Бие биетэйгээ анх танилцахдаа хамгийн хөөрхөн тохиолдлоор учирж байсан 10 алдартай хосын танилцсан түүх

0

Анхны харцаар дурлаж учирсан алдартай хосууд олон байдаг ч сохор болзоогоор эсвэл зүгээр л машины зогсоолд нэгэнтэйгээ танилцах зэргээр энгийн учралаар холбогдсон алдартнууд ч бас цөөнгүй бий. Бүр зарим нь ирээдүйн ханьтайгаа зүгээр л гэртээ сууж байгаад учирсан явдал ч байдаг ажээ. Манай сайт уншигч танд дэлхий даяар олон сая шүтэн бишрэгчидтэй алдартнуудаас хамгийн сонирхолтой байдлаар хоорондоо холбогдож, учирсан алдартай хосуудын өхөөрдөм түүхээс хүргэж байна.

1. Chrissy Teigen болон John Legend

© chrissyteigen / Instagram, © chrissyteigen / Instagram

Chrissy Teigen анхны уулзалтаараа л эр нөхөртөө татагдаж байсан талаараа, “Түүний хувцас солих өрөөнд яваад ортол тэр дотуур хувцсаа индүүдэж байсан юм. Би түүнээс чи өөрөө индүүддэг юм уу гэж лавлахад тэр юу ч болоогүй мэт өнгөөр мэдээж би л индүүдэж таарна шүү дээ гэсэн юм. Тэгээд л би түүнийг өөрийн эрхгүй очоод тэвэрч билээ” хэмээн дурсан ярьжээ. Хосууд тэр явдлаас хойш өдийг хүртэл хамтдаа байж, 2 хүүхдийн эцэг эх болоод буй билээ.

 

2. Neil Patrick Harris болон David Burtka

© nph / Instagram, © nph / Instagram

“How I Met Your Mother” киноны од маань нөхрөө Нью-Йорк хотын гудамжинд анх харж байжээ. “Анх түүнийг хараад найзын маань найз залуу юм байх гэж бодоод, “Сайхан залуу байна” гэтэл тэр над руу гайхсан янзтайгаар, “Дэвид, тэр надтай холбоогүй” гэсэн хариулт сонсож билээ” хэмээн тэрээр дурсан ярьжээ. Хожим David Burtka Neil-ийг анх учирсан тэрхүү гудамжиндаа гуйж, хайр сэтгэлээ илчилсэн байдаг билээ.

 

3. David Bowie болон Iman

© Everett Collection / East News, © 0000001/Reporter / East News

Нэгэн оройн зоогны үеэр David Bowie ирээдүйн эхнэр нь дэргэд нь сууж байгааг анх хараад л мэдэрсэн хэмээжээ. Тэрбээр, “Анхны болзоондоо явахын өмнөх шөнө би догдлоод унтаж ч чадаагүй. Миний толгойд тэр л миний амьдралын хань гэдэг бодол бат суусан байлаа. Амьдралдаа би өмнө нь хэзээ ч тэгж ихээр нэг зүйлд тэмүүлж байсангүй” хэмээн ярьж байв. Хосууд уг үйл явдлаас хойш хоёр жилийн дараа гэр бүл болж, 2016 онд Bowie нaс барах хүртэл хамтдаа амьдарсан юм.

 

4. Kate Winslet болон Ned Rocknroll

© ama/ MEGA/EAST NEWS, © Supplied by Capital Pictures/EAST NEWS

“Titanic” кинонд дүр бүтээснээрээ алдартай Kate Winslet ирээдүйн нөхөртэйгөө яг л кино мэт сонирхолтой байдлаар учирсан аж. Тэрбээр, “Би нөхөртэйгөө шaтаж байгаа байшинд анх таарсан. Тэр байшинд үймсэн олны дунд надтай таарсан гуталтай, толгойндоо гэрэл зүүсэн ганц хүн нь тэр л байсан. Тэгээд л түүнтэй гэрлэсэн юм даа. Энэ толгойндоо гэрэл зүүсэн залуутай хамт л байвал болох юм шиг санагдсан” хэмээж байв.

 

5. Serena Williams болон Alexis Ohanian

© serenawilliams / Instagram, © alexisohanian / Instagram

Reddit сүлжээний үүсгэн байгуулагчдын нэг Alexis Ohanian өөрийн эхнэр Serena Williams-тай анх Ром хотод танилцаж байжээ. Тэр нэгэн задгай газарт кофе ууж байхад Serena Williams-ын туслах ирээд энд харх байна гэхэд Alexis Ohanian, “Сануулсанд баярлалаа. Гэхдээ би Брүүклинд өссөн хүн. Цаг ямагт л харх явж байдаг газар шүү дээ” гэж хариулсан аж. Ийнхүү Serena Williams түүний эр зоригтой байдалд татагдаж, болзож эхэлж байсан түүхтэй.

 

6. Gisele Bündchen болон Tom Brady

© tombrady / Instagram, © tombrady / Instagram

Тэд анх найзуудаараа холбогдон танилцсан, зүс мэдэх танилууд байжээ. Харин хайрын түүх нь хэрхэн эхэлсэн тухай Gisele Bündchen, “Бид сохор болзоонд явсан юм. Хөгжилтэй түүх л дээ. Миний эргэн тойрны хүн бүр л надад найз залуу олж өгөхийг хүсч байлаа. Ингээд бүр 3 дахь удаагаа сохор болзоонд явсан нь тэр байсан. Тэгээд л түүний нүдийг хараад л учиргүй ихээр дурлачихсан юм даа” хэмээн ярьжээ.

 

7. Jennifer Lopez болон Alex Rodriguez

© jlo / Instagram, © Hahn Lionel/ABACA/Abaca/East News

Бейсболийн нэрт тамирчин асан Alex Rodriguez анх Jennifer Lopez-той таараад түүнийг таниагүй гэдэг. Тэр тухайгаа тэрбээр дурсахдаа, “Би машинаа хаана тавьснаа мартчихаад явж байсан юм. Тэгтэл хэн нэгэн миний араас мөрөн дээр хүрэх нь мэдрэгдсэн. Тэгээд эргээд хартал нэг бүсгүй харагдсан. Үнэндээ би хэн гэдгийг нь таниагүй. Тэгтэл тэр удаас минь, Женнифер байна аа. Женнифер гэж өөрийгөө танилцуулж билээ” хэмээжээ.

 

8. Justin Timberlake болон Jessica Biel

© jessicabiel / Instagram © jessicabiel / Instagram

Justin Timberlake нэгэнтээ хайрттайгаа учирсан түүхээ үнэхээр “Холливуд хэв маягийн” байсан хэмээн тодорхойлсон байдаг. Тэрбээр Jessica Biel-тэй суурин утсаар анх ярилцаж, болзоонд урьж байсан бөгөөд энэ тухайгаа дурсан ярихдаа, “Хойд аав, өвөө хоёроосоо сурсан нэг зүйл гэвэл хэрвээ хэн нэгнийг болзоонд урих гэж байгаа бол заавал өөрийн дуу хоолойгоороо хэлж сур гэсэн сургамж байсан. Мэдээж интернэт хөгжсөн үе байсан ч бүхнийг ёс журмаар нь хийж гүйцэтгэх хэрэгтэй шүү дээ” хэмээжээ.

 

9. George болон Amal Clooney

© George Rogers/SIPA/Sipa Press Russia/East News, © Mary Evans/Allstar/Graham Whitby Boot / East News

George Clooney-гийн хувьд амьдралынхаа ханьтай учрахын тулд гэрээсээ ч гарах шаардлагагүй байсан гэдгээрээ бусдаас эрс ялгаатай. Нэгэн өдөр түүний төлөөлөгчөөс, “Би дөнгөж сая чиний гэрлэх бүсгүйтэй уулзлаа” гэсэн дуудлагаас л бүх зүйлс эхлэлтэй хэмээжээ. Үнэхээр ч тэд жилийн дараа гэрлэсэн билээ.

 

10. Mila Kunis and Ashton Kutcher

© aplusk / Instagram, © Peter Barreras/Invision/AP/East News

Кино зураг авалтын үеэр нэгэндээ сэтгэл алдарч, дурласан түүхүүд олон байдаг ч кино зохиолын дагуу хоорондоо үнсэлцэж нэгэндээ татагдсан түүх ховор. Ялангуяа Mila Kunis -ийн хувьд энэ үнсэлт анхны үнсэлт нь байсан гэдэг нь бүр ч онцгой. Энэ явдлын тухай Ashton Kutcher, “Түүний анхны үнсэлтийн эзэн би болчихсон гэж үү? Бурхан минь гэж, үнэхээр итгэмээргүй юм. Мэдээгүй нь ч болж дээ, хэрэв мэдсэн бол би ч тулгамдах байж” хэмээсэн байдаг. Ийнхүү тэд гэр бүл болно гэсэн бодолгүйгээр болзож эхэлсэн ч удалгүй хоёул бодлоо өөрчилж гэрлэсэн юм.

Хэнийх нь түүх хамгийн сэтгэл хөдөлгөм байсан бэ?

2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *