
Та шар айраг уухын өмнө өөрийгөө сэргээх хүсэл болон буруу зүйл хийж байна даа гэсэн хоёр бодлын хооронд хэр их эргэлддэг вэ? Тэгвэл одоо хэвшмэл бодлоосоо салах цаг ирлээ, учир нь шар айраг таны бүх эд эрхтэнд эерэг нөлөөтэй гэдгийг дуулгах таатай мэдээллийг хүргэж байна. Бид Гүүглээс “Судалгааны үр дүнд шар айраг нь ……..-д сайн” гэсэн илэрцүүдийг нэгтгэн багахан мэдээлэл зөвлөгөө болгон танд хүргэж байна. Гэхдээ зөвхөн тохируулж хэрэглэх тохиолдолд л эерэг нөлөөтэй болохыг анхаарна уу!
1. Зүрхний шигдээсийн эрсдэлийг бууруулна
TopSante-н судалгааны дүнд өдөр бүр тогтмол 400 мл шар айраг хэрэглэснээр цусны эргэлт сайжирч бодисын солилцоог идэвхижүүлдэг болохыг баталсан байна. Үүнийг буруугаар ойлгож хэтрүүлэн хэрэглэх хэрэггүй, мэдээж та шар айргийг дангаар нь буюу ямар нэгэн согтууруулах ундаатай холихгүй хэрэглэснээр танд үр дүнгээ өгөх болно.
2. Чихрийн шижин тусах магадлалыг бууруулдаг
Хэрвээ та эрэгтэй бол өдөрт хоёр, харин эмэгтэй бол нэг лааз шар айраг хэрэглэж чихрийн шижин өвчтэй тэмцэхийг Испаний судалгааны баг зөвлөж байна. Зөрөг цэцгийн найрлаган дахь humulone нь шар айргийг исгэлэн амттай болгож, сахарын өвчнөөс сэргийлэх үр дүнтэй арга болдог.
3. Яс бэхжилтэнд тустай
Гайхалтай томъёоны нэгдэл: Этилийн спирт+Цахиур+Фитоэстроген. Эдгээр нэгдлүүдийг аваргууд өглөөнийхөө цайнд уудаг. Испаний судалгааны баг нэгэн эмэгтэйг туршилтанд хамруулж өдөр бүр нэг аяга шар айраг уулгаж байгаад рентгэн туяагаар харахад эерэг үр дүн гарсан байна.
4. Шар айраг таргалуулдаггүй
Өдөр бүр нэг аяга шар айраг уух нь жингээ бууруулахад тустай. Мэдээж хажуугаар нь дасгал хийж, хоолны дэглэм барих хэрэгтэй. Шар айрагт агуулагддаг B9 витамин нь балансыг алдагдуулалгүйгээр өдөр тутмын хэрэгцээг хангах үүрэгтэй.
5. Биеийн хүчний ажлын дараа шар айраг шингэнийг нөхдөг
Испаничуудын хийсэн бас нэгэн судалгааны дүнд шогшиж алхсаны дараа шар айраг уух нь шингэнийг нөхөх үйлчилгээтэй болох нь батлагджээ.
6. Ханиаднаас сэргийлдэг
Японы шар айраг үйлдвэрлэгчдийн захиалгаар хийсэн өөр нэг эргэлзээтэй судалгаагаар шар айраг нь бронхит болон амьсгалын замын вирусыг дарангуйлах үйлчилгээ үзүүлдэг гэжээ.
7. Бөөрны чулуу үүсэхээс сэргийлнэ
Америкийн өвчний тархалтыг судалдаг сэтгүүлийн хэлж байгаагаар шар айрагны хэрэглээ нь бөөрны чулуу үүсэхээс 40 % сэргийлдэг гэж үзэж байна. Үүнтэй Теро Хирвонен эмч санал нийлж байгаа бөгөөд шар айрганд агуулагддаг усны хэмжээ үүнийг боломжтой болгодог, ямар ч шингэн зүйл уусан шээх мэдрэмжийг төрүүлдэг, тиймээс энэ боломжтой гэжээ.
8. Ой тогтоомжийг сайжруулдаг
Алзхеймэр өвчнөөс сэргийлдэг гэдэг нь Аукландын их сургуулийн судалгааны дүгнэлт юм. Архи согтууруулах төрлийн ундаа нь таны сэтгэл өвтгөм дурсамжуудыг сэдрээж, улам их уух хүслийг төрүүлдэг.
9. Таныг ухаантай болгоно
Чикагогийн их сургуулиас гаргасан судалгаагаар эрэгтэй хүмүүс хэд хэдэн лааз шар айраг уусны дараа илүү хурц ухаантай болдог нь батлагдсан байна.
10. Таныг баяр хөөртэй болгоно
Зөвхөн эрүүл мэндийн тухайд ч бус сэтгэл санааны хувьд мөн танд эерэгээр нөлөөлнө. Энэ талаар Америкийн судлаачид судалгаа хийсэн байна. Шар айрагны амт нь допамины шүүрлийг өдөөдөг бөгөөд Гвинейн гахайн дээр хийсэн судалгаагаар шар айраг хэрэглэгчид илүү их баяр хөөртэй байдгийг баталжээ.
11. Хавдар үүсэхээс сэргийлнэ
4-р сарын 1-нд MetroNews сонинд гарсан нийтлэлийг дүгнэвэл шар айраг утсан махны хавдар үүсгэх магадлалыг бууруулдаг гэнэ. Ихэвчлэн хар пивоны үзүүлэх нөлөө илүү их байдаг аж.
Дээрх бүгдийг тооцоод үзвэл: шар айраг зүрхний үйл ажиллагаа болон чихрийн шижин өвчинд, ясанд, бөөрөнд мөн ханиадны эсрэг үйлчилгээтэй. Харин өдөрт 6 литр шар айраг тогтмол уугаад байвал та мөнхийн шидийг олж дээрээс нь нэмээд аз жаргалаар бялхсан нэгэн болохнээ… :) Тоглоом гэдгийг ойлгосон бол тохируулж хэрэглэхээ мартуузай!








Зочин
2015/05/01 at 15:51
HudalСэтгэгдэл *
Зочин
2015/05/01 at 18:39
Сэтгэгдэл *sayhan tanai site.d deer shar airag hort havdar yysegdeg byteegdehyynii toond orchihson erdemtediin sudalgaag haruullaa baisan.neg talaa barij niitlel bich tenegyydee
Хосчимэг Золбоо
2015/05/01 at 23:59
beerdeed bj dee
Nergui Gantumur
2015/05/02 at 00:03
th
Зочин
2015/05/02 at 09:33
Сэтгэгдэл *ene bol uneheer hudlaa zuil shar airag borluulDag humuusiin yavuulga
үхэр монгол
2015/05/02 at 15:33
Сэтгэгдэл *худлаа гэхдээ үнэн юм уу
Janaykhan Erjan
2015/05/03 at 00:37
Sn
Зочин
2015/05/03 at 04:56
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд. За хүмүүсээ гэртээ та интернэттэй бол тэгээд интернэтэй өдөр болгон доод тал нь 2 цаг шал дэмий facebook ухаж кино үзэж тоглоом тоглож суудаг бол энэ хайран 2 цагаа Cashfiesta гэдэг сайтын зар сурталчилгааны жижигхэн зар самбарыг идвэхтэй ажиллуулсанаар сардаа доод тал 50$ авна гэвэл та яах уу. Та мэдээж итгэхгүй яагаад гэвэл манай монгол интернэт бизнэс сайн хөгжөөгүй болохоор манайхан интернэтээс МӨНГӨ олж болдог гэдэгт итгэж өгдөггүй юмаа. Тэгвэл нээх их АНГЛИ хэл шаардагдахгүй амархан ажилуулдаг сайтыг та бүгдэд би санал болгож байна. Хэрвээ та ажилгүй гэртээ байгаа бол одоо эхэл одоо эхэлсэн хүн хожино шүү.
“Гэнэт их мєнгєтэй болохсон гэж санаашралгvй, сардаа хэрэглэх мєнгє ч бага боловч олохын тєлєє энэхvv ажлыг эхлээрэй гэж зєвлєе. Гэртээ сууж байгаад гарын дор ойр зуурхан юм хийгээд мєнгє авлаа гэж бодож болох юм шvv. За тэгээд хэр зэрэг мєнгєтэй болох нь таны хичээл зvтгэлтэй ажилласнаас хамаарна шvv.Доорх линкрүү орж товч тайлбар болон бүртгүүлэх заавар үзнэ үү http://cashfiestamm.blogspot.ch/
Зочин
2017/02/04 at 20:56
Shal hudlaa.