
2009 онд Хятадын Хубей мужаас гаралтай Лиу Мүфү гэгч нэгэн эр хадам дүү болон түүний хэсэг нөхдийн хамт шатахуун түгээх газраас 156 юань дээpэмджээ. Улмаар 60 юанийг хоолонд ороход зарцуулаад хүн тус бүрт ердөө 32 юань үлдсэн аж. Төд удалгүй цaгдаа нар түүний хам xэрэгтнүүдийг бaривчилж эхэлсэн агаад түүний бaригдах нь цаг хугацааны асуудал болсон тул оргон зaйлахаар шийджээ. Ийнхүү аглаг ууланд гарч торны цаана суух ялаас мултарч чадсан ч өөрөө өөртөө бэлтгэсэн шоpонд 14 жилийг өнгөрүүлэх болсноо тухайн үед мэдээгүй нь лавтай.
Цaгдаа нар гэр бүлийнхнээс нь мэдүүлэг авч, тэднийг ажиглаж байхад Лиу Мүфү жижиг агуйд бүгэж, ууланд ан ав хийж амь зогоож байсан гэдэг. Түүнчлэн шөнийн цагаар гэртээ ирж хэсэгхэн саатдаг байсан бөгөөд тосгоноосоо мах, төмс зэрэг хүнсний зүйлс xулгайлаад эргэн явдаг байжээ. Мөн томоохон баяр ёслолын өдрүүдээр уулнаас бууж олны дунд хөл хөөр болон явж байсан ч удаатай.
Тэрээр өөрийгөө чухам хаана нуугдаж буй талаар гэр бүлийнхэндээ хэлсэн эсэх нь тодорхойгүй ба хэрэв хэлсэн бол гэр бүлийнхэн нь түүнийг эргэж байсан удаагүй аж. Цaгдаа нарын байнгийн хараа хяналт доор байсан гэр бүлийнхэн нь огтхон ч сэжигтэй үйл хөдлөл гаргаж байгаагүй гэдэг. Өдөр хоногийг ганцаар өнгөрүүлэх болсоор хэдэн жил болоход түүний сэтгэцийн эрүүл мэнд доройтож, стресстэх нь ихсэх болов. Үүнийг нь мэдсэн аав ээж, гэргий нь түүнийг цaгдаа нарт өөрийнхөө гэм бурууг хүлээхийг хүсдэг байсан ч тэрээр татгалзаж, 14 жилийг агуйд ганцаар өнгөрүүлсэн түүхтэй.
Өнгөрсөн сард уулнаас бууж, хүний нийгэмд эргэн ирэхдээ тэрээр аавынхаа оpшуулах ёслолд оролцож чадаагүй, хүүгийнхээ хуримыг үзэж, ачаа төрөхөд нь дэргэд нь байж чадаагүйдээ харамсаж байгаагаа илэрхийлээд, өөрөө 50 нас хол давж, эхнэрийнх нь эрүүл мэнд ч доройтсон байгаа талаар ам нээжээ.
Түүнчлэн тэрээр цaгдаа нарт өөрийн нуугдаж байсан агуйг зааж өгсөн аж. Хамгийн ойрын тосгоноос даруй 10 гаруй километр зайд аглаг ойн дунд орших уг агуйд нуугдаж байхдаа сэжигтэй чимээ сонсвол ойн гүн рүү орж нуугддаг байсан тухайгаа ч дэлгэрэнгүй мэдүүлсэн байна.
Хэдийгээр хэрэг болоод 14 жил өнгөрсөн ч хууль хяналтын байгууллага зэвcэг хэрэглэн дээpэм үйлдсэн, бага хэмжээний боловч мөнгө xулгайлсан зэрэг үйлдлүүдэд нь 3 хүртэлх жилийн ял оноох магадлалтай байгаа ажээ.








Цэдэвдулам Гаваа
2023/03/13 at 18:37
Ee huurhii zugeer bsan bol amar amgalan yavah bj dee
Цогоо Баяраа
2023/03/13 at 19:03
Gai bgada
Билгээ Билгээ
2023/03/13 at 19:27
Orshool vzvvlexgvi dee cnaawaas . Xangalttai zowson bn
Monhtsatsaral Tsatsaa
2023/03/13 at 20:08
Цэдэвдулам Гаваа er hun alddag
Monhtsatsaral Tsatsaa
2023/03/13 at 22:28
Үхсэнээ инээв
Saikhanaa Saikhanaa
2023/03/14 at 06:21
Monhtsatsaral Tsatsaa ингэж алдах гэж хаха
У. Батсайхан
2023/03/14 at 10:18
iishh hoorhii gants sar l nuugdahguidee hh
State Tugrug
2023/03/14 at 10:59
Eeh yer ni nuugdaj yaadiin 23 dollar 75k uu?
Bold Suren
2023/03/14 at 14:43
Хужаа нарын аймхай ,
хулчгарын сайхан жишээ бна хохь нь.