Үнэхээр байдаг гэдэгт нь итгэмээргүй, хамгийн этгээд содон үйлчилгээтэй 10 ресторан

0

Рестораны бизнес – үйлчлүүлэгч татах ширүүн тэмцэл. Хүмүүсийг өөрийнхөө рестораны үүдээр өнгөрөөхгүйн тулд амттай хоол хийх ч багадна. Давтагдашгүй үйлчилгээ, төрөл бүрийн зугаа цэнгэлтэй байж л үйлчлүүлэгчийг дахин ирүүлж чадна. Рестораны зарим нэг эзэд үүнийг ухаарч ойлгосон болохоор өөрийн үйлчилгээндээ онц гойд “чимэг” нэмэх ажээ. Тэдний ресторан, кафе үйлчлүүлэгчдийн дунд үнэхээр их алдаршсан байх юм. Эдгээр газруудаар үйлчлүүлэхийн тулд тэд дэлхийн талыг ч туулахад бэлэн байна.

Heart Attack Grill, Лас-Вегас

julianaxavier
heartattackgrill

Heart Attack Grill бургер ресторанд зөвхөн өөх тос ихтэй, эрүүл мэндэд хор уршигтай хоолоор л үйлчилдэг. Энэ газрын хоол нь хэр хэмжээнээс хэтэрсэн холестерины агууламжтай. Уг ресторанаар үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчид бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөний халат өмсөх ёстой. Зөөгч-сувилагчид нь гурван давхар бургер, аварга том пицца эсвэл хоолны цэс дотор орсон дурын хоолыг авчирч өгнө. Захиалгыг давж гарч чадсан үйлчлүүлэгчийг шагнал хүлээж буй. “Сувилагч” түүнийг эмнэлгийн түрдэг тэрэг дээр суулгаад чагнуураар чагнана, том танхимын голд байрлах жинлүүр дээр жинг нь үзнэ. Хэрвээ үйлчлүүлэгч өөрийнхөө боломжийг буруу тооцоолсны улмаас захиалсан хоолоо идэж дуусгаж чадаагүй бол түүнийг олны өмнө шийтгэх арга хэмжээ авдаг. Шийтгэлийг мөн л сувилагч-зөөгч гүйцэтгэнэ.

 

Atomium, Брюссель

my_backyard_escapes

Брюсселд очиж үзэх ёстой газрын нэг. Шинэ мэдрэмжийг авахын зэрэгцээ нүдээ боогоод хооллох завшаан тохионо. Энэ нь мэдрэхүйн тэс өөр мэдрэмжийг олгодог, хоолны амтыг ч дээд зэргээр авна. Хүсвэл нүдний хар боолтыг аваад цонхоор байгалийн сайхныг бишрэн харж болно.

 

Modern Toilet, Тайвань

dangsexy
diva___diva

Уг рестораны үйлчилгээ дундаж хэдий ч жуулчид үйлчлүүлэхээс нэг их татгалздаггүй. Тэндээс нэрийн зайрмаг эсвэл гоймон захиалж идэх дуртай. Уг үйлчилгээний газрын гол онцлог – сэдэвчилсэн хоолны цэс. Хоолыг суултуурын жижигрүүлсэн хувилбараар гаргана, харин коктейлийг хөтөвч “суултуур”-ыг санагдуулмаар хундаганд хийжээ. Амны цаасны оронд – ариун цэврийн цаас. Ширээ нь ванн, суудал нь – төрөл бүрийн хэлбэртэй жорлонгийн суултуур.

 

Culiair, Нидерланд

angeliqueschmeinck
angeliqueschmeinck

Тогооч Анжелик Шмайнкийн толгойд нэг удаа байж боломгүй санаа орж иржээ. Агаарын бөмбөлгийн халуун агаараар хоол хийж болно гэж тэрээр үзэж. Агаарын бөмбөлгийг хөөргөх халууны хэм 100 цельс хүрнэ – мах, загасыг зөөлөн болгох хамгийн тохиромжтой хэм. Түүний Culiair гэх нэртэй агаарын ресторан нь жуулчдын сонирхлыг ихэд татдаг. Агаарт хоолыг яаж хийдэг вэ? Хоолны орцыг тусгай төмөр саванд хийж дээш өргөж халуун агаарт цаг орчим болно. Энэ хугацаанд рестораны үйлчлүүлэгчид тааламжтай нислэгээ үргэлжлүүлэн дэлхий ертөнцийг өндрөөс тольдох ажээ. Дараа нь хоолыг доош буулгаж хооллоцгоодог байна.

 

Le Refuge Des Fondus, Франц

marat
marat

Францын алдартай бистро бөгөөд энд хоёрхон төрлийн фондю л бий – бяслагтай, махтай. Гэхдээ үйлчлүүлэгчдийн урт дугаар үүний төлөө биш гэдгийг хэлье. Энд дaрсыг хундаганд биш харин хүүхдийн угжинд хийж өгдөг. Томчууд өөрсдийгөө хором ч болов жоохон хүүхэд шиг мэдрээсэй гэсэн зорилготой ажээ.

 

Vampire Cafe, Япон

Via The Vacation Times
Tasty Chopsticks

Жинхэнэ цус сорогчийн кафе Японд байдаг. Дракулагийн ордон шиг тохижилттой. Аймшгийн уур амьсгалыг эндээс мэдэрнэ, шаржигнуур “тархи” эсвэл шинэхэн “нүд” идэх боломж олгох ажээ.

 

Alcatraz ER, Япон

goodmorningblackbird
jayceemarcial

Мэдрэлээр наадсан гажиг гэмээр ресторан Токиод бий. Уг ресторан xорих газрын эмнэлгийг санагдуулна.

 

Ravintola Kuappi, Финлянд

annakri_la

Дэлхий дээр хамгийн жижигхэн ресторанд ердөө 2-хон хүн л багтана. Романтик болзоо хийх гэж байгаа хосуудад яг тохирох газар.

 

Nekobiyaka, Япон

Mark Rees
jessikatrips

Энэ зүгээр нэг муурны кафе биш. Энд зөвхөн хар муурууд л “ажилладаг”. Тийм учраас та мухар сүсэгтэй хүн бол ийшээ зүглэх хэрэггүй.

 

Ресторан Hajime, Бангкок

2passports1dream

Ирээдүйгээс ирсэн гэмээр үйлчилгээний газар. Энд үйлчлүүлэгчдэд хүн биш харин робот үйлчилнэ. Механик ажилтнууд захиалга авна, хоол зөөнө, бохир хураана, бүжиглэнэ бас таныг хүндэтгэлтэйгээр үдэж өгнө.

5
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *