Голланд – ирээдүйг тодорхойлох улс мөн гэдгийг нотлох 7 баримт

1

Голланд өөрийн хэрэгжүүлдэг алдартай төслүүдээрээ дэлхийг гайхашруулаад удаж байгаа.

Дэлхийн бусад улс орнуудыг Голландаас үлгэр жишээ аваасай гэж хүсэж байна. Голландын амжилтанд хүрсэн баримтуудаас та бүхэнд хүргэхээр бэлдлээ.

1. Золбин нохой, муургүй цорын ганц улс

Голланд – ирээдүйг тодорхойлох улс мөн гэдгийг нотлох 7 баримт 1

Голланд улс эзэндээ хаягдсан, золбин нохой, муургүй улс болсон гэдгээ албан ёсоор зарлаад удаагүй байна. Уг ажиллагааг хэний ч эрхийг хөндөлгүйгээр хийж чаджээ: амьтанд хэрцгий хандсан, гудамжинд гаргасан тохиолдолд оногдуулах ял шийтгэл нь маш хүнд ажээ.

2. Нарны зайгаар ажилладаг машины болон унадаг дугуйн зам анх энэ улсад бий болсон

Голланд – ирээдүйг тодорхойлох улс мөн гэдгийг нотлох 7 баримт 2

SolaRoad нэртэй төслийг засгийн газар болон их дээд сургууль, хувийн хэвшлийнхэнтэй хамтран хэрэгжүүлжээ. Замын эхний хэсгийг 2015 онд ашиглалтанд оруулсан. Замын урт нь 100 метрээс ихгүй, гэхдээ ирээдүйн замын хөгжлийг шинэ шатанд гаргаж чаджээ. Зам дээр байрлах нарны цахилгааныг замын гэрэлтүүлэг, мөн цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг цэнэглэхэд ашиглах ажээ.

3. Цахилгаан автомашин цэнэглэх цэг 50 метр тутамд

Голланд – ирээдүйг тодорхойлох улс мөн гэдгийг нотлох 7 баримт 3

Голландын нэг хүчтэй тал бол ямар ч тээврийн хэрэгсэл ашиглаж болно. Хэрвээ та шатахуунаар явдаг машинаасаа татгалзъя гэвэл ямар ч асуудал үүсэхгүй. Шинэ эрин үед сонгоод байгаа цахилгаан машиныг тань цэнэглэх цэгийг хангалттай суурилуулсан байна.

4. Голландад огт машин унадаггүй хот хүртэл бий

Голланд – ирээдүйг тодорхойлох улс мөн гэдгийг нотлох 7 баримт 4

Голландын Хаутен хот дэлхийн хамгийн аюулгүй хот. 1980-аад оноос эхлэн хотын 4000 оршин суугчид стратегийн нэгэн шийдвэр гаргажээ – оршин суугчдыг унадаг дугуй унах хүслийг дэмжих, ямар ч шалтгаанаар бай жолооны ард суулгах тохиолдлыг багасгаж үгүй болгох. Тийм учраас хотын бүх оршин суугчид унадаг дугуй унах зуршилтай болсон байна.

5. Шатахуунаар явдаг машинаас татгалзах ажлыг засгаас шат дараатай хэрэгжүүлж байна

Голланд – ирээдүйг тодорхойлох улс мөн гэдгийг нотлох 7 баримт 5

Ердөө 9 жилийн дараа буюу 2025 он гэхэд голландын засгийн газар шатахуунаар (бензин ч тэр, дизель ч тэр) явдаг машиныг бүрмөсөн хорих гэж байна. Мөн түлшний өөр эх үүсвэрээр явдаг машинд ногдуулах татварт өөрчлөлт оруулсан бөгөөд үүний үр дүнд машины үнэ 15,000 еврогоор хямдарчээ.

6. Хоригдолгүй учир шоронгууд нь үүд хаалгаа хааж байна

Голланд – ирээдүйг тодорхойлох улс мөн гэдгийг нотлох 7 баримт 6

Гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргийг бууруулах арга хэмжээ авч эхэлсэн нь үр дүнгээ өгчээ. 2009 онд гэхэд л Голланд улс ямар ч хоригдолгүй учраас 19 шорон хаагдахад хүрсэн. Сүүлийн тоон мэдээгээр бол 100,000 хүнд 163 гэмт хэрэгтэн ногдож байгаа нь Бразилиас 2 дахин бага үзүүлэлт юм.

7. Зөвхөн Голландад экодук бий – ойн амьтдад зориулсан гүүр

Голланд – ирээдүйг тодорхойлох улс мөн гэдгийг нотлох 7 баримт 7

Голландын засгийн газрын урдаа тавьсан бас нэгэн зорилго – зэрлэг амьтдыг хамгаалах. Ойн зэрлэг амьтдыг хурдны замаар аюулгүй гаргахын тулд тусгайлан гүүр барьж өгчээ.

9
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/09/02 at 13:42

    uneheer l ireeduin jishig hot yum

  2. zochin

    2016/09/02 at 15:09

    mashinii zogsooliin tulbur n secundeer hemjigddeg ym bn le, hot dotor bol mashin unaltgui

  3. Зочин

    2016/09/04 at 00:23

    Гэхдээ золбин хүмүүс их бий

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *