Хүүхэд хахчихсан уу, сандрах хэрэггүй. Нэгэн ээж хүүхэд хахсан үед үзүүлэх маш энгийн тусламжийг хуваалцаж байна

4

Бага насны хүүхдийг хараа хяналтаасаа салгаж болохгүй гэдэг. Бяцхан үрс нь дэлхий ертөнцтэй янз бүрээр л танилцана – барьсан болгоноо амандаа хийнэ. Гадны эд зүйл амандаа хийхээс гадна хахах аюултай. Энэ аюултай үед хором бүр үнэтэй болно.

themummymiller / instagram

Ийм нөхцөл байдалд орж байсан 32 настай Линдси Хьюс өөрийн туршлагаасаа хуваалцжээ. Тэр үед түүний охин 8 сартай байв. Гадуур зугаалж байхад охин нь гэнэт хахаад эхэлжээ – охин жимс идэж байсан байна.

mama_robertsx3 / instagram

Аз болж залуу ээж хүүхдийн амьсгалын зам хаагдсан үед ямар тусламж үзүүлэх ёстой тухай баримтат кино өмнө нь үзсэн байжээ. Охиноо хөл дээрээ доош харуулан хэвтүүлж – охины нүүр ээжийн өвдөгнөөс доош унжсан байдалтай буюу толгой нь их биеэсээ доош түвшинд байрлахаар хэвтүүлсэн байна. Дараа нь Линдси охиныхоо нуруун дээр болгоомжтой, гэхдээ огцом цохиж эхэлжээ, дал орчмоор нь алгадах байдлаар.

minifirstaid / instagram
stdavids1staid / instagram

4 дэх удаагийн цохилтын дараа амьсгалын замыг боогдуулж байсан жимсний хэлтэрхий гарч охин аюулаас аврагдаж чадсан юм. Уг арга техникийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг та дараах бичлэгээс үзэж болно. Энэ аргын тусламжтайгаар 1-ээс доош насны хүүхдийн амьсгалын замыг боосон гадны зүйлийг гаргах боломжтой.

Эцэг эх хүүхдээ хараанаасаа салгахгүй хянаж чадаж байгаа ч гэсэн хүүхэд ямар ч үед хахаж болзошгүй. Хахаж байгаа хүүхэд эхлээд ханиалгана – энэ бол амьсгалын замд юм тээгэлдсэний анхны шинж тэмдэг, гэхдээ үндсэн шинж тэмдэг биш юм. Үүнээс гадна “дуугүй” дөрвөн шинж тэмдэг бий бөгөөд хахаж байгаа болон амьсгал нь боогдож байгааг анзаарахгүй өнгөрөх аюултай.

Хүүхэд ханиалгаж байгаа нь гадны биет амьсгалын замыг бүрэн хаагаагүй буюу хүүхэд ямар нэгэн байдлаар амьсгалах боломжтой байна гэсэн үг. Дараах нөхцөл байдал илэрвэл яаралтай хариу арга хэмжээ авах ёстой юм:

  • Хүүхэд амьсгалаа авах гэж оролдох боловч чадахгүй байгаа бол (энэ үед бие нь чичрэх, хөхрөх шинж тэмдэг илэрч болно)
  • Ярьж, уйлж эсвэл ямар нэгэн дуу авиа гаргаж чадахгүй байгаа бол
  • Баримжааны чадвараа алдахаас эхлээд ухаан алдах
familyfirstaid / instagram

Хахсан хүүхдэд анхны ямар тусламж үзүүлэх вэ?

  1. Амны хөндийг нь шалгана. Хэрвээ гадны биет олж харсан бол гаргаж авахыг хичээгээрэй. Гэхдээ ямар ч тохиолдолд хүүхдийн амьсгалын замыг хуруугаа хийж шалгаж болохгүй: эс бөгөөс гадны биетийг бүр гүн оруулах аюултай, энэ нь нөхцөл байдлыг хүндрүүлэх эрсдэлд хүргэнэ.
  2. Хэрвээ хүүхэд ханиалгаж байгаа бол илүү хүчтэй, идэвхтэй ханиалгахад туслаарай.
  3. Хүүхдийн нуруугаар алгадна. Сандал эсвэл буйдан дээр суугаад зүүн гуян дээрээ хүүхдээ доош харуулан хэвтүүлнэ – энэ үед хүүхдийн нүүр их биеэс доош байрлалд орсон байх ёстой. Зүүн гараараа хүүхдийнхээ цээжнээс барьсан байна. Баруун гарын алгаар хэд хэдэн удаа огцом гэхдээ хүчтэй биш дал дундуур нь алгадна.
  4. Хэрвээ дээрх арга үр дүнгээ өгөхгүй байвал нуруугаар нь дээш харуулаад гэхдээ толгой нь их биеэс доош түвшинд байрлахаар хэвтүүлнэ. Хавирганы завсраар долоовор болон дунд хуруугаараа 5 удаа огцом, хүчтэй биш түлхэнэ. Энэ үед амьсгалын замыг боож байсан гадны эд зүйл амны хөндийд орох магадлалтай. Эдгээр аргууд үр дүнгээ өгөхгүй байвал яаралтай эмнэлгийн тусламж авна.

Хүүхдийг хахахаас урьдчилан сэргийлэх шалгарсан арга – хүүхдийн нүднээс аманд орох жижиг сажиг зүйлийг бүгдийг хураах юм. Гэсэн хэдий ч энэ арга эрсдэлээс бүрэн хамгаалах баталгаа болж чадахгүй. Санаж явах ёстой зүйл гэвэл: ийм байдал үүссэн байхад хүүхдийг аврах маш бага хугацаа бий. Тиймээс юу хийхээ мэдэж байх ёстойгоос гадна өөрөө сандрахгүй тайван байх ёстойг анхаараарай.

9
ГоёГоё
6
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Tuya Ganbold

    Tuya Ganbold

    2019/06/01 at 21:55

    Odgerel Tsagaankhuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *