
Нуруу эрүүл байна гэдэг нь амар тайван амьдрал, сайн сайхан байдал болон ааш зангийн хувьд ямар нэгэн асуудалгүй байна гэсэн үг. Нуруу бүх эд эрxтнийг дэмжиж, төв мэдрэлийн системийг хамгаалах үүрэг хүлээдэг. Бага зэрэг гэмтэхэд л бие организмд тэр дорхноо асуудал үүснэ. Түүнчлэн нуруундаа анхаарал тавих нь нэн чухал зүйл ба тэр тусмаа хүүхдэдээ нуруугаа хэрхэн хамгаалж, анхаарал хандуулж байх талаар эртнээс хэлж ойлгуулах хэрэгтэй.
Нуруунд сөргөөр нөлөөлдөг муу зуршлууд
Ямар үйлдлүүд нуруунд сөргөөр нөлөөлж буйг цаг алдалгүй мэдэж авч, дүн шинжилгээ хийх нь чухал.

Хоол тэжээлийн дутагдал
Хэрэв таны хоол хүнсэнд хангалттай хэмжээний кальци болон витамин D (энэ амин дэмгүйгээр кальци биед шингэхгүй) амин дэм байхгүй бол та илүү их сүү, буурцаг, вандуй, цоохор майлз болон бяслаг хэрэглэх хэрэгтэй.

Бөгтийх
Нуруу цэх, шулуун байх ёстой ба яагаад гэвэл эд эрхтнүүд нуруу бөгтийснөөс болж асуудалтай болдог. Нуруугаа цэх болгохын тулд йог болон пилатаар хичээллээрэй.
Суугаа ажил
Хэрэв та компьютерын урд олон цагаар суудаг бол биедээ тохирсон тав тухтай байрлал авах хэрэгтэйгээс гадна тэнцвэрээ сайтар хангаж суух нь чухал. Жишээ нь та цаг тутамд багахан завсарлаж, скуат хийх, өвдөг болон тохойгоо нугалах эсвэл сунгалтын дасгал хийж байгаарай.
Хөлд эвтэйхэн биш гутал
Хамгийн эхэнд, бид өндөр өсгийтийн талаар дурдах хэрэгтэй. Энэ гутал нуруунд шууд сөргөөр нөлөөлдөг. Хамгийн тохиромжтой гутал бол хөлд эвтэйхэн гутал байх ёстой гэдгийг санаарай.

Хүнд цүнх
Нэг гартаа хэтэрхий хүнд цүнх үүрэх эсвэл унжуулах хэрэггүй. Хоёр гартаа жинг тэнцүү хуваарилах хэрэгтэй, ингэснээр нурууны цэх байдлыг хадгалж үлдэнэ. Хэрэв танд боломж байвал үүргэвч үүрэхийг эрхэмлээрэй.
Урт хугацааны турш нуруугаа уян хатан байлгахыг хүсэж байвал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаас гадна тав тухтай байрлалаар унтах, нурууг дэмжих гудас болон дэр хэрэглэх хэрэгтэйг санаарай. Нурууг бэхжүүлэх үйлчилгээтэй дасгал болон иллэг хийхээ бүү мартаарай.
Бас мэдээж хэрэг идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг өөртөө хэвшүүлж, эерэг хандлагатай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж, спортоор хичээллээрэй гэж зөвлөе.
Олон жилийн турш таны нуруу эрүүл байх болтугай!








Baasansuren Dorj
2019/06/02 at 08:10
Anyutka Anyuta
Odonchimeg Amgalan
2019/06/02 at 08:30
Zane Scott A.I
Lunden MunkhErdene
2019/06/02 at 21:45
Таны нурууны өвчин зовиураас эдгээх эмчилгээний улавч биеийн тэнцвэржүүлэгч хэрэглээрэй