Аав нар хөвгүүдээс илүү охидууддаа анхаарал халамж их тавьдаг болох нь судалгаагаар тогтоогдсон байна

0

Аав хүн гэдэг энэ дэлхийн хамгийн чухал хүмүүсийн нэг яах аргагүй мөн билээ. Тэд хүүхдэдээ анхаарал халамж тавьж, өсч хөгжихөд нь чухал нөлөө үзүүлж байдаг. Гэхдээ аавуудын тархи болон гаргаж буй үйл хөдлөлүүд нь ухамсаргүй байдлаар охиддоо илүүтэйгээр анхаарал хандуулж байхаар заяагдсан байдаг ажээ. Манай сайт уншигч танд нийт 52 аавын дунд 1-2 жилийн хугацаанд явуулсан тархины MRI бичлэг, хүүхдүүдтэйгээ харилцаж буй байдал зэргийг ажигласан өргөн хүрээтэй судалгааны үр дүнг танилцуулж байна.

Аавуудын хүүхэдтэйгээ өнгөрүүлж буй цаг хугацаа.

© Depositphotos.com

Аавууд охинтойгоо хамт байх үедээ дуулж, бүжиглэх зэргээр цагийг илүү зугаатай өнгөрүүлдэг бол хүүтэйгээ байх үедээ илүү хүч шаардсан тоглоом тоглодог нь ажиглагджээ. Үүний үр дүнд хөвгүүд үе тэнгийнхэн дундаа илүү байр суурьтай нэгэн болох магадлал нэмэгддэг.

 

Хүүхдүүдийнхээ сэтгэл хөдлөлд хариу үйлдэл үзүүлж буй байдал.

© Josh Willink / Pexels.com, © Josh Willink / Pexels.com

Аавуудын хувьд охидынхоо аз жаргалтай царайг харах үедээ хамгийн их сэтгэл хөдлөл гаргаж хариу үйлдэл үзүүлдэг бол хүүгийнхээ аз жаргалтай царайг харах үедээ төдийлөн их хариу үйлдэл гаргадаггүй ажээ. Өөрөөр хэлбэл охидтойгоо байхдаа эрчүүд илүү аз жаргалтай харагддаг нь үүнтэй холбоотой.

 

Хүүхдүүдтэйгээ ярилцах хэв маяг.

© Nicole Michalou / Pexels.com

Аавууд хүүхдүүдтэйгээ олон янзаар харилцдаг. Тодруулбал, тэд хүүтэйгээ үг хэлээрээ шулуухан ярих хандлагатай байдаг бол охинтойгоо сэтгэл хөдлөл, бие махбодын талаар илүү ихээр ярих хандлагатай байдаг ажээ. Ийм замаар охидтойгоо харьцах нь охидод өөрийнх бие галбирт сэтгэл хангалуун бус болох магадлал нэмэгддэг бөгөөд академик боловсрол амжилттай олж авахад нь тустай байдаг нь нотлогдсон байна.

 

Ааваасаа авч буй анхаарал халамж.

© Shutterstock.com, © Shutterstock.com

Аавууд хөвгүүдээсээ илүү охидтойгоо нандин холбоотой байж, анхаарал халамж илүүтэйгээр тавих хандлагатай байдаг байна. Иймээс ч охин нь гуниглах үед тэд хамгийн ихээр анхаарал халамж тавьж дэргэд нь байхыг илүүд үздэг ажээ. Ааваасаа мэдэрч өссөн энэ зан чанарыг тэд өвлөж, хөвгүүдээс илүү бусдыг ойлгож харилцах чадамжтай болж торнидог байна. Харин хөвгүүдийн хувьд насанд хүрээд хаалттай, дуу цөөтэй болдог нь мөн л үүнтэй холбоотой аж.

 

Хайр халамж хамгаас чухал.

© Vlada Karpovich / Pexels.com

Дээр дурьдсанчлан аавуудын гаргаж буй харилцааны бяцхан ялгаатай байдал хүүхдийн зан төлөвшилд том нөлөө үзүүлдэг ажээ. Эцэг эхчүүд бүгд л өөрийн гэсэн арга, хэв маягаар үр хүүхэдтэйгээ харьцаж, өсгөж хүмүүжүүлдэг. Гэхдээ та бүхэнд хандаж зөвлөхөд хүүхдийн хүйс бус хүүхдэдээ зориулж буй хайр халамж чинь л хамгаас чухал зүйл юм шүү.

Эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ хүйсэнд тааруулж өөр өөрөөр харилцдаг гэдэгтэй та санал нийлэх үү?

3
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *