээд байдаггүй тайзны арын нууцлаг амьдралыг харуулах 20+ сонирхолтой гэрэл зураг

3

Жорж Лукас нэгэн ярилцлагадаа: “Намайг кино урлагийн сургуульд сурч байхад л “Star Wars” киноны санаанууд төрж байсан, санаагаа хэрэгжүүлэхэд хамгийн гол нь кино урлагийн технологийн хөгжлийг би 20 жил хүлээсэн гэж хэлж болно” гэжээ. Бодит юм шиг мэдрэмж төрүүлэх уран зөгнөлийг бий болгохын тулд найруулагч бараг өөрөө студи байгуулж, видео боловсруулах тусгай программ зохиосон гэж хэлэхэд хилсдэхгүй. Өнөөдрийн найруулагчдад ямар ч асуудал алга: ногоон дэлгэц, хэт хурдны камер болон хүчин чадал өндөртэй компьютер – энэ бүгд найруулагчдын ямар ч уран зөгнөл, хүслийг биелүүлнэ. Бидэнд харагдах үзэгдлийг авч хаявал үнэн бодит дүр зураг нь ямаршуухан харагдах бол?

Бид энэ асуултанд хөтлөгдөн зураг авалтын ард талд хийгдсэн бичлэг, гэрэл зургуудыг сонирхож үзлээ. Компьютер графикийн ард юу нуугдаж байгааг танд дэлгэхэд бэлэн. Эдгээр кинонуудыг үзээгүй бол болгоомжтой хандахыг хүсье: бодит бус зүйл шүү.

Аварга том биетэй хорон муу санаатны оронд картон цаас

© KinoCheck International / youtube

“Avengers: Endgame” киноны жүжигчид Жош Бролины нүд рүү харж байсан бол сүүлийн анги дээр Таносын цээж рүү л харах байсан биз. Яагаад гэвэл тэрээр кино зохиолоороо бол аварга том биетэн шүү дээ. Тиймээс жүжигчин нуруундаа зургаан тулгуураар бэхлэгдсэн картоныг цээжин бие углахад хүржээ.

© KinoCheck International / youtube

Үүгээр ч зогсохгүй, хэн нэгнийг үзэн ядсан нүдээр харах, саарал трикотой зураг авалтын талбай дундуур гүйх, тэгээд бас үе үе гэрэл цацруулан инээмсэглэх хэрэгтэй. Элизабет Олсон уйтгар гунигт автах ёстой, гэсэн хэдий ч зураг авалт дээр маасайтлаа инээгээд сууж байж болох уу? Угтаа бол энэ нь “Avengers: Infinity War” киноны хамгийн эмгэнэлтэй хэсэг шүү дээ.

© starkboost / reddit

Хүүхэлдэйг хараад инээхгүй байхын аргагүй. “The Avengers” болон “Guardians of the Galaxy” киноны зураг авалтын талбай дээр Ракет хочтой элбэнх гарч ирнэ. Энэ дүрийг жүжигчин Шон Ганн бүтээсэн юм.

chadwickboseman / instagram

 

Нүүр хувиргалт огт хэрэггүй

© kahlkorver / reddit

“The Avengers” киноны Марк Руффало болон Халкын дүрийг мэдээж бүхэлд нь компьютер дээр бүтээж бий болгосон. Гэхдээ үүнээс юу дүгнэж болох вэ? Ногоон өнгөтэй аварга том биетний дүрийг бүтээсэн Марк Руффало зураг авалтын талбай дээр гарахдаа ганц ч удаа нүүр хувиргалтад орж үзээгүй.

© Marvel Entertainment / youtube

Нүүрний хөдөлгөөнийг мэдрэх ганц хоёр цэг л түүний нүүрэн дээр тавьсан. Мэдээж Марк Руффало зураг авалт болгон дээр тусгай мэдрэгчтэй хувцас өмсөж байжээ.

markruffalo / instagram

 

Алга болох супер хувцас

“Avengers: Endgame” киноны сүүлчийн анги – кино бүтээгчид энэ удаад уран зөгнөлт баатруудынхаа хувцсан дээр хүртэл тусгай эффект ашиглахаар шийджээ. Тэдний хувцас хүртэл виртуал болсон хэрэг. Кино зохиолын дагуу супер баатрууд хүн төрөлхтнийг аврахын тулд цаг хугацаагаар аялахад зориулсан тусгай хамгаалалтын хувцас өмсөх ёстой болно. Оёсонд орвол зурах нь илүү амар байсан бололтой.

 

Баатруудын дийлдэшгүй хүч болон тусгай эффектүүд

© Framestore / youtube

Зарим нэг шүтэн бишрэгчид Тоби Магуайрыг ямар нэг тусгай эффектийн тусламжгүйгээр аалзны бүхий л үйлдлийг хийж чадна гэж үздэг. Питер Паркерийн дүрийг бүтээсэн Тоби Магуайр ч бай, Том Холланд ч бай бүгд л босоо гадаргуу дээр наалдаж явж чадахгүй нь ойлгомжтой. Тэдэнд тусгай эффект зайлшгүй хэрэгтэй. Шууд утгаараа шүү дээ.

Нисэж буй дүр зураг 10-15 жилийн тэртээ ямар байсан яг л адилхан, олсны тусламжтайгаар л ниссээр байна. Үүнээс илүү арга олдоогүй.

Зураг авалтыг 90 хэмээр эргүүлэхэд жинхэнэ ид шид бий болно.

© Naweezy / reddit

 

Холливуд маягийн цаг хугацаагаар аялах машин

© OrangeKM / reddit

Кино бүтээгчдийн хувьд “Avengers: Endgame” киноны дүрүүдийн нүүр хувиргалт хүнд хүчир хөдөлмөр байлаа. Крис Эвансийн нүүрийг эхлээд хувиргана, дараа нь тусгай тэмдгүүд тавьж компьютер дээр боловсруулалт хийнэ. Үр дүнд нь – хөгширсөн Ахмад Америк. Жүжигчин өөрөө энэ хэсгийг илүү бодитой харагдуулахыг хүсэж байсан боловч түүний хүсэлтийн хариуд – энэ тохиолдолд киноны үргэлжлэх хугацаа 394,200 цаг хүртэл нэмэгдэнэ гэжээ.

“Guardians of the Galaxy” киноны хувьд бүр эсрэг чиглэлд ажилласан буюу Курт Расселийг тусгай эффектийн тусламжтайгаар 30 насаар залуужуулсан юм.

© Naweezy / reddit

“The Irishman” киног бүтээгч Мартин Скорсезе нэгэн ярилцлагадаа: “Марвелийн киног би кино гэж үзэхгүй, зүгээр нэг аудио, харааны л зугаа юм уу даа” гэж хэлж байсан удаатай. Найруулагч хэлсэн үгээ батлахын тулд 3,5 цаг үргэлжлэх хамгийн урт бөгөөд хамгийн үнэтэй киногоо туурвижээ. Киноны гол дүрийн амьдралыг бүхэлд нь харуулж чадсан. Тиймээс Роберт Де Ниро киноны эхэнд залуу байж байгаад сүүлдээ хөгширнө.

© KingKohishi / reddit

 

Жүжигчний дан ганц тоглолт хангалтгүй үед

Та “Оскар”-т гурван удаа нэр дэвшиж үзсэн байсан ч хамаагүй “The Avengers” киноны Пол Бэттан шиг жигд улаан өнгөтэй болж яав ч чадахгүй. Эсвэл “Alita: Battle Angel” киноны гол дүрийн баатар шиг нүдээ цагираг шиг болгож огт чадахгүй. Кино зохиолынхоо дагуу Алита үнэхээр дүрлэгэр нүдтэй болж чадсан. Мэдээж энэ том нүдийг зөвхөн тусгай эффектийн тусламжтайгаар л гаргаж чадна.

Үүнээс гадна “Su ren te gong” киноны баатруудын нүдэн дээр гэнэт ургах цэцгийг ч мөн адил.

“Ghost Rider”-ийн дүрийг хэрхэн бүтээсэн бэ? Николас Кейжийг зураг авалтын талбай дээр танихын аргагүй болтол нь өөрчилжээ.

© JasonLeiHowden / twitter

 

Виртуал бэлтгэл сургуулилт – ганц секундын дотор бүрэн өөрчлөгдөх бие

© Marvel Entertainment / youtube

“Captain America: The First Avenger” киноны Стив Рожерсийн дүрийг бүтээхэд үнэндээ хоёр жүжигчин тоглосон юм. Крис Эванс дүрийн толгойг гаргана, харин Леандр Дини – биеийг нь. Туранхай Дини ч төсөөлж байсан дүрээс өндөр бөгөөд булиа харагдаж байсан тул түүнийг ч гэсэн бага зэрэг жижигрүүлэхээс өөр аргагүйд хүрсэн. Киног илүү бодитой харагдуулахын тулд гурван хувилбараар зураг авчээ: Эванстай, Динтэй бас ямар ч жүжигчингүй.

“Ghost in the Shell” кино бүтээгчид ч мөн багагүй хүч хөдөлмөр зарцуулсан гэдэг. Скарлетт Йохансан киноны турш шаргал трикотой гүйсэн гэхэд хилсдэхгүй.

© FilmIsNow Movie Bloopers & Extras / youtube

Киноны төгсгөлд буюу бэртэж гэмтээд хэвтэж байх тэр хэсгийг ногооноор буджээ.

© FilmIsNow Movie Bloopers & Extras / youtube

“Maleficent”–ийн үргэлжлэл анги дээр Анжелина Жолийг хэдэн цагийн турш бүхэл бүтэн нэг баг нүүр хувиргалтыг нь хийсэн. Дүрийнхаа хувцсыг өмсөөд нүүрээ хувиргаж дууссаны дараа үнэхээр аймшигтай харагдаж байсан гэж жүжигчин өөрөө ярьжээ, тэр бүү хэл хүүхдүүдийг ч айлгаж байсан удаатай.

“Tomb Raider” киноны дүрд зориулж Алисия Викандер 6 кг хүртэл булчингийн масс нэмсэн.  Хэдий хүчтэй болсон ч үсрэх, гүйж харайх хэсгийг тусгай эффектгүйгээр гаргах боломжгүй байжээ.

 

Кино студийн талбай зураг авалтанд багадаад байвал

© Marvel Entertainment / youtube
© Marvel Entertainment / youtube

“Star Wars” киноны эхний гурван ангийн зураг авалтын үеэр бүх ертөнц үнэндээ Жорж Лукасийн гаражид багтахаар байсан.  Харин 40 жилийн дараа бүтээсэн “Avengers: Infinity War” киноны найруулагчид аварга том студи бэлдээд ч дийлээгүй юм. Ингээд л тэдэнд ногоон дэлгэц, гүйлтийн зам туслахаар ирж дээ.

© Fame Focus / youtube

“Avengers: Endgame” киноны төсөв 356 сая доллар. Харин “Valérian et la Cité des mille planètes” киног Люк Бессон 197 сая доллароор бүтээсэн – европын хамгийн өндөр төсөвтэй кино. Энэ их өндөр дүнгийн ихэнх хувийг компьютер графикт зарцуулсан гэдэг.

“Aquaman” киноны усан доорх аль ч хэсгийг усан доор аваагүй юм. Жүжигчид тусгайлан бэлдсэн талбай дээр л гарна, үсийг сүүлд нь зуржээ. Харин далай тэнгисийг жинхэнэ юм шиг л бүтээсэн байна.

© casualphilosopher1 / reddit

 

Бонус: автомашины бараг бүх л сурталчилгааг компьютер графикийн тусламжтайгаар хийдэг болжээ. Зураг авалтын үед “blackbird” нэртэй машиныг ашигладаг

Танд ямар кино илүү таалагддаг вэ? Тусгай эффект ашигласан уу эсвэл ашиглаагүй юу? Компьютер график ашиглаагүй ямар кино илүү бодит санагдаж байв?

56
ГайхмаарГайхмаар
9
ТэнэглэлТэнэглэл
8
Ха ХаХа Ха
7
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *