Эрүүл хооллолтын 11 чухал дүрэм

1

Муу гэсэн хүнсний зүйлээс татгалзаж илүү эрүүл хоол хүнсийг сонгохыг хичээдэг болжээ. Харамсалтай нь зарим нэг сонголтууд нь ч эрүүлд тооцогдохгүй бололтой.

“Эрүүл” гэх тодотголтой ч хүнснийхээ жагсаалтаас хасахад илүүдэхгүй зарим нэг хүнсийг та бүхэнд танилцуулахаар бэлдлээ.

Савлагаатай алимны шүүс – хийжүүлсэн ундаанаас эрүүл


Алимны шүүс гэхээр л ямар ч гэм хоргүй мэт санагддаг учраас бид хийжүүлсэн ундааны оронд хэрэглэдэг. Үнэн хэрэгтээ алимны шүүсэнд Coca-Cola-наас их калори агуулагддаг.
Хэрвээ та хоол хүнсэндээ үнэхээр анхаарал хандуулж эхэлж байгаа бол цэвэр ус ууж бай. Савласан шүүс, хийжүүлсэн ундаанаас татгалз.

Шинэ ногоо нь болгосноосоо илүү шим тэжээлтэй

Ажиглаад байхад чанасан ногоо шинэ түүхий ногооноос илүү шим тэжээлтэй болж байна. Жишээ нь, чанасан лууванд илүү ашигтай каротиноид агуулдаг, харин жигнэж ууранд болгосон улаан лоолинд илүү их ликопин ихээр агуулагддаг ажээ.

Энэ нь дандаа л ногоогоо чанаж эсвэл жигнэж идээд бай гэсэн үг биш шүү, анхааралдаа авахад илүүдэхгүй шүү л гэж.

Сүшиг ямар ч хоолны дэглэмийн үед идэж болно

Хоол хүнсэнд агуулагддаг нүүрс усаа сайтар тооцоолон иддэг хүмүүс сүшиг илүүд үзэж өөр бусад хоолнуудаас илүүтэй захиалж иддэг. Үнэндээ нэг порц сүшид илүү их нүүрс ус агуулагддаг, бургерээс ч их шүү. Гэхдээ бургер нь их калоритой л доо.

Хэрвээ турахыг хүсэж байгаа бол сүшинээс арай өөр хоол сонгох болж дээ.

Цуу – давсны оронд хэрэглэх хувилбар

Хоол судлаачид цуугаар давсыг орлуулахыг зөвлөхгүй байна. Цууг бага багаар хэрэглэснээр өдөрт хэрэглэх давсны хэмжээ хэдэн ч өдрөөс илүү болж болзошгүй.

Үүний оронд хоолоо багахан давслаад идсэн нь шулуухан болж байна.

Сахарын оронд зөгийн бал

Сахар зөвхөн таны биеийн галбирт муугаар нөлөөлөөд зогсохгүй, бүх бие махбодид муугаар нөлөөлдөг гэдгийг та эрхбиш мэдэх биз ээ. Тийм учраас амттан идмээр санагдахаар зөгийн балаар орлуулдаг. Үнэндээ энэ нь сахараас ч их калоритой юм байна.

Калорийн хэмжээ хол зөрөхгүй ч гэсэн таны бэлхүүсэнд үүсэх илүү см хэнд ч хэрэггүй.

Хатаасан жимс – дуршил дарах сайхан арга

Эрүүл хооллолтын 11 чухал дүрэм 9

 

Жимсийг хатаах явцад агуулагдаж байгаа амин дэмийн 80% болон антиоксидантууд нь үгүй болдог байна. Тийм учраас жимсийг жимс хэвээр нь идэх нь илүү шим тэжээлтэй.

Мөн үйлдвэрлэгчид хатаасан жимсэнд илүү их амт оруулахын тулд нэмэлт бодис ашигладаг тул шим тэжээл нь улам л мууддаг ажээ.

Попкорн – эрүүл хүнс биш

Халуунд боловсруулсан попкорн нь эрүүл мэндэд ашигтайг эрдэмтэд саяхан тогтоосон. Аяга попкорнд ямар нэгэн жимс, ногоонд агуулагдах антиоксидантаас илүү их антиоксидант агууллагддаг ажээ. Мөн өөр бусад ашигтай бодисууд ихээр байдаг байна.

Мэдээж хувин хувингаар идэх хэрэггүй, аяга попкорноос бол ямартай ч татгалзах хэрэггүй л боллоо.

Бяслаг – турж буй хүмүүсийн номер нэг дайсан

Бяслагт агуулагдах тослог болон калорийн хэмжээ их тул энэ хүнснээс татгалзах хэрэгтэй гэж ихэнхи хоол судлаачид үздэг. Үнэндээ хэмжээг нь тааруулаад идвэл хоолны дэглэм сахиж байгаа хүн хүртэл идэж болно. Кальцийн агууламжаараа дээгүүр ордог хүнс юм шүү.

Бяслаганд мөн линоленийн хүчил ихээр агуулагддаг бөгөөд энэ нь биед хуримтлагдах өөх тосыг багасгаж турахад нөлөөлдөг ажээ.

Согтууруулах төрлийн ундаа – хэмжээнээс үл хамааран татгалз

Эрүүл хооллолтын 11 чухал дүрэм 14

Эрүүл хоол хүнсийг эрхэмлэдэг хүн согтууруулах төрлийн ундааг жагсаалтаасаа хасах ёстой гэсэн нэг цуу яриа байна аа. Харин дарсанд шим тэжээлтэй зүйл их байх юм. Жишээ нь, улаан дарсанд агуулагдах полифенолын хэмжээ өндөр, энэ нь зүрх судасны үйл ажиллагааг дэмжинэ.

Гэхдээ нэг хундаганаас хэтрэх хэрэггүй.

Ашигтай тос ямар ч хоолны амтыг сайжруулна

Кокос, маалинга, хулууны гээд төрөл бүрийн тос бидний хувьд эрүүл хүнсэнд тооцогдож байна. Хоол хүнс бэлдэхдээ эдгээр тосыг ашигладаг. Жишээ нь, маалингын тосыг халаахад агуулагдах хүчлээс маш их хортой бодис ялгарч эхэлдэг.

Тийм учраас зарим нэг тосыг “түүхий”-гээр нь хэрэглэвэл зохилтой.

Тослоггүй хүнсний бүтээгдэхүүн илүү сайн

Биеийн жиндээ анхаарал тавьж байна гээд тослоггүй хүнс хэрэглэдэг. Үнэн хэрэгтээ тийм хүнсэнд агуулагдах калори жирийнхээс өндөр байдаг ажээ. Тосыг нь авахаар амтыг нь ямар нэгэн зүйлээр сайжруулах хэрэг гарна. Энэ утгаараа уг хүнсний бүтээгдэхүүний амин дэм, шим тэжээлт бодис нь багасна.

Жишээ нь, бүх сүү, сүүн бүтээгдэхүүнд D, E , А болон К амин дэм агуулагддаг. Тослог байхгүй боллоо – амин дэмүүд байхгүй гэсэн үг.

9
Ха ХаХа Ха
7
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *