Эмэгтэй хүн “эдгээр” өдрүүддээ ямар зүйлсийг хийж болохгүй вэ?

1

Сарын тэмдгийн үед хийж болохгүй хэд хэдэн зүйл байгааг охид бүсгүйчүүддээ хүргэж байна.

1. Үсийг нь бүү ав

Сарын тэмдгийн үед эмэгтэй хүний бие махбодийн эстрогенийн хэмжээ багасдаг, өөрөөр хэлбэл аливаа өвчинд хэт мэдрэг болж илүү хүндээр хүлээж авдаг байна.

Тийм учраас илүүдэл үсийг воск, шугарингаар авахад маш их өвчин мэдэрнэ. Мөн эдгээр өдрүүдэд шүдний эмчид үзүүлэхээс ч зайлсхий.

2. Уйтгартай, гунигтай кино бүү үз

Сарын тэмдгийг үед эмэгтэй хүний сэтгэл маш эмзэг болсон байдаг. Заримдаа өөрийгөө ч танихгүй байх вий. Гормоны тэнцвэрт байдал алдагдсан тул бие махбодь дасан зохицох гэж хичээж байгаа юм, энэ үед тархи хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ сайн ухаарахгүй.

Төрөл бүрийн савангийн дуурь – нөхцөл байдлыг хурцатгах арга. Сэтгэл эмзэг байгаа учраас инээдмийн кино үзсэн нь дээр шүү.

3. Идэвхтэй бай

Эдгээр өдрүүдэд биеийн тамирын хичээлээс чөлөөлөгддөг байж билээ. Харин эрдэмтэд эсрэг байр суурьтай – энэ үед биеийн хөдөлгөөний идэвхтэй байдлыг сонгоно. Айдас, өвчин, сэтгэл санааны уналтаас сэргийлнэ гэжээ.

4. Сүүн бүтээгдэхүүнээс татгалзана

Сарын тэмдгийн үед кальци хэрэгтэй ч гэлээ сүү уухаас татгалзана. Сүү, тараг, бяслаг зэрэг нь арахидын хүчил агуулдаг – хэвлий орчмын өвчнийг улам нэмэгдүүлэх үйлчилгээтэй аж.

5. Ариун цэврийн хэрэгслээ тогтмол соль

Тампоны савлагаан дээр 8 цаг хүртэл ашиглана гэж бичсэн байсан ч хамаагүй, 3-4 цаг тутам заавал солино. Нян үржихээс хамгаалж таагүй мэдрэмжийг багасгахад нөлөөлөх юм.

Нэг тампон эсвэл өөр бусад төрлийн хэрэгслийг удаан хугацаагаар хэрэглэснээр стафилококк нянгийн хордлогын шоконд оруулах аюултай байна.

6. Давсархаг хүнснээс татгалзана

Давс нь биед шингэн хуримтлагдахад хүргэх тул өвчний мэдрэмжийг улам нэмэгдүүлэхэд хүргэнэ.

7. Сарын тэмдгийн үеийн калорийг тооцоолох хэрэггүй гэж бодож болохгүй

Сарын тэмдгийн үед эмэгтэй хүний бие махбодид шингэн их хуримтлагддаг тул илүүдэл жинтэй болохыг үгүйсгэхгүй. Эдгээр өдрүүд дуусаад биеийн жин хэвэндээ орно. Гэхдээ хэмжээнээсээ хэтрүүлэн идсэн бол тэр калори арилахгүй шүү.

14
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Mondoo Manlai

    Mondoo Manlai

    2017/12/21 at 07:08

    секс

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *