Сугалаагаар их хэмжээний мөнгө хожсон гэдгээ олон жилийн турш нууж явсан эр эхнэртээ нөхөн төлбөр олгохоор болжээ

0

2021 онд Жоу гэгч нэгэн эр сугалаанаас 10 сая юань хожсон ч эхнэртээ энэ тухай хэлээгүй ажээ. Хожим энэ тухай олж мэдсэн эхнэр нь түүнээс нөхөн олговор нэхэмжилж шүүхэд ханджээ.

Татварын дараа түүнд бэлнээр 8.43 сая юань ирсэн бөгөөд амьдралаа бүрэн өөрчлөх боломжтой их хэмжээний мөнгө хожсон эр хамгийн ойр дотны хүндээ хэл дуулгахын оронд юу ч болоогүй мэт амьдралаа үргэлжлүүлжээ. Эхнэртээ хэлээгүй боловч Жоу эгчдээ 2 сая юань өгсөн бол салсан эхнэртээ байр худалдаж авахад нь туслах зорилгоор 700,000 юань өгсөн аж.

Гэргий нь түүний энэ үйлдлийг мэдсэн даруйдаа салах өргөдөл гаргаж, шүүхэд нөхөн олговор өгөх тухай зарга үүсгэжээ. Түүний зүгээс тухайн үед хамтран амьдарч байсан хувиар шагналын мөнгө нь тэдний хамтын өмч гэж үзэж байгаа ба эгч болон салсан эхнэртээ өгсөн 2.7 сая юанийн 60 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг нөхөн олговор болгон авахыг хүсэж байгаа юм.

Улмаар өнгөрсөн 2-р сарын 1-ний өдөр Веньжоу хотын шүүхээс түүний нэхэмжлэлийг хүлээн авч, шагналын мөнгөнөөс хувь өгөх шаардлагатай гэсэн шийдвэр гаргажээ. Тус улсын иргэд ч Жоугийн уг үйлдлийг буруутгаж, гэргийгээсээ ийм зүйл нуусан нь буруу, хамтын хөрөнгөөрөө сугалаа худалдан авсан ч хожсон мөнгөө хуваахгүй байгаа нь утгагүй хэрэг хэмээн цахим сүлжээнд сэтгэгдлээ илэрхийлжээ.

5
ГоёГоё
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Баярбат Батаа

    Баярбат Батаа

    2023/03/14 at 19:30

    Өмхий хятад хүн гэж энэ дээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *