70 настай өвөө 100 метрийн гүйлтийн уралдаанд оролцож, 13.47 секундийн амжилт үзүүлж ялагч болжээ

0

Өдгөө 70 настай АНУ-ын гүйлтийн тамирчин Майкл Киш өнгөрсөн пүрэв гарагт зохион байгуулагдсан Penn Relays хөнгөн атлетикийн тэмцээний 100 метрийн гүйлтэд 13.47 секундийн амжилт үзүүлж үзэгчдийг алмайруулжээ. Зодог тайлсан өндөр настай тамирчны хувьд ийнхүү ид үедээ яваа мэргэжлийн тамирчдаас урьтаж олны анхаарлын төвд орсон аж.

Хэдийгээр 70 буюу түүнээс дээш настнуудын 100 метрийн уралдааны дэлхийн дээд амжилт 12.77 секунд байдаг ч Майкл Кишийн уг амжилтыг цахим орчинд тун эерэгээр хүлээн авчээ. Харин 70-аас дээш насныхны дээд амжилтыг 2005 оны Ахмадын олимпын наадмын үеэр америк тамирчин Бобби Вилден тогтоож байсан ажээ.

Майклын хувьд хөнгөн атлетикийн спортоор 59 насандаа хичээллэж эхэлсэн бөгөөд 60-аад насандаа оролцсон бүх л М65 ангилалын тэмцээнүүдэд түрүүлсэн амжилттай нэгэн аж. Түүнчлэн тэрбээр Испанийн Малага хотод 2008 онд зохион байгуулагдсан хөнгөн атлетикийн Уорлд Мастерс тэмцээний буухиа гүйлтийн төрлийн хамгийн хурдан тамирчнаар нэрлэгдэж байсан удаатай.

Харин өнгөрсөн 7 хоногт явагдсан тэмцээний бичлэг цахим сүлжээнд өдгөө маш хурдан тарж, хэдэн сая үзэлт аваад байна.

Түүний бичлэгийг үзэж гайхширсан хүмүүс “Би жолоогоо ч ийм хурдан барьж чаддаггүй”, “70 настай гэхэд энэ хүмүүс шиг хурдан гүйж би хэзээ ч үзээгүй” гэх мэтчилэн сэтгэгдэл бичин үлдээжээ.

Тус уралдаанд Майкл Киш 13.47 секундийн амжилтаар түрүүлсэн бол Пон Уоррен 14.35 секундийн амжилтаар хоёрдугаар байр, Жоаким Аколаце 15.86 секундийн амжилтаар гуравдугаар байрт тус тус шалгарчээ.

2
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Barsaa Osorkhuu

    Barsaa Osorkhuu

    2022/05/10 at 18:22

    өвөө биш эрхэм …..

  2. Otgon Tuvshin

    Otgon Tuvshin

    2022/05/10 at 20:56

    манай Буд ороогүй юм бх даа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *