20 настай Киану Ривз “Тедди баавгайн баяр”-ын тухай сурвалжлага хийж байгаа бичлэг цахим орчинд тавигджээ. Түүнийг “Нео” гэж танихын аргагүй…

0

Канадын СВС суваг өөрийн Твиттер хуудсандаа хуучны нэгэн сонирхолтой бичлэгийг байрлуулжээ. Үүнд 20 настай Киану Ривз сурвалжлагчийн ажил хийж байгаа тухай гарна. Дэлхийд алдартай жүжигчин залуу 80-аад оны үед телевизэд ажилладаг байсны зэрэгцээ Кока-колагийн сурталчилгааны зураг авалтад оролцож мөнгө олдог байсан юм. СВС сувгийн залуучуудын нэвтрүүлэгт зориулж нэгэн сонирхолтой сурвалжлага хийжээ.

Кианугийн ийм л сурвалжлагын тухай бид танд танилцуулах гэж байна. Залуу Ривз Тедди баавгайн баярын тухай сурвалжлага хийснийг та сонирхон үзнэ үү.

1984 оны 20 настай Киану Ривзийн хийсэн сурвалжлагын нэгэн хэсгээс сошиалд байрлуулжээ

CBC

80-аад оны үед Киану канадын телевизэд ажилладаг байсан юм. Түүний ажилладаг байсан СВС суваг өөрийн твиттер хуудаснаа сурвалжилгын нэг хэсгийг толилуулжээ.

 

Бичлэгээр залуу Киану Канадад анх удаа зохион байгуулагдсан Тедди баавгайн баярт зочлон очиж байгаа тухай гарна

CBC

Ирээдүйн алдартай жүжигчин тус арга хэмжээнд оролцож байгаа хүмүүстэй ярилцаж бамбаруушуудаар тоглоно. Түүний хийсэн сурвалжилга амьд болсон тул үзэгчдэд ойр дотно хүрч чаджээ. Киану ч өөрөө инээмсэглэл гэрэлтсэн сайхан залуу байжээ.

 

Залуу Кианугийн бичлэг – бас их сэргэлэн цовоо залуу юм

CBC

Энэ бичлэг дээрх Киануг одоогийн бидний “The Matrix” эсвэл “John Wick” киноны дүрээр мэдэх залуутай харьцуулахад хэцүү санагдана. 56 нас хүрсэн ч тэр залуухан хэвээрээ харагдаж байгаа, гэхдээ зөвхөн гадаад төрхийн хувьд. Хөгжилтэй-Кианугийн төрх байдал Гүн ухаантан-Киану болж өөрчлөгдөөд удаж байна даа.

 

Нэг л зүйл өөрчлөгдөөгүй – Киану Ривз сайхан залуу байсан, тэр л хэвээрээ байна

CBC

Ривз жүжигчний хувиар бас л СВС сувгаар анх гарч эхэлсэн юм – “Hangin’ In” инээдмийн олон ангит кинонд дүр бүтээж байв.

 

Кианугийн сурвалжилгыг та эндээс үзэж болно

20 настай Киануг та түүний шилдэг кинонуудтай харьцуулж үзээрэй. Бидний хайртай жүжигчин ямар их өөрчлөгдсөн юм бэ дээ?

5
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.