Энэ онд 20 жилийнхээ ойг тэмдэглэх 13 кино

0

Саяхан л 1997 он байсан мэт санагдах юм. Тэр жил Titanic, Man in Black … зэрэг олон сайхан кино дэлгэцнээ гарчээ.

Titanic

Энэ онд 20 жилийнхээ ойг тэмдэглэх 13 кино 2

Залуу дурлалт хосууд болох Жек, Роза хоёр сүүлчийн аян замдаа гарсан. Өөрсдийн сууж явсан аварга том усан онгоц Хойд Атлантын хүйтэн усанд живэх болно гэдгийг тэд яаж ч гадарлах вэ дээ. Гал мэт халуун хайр дурлал нь үхэлтэй тэмцэхэд тусална …

 

Брат

Энэ онд 20 жилийнхээ ойг тэмдэглэх 13 кино 3

90-ээд оны үеийн алдартай кинонуудын нэг. Данила Багров төрсөн хотдоо эргэн ирсэн хэдий ч хөдөөний уйтгартай амьдралаас залхаж Петербург явахаар шийднэ. Тэнд том ахын ажил төрөл цэцэглэж байгаа сурагтай. Данила ахыг ч олно. Харамсалтай нь ахын ажил – хөлсний алуурчин.

 

Man in Black

Энэ онд 20 жилийнхээ ойг тэмдэглэх 13 кино 4

Тэд бол энэ Дэлхийн хамгийн том нууц. Харь гаригийнханы хөдөлгөөнийг хянадаг засгийн газрын албан бус байгууллагад ажилладаг.

Ертөнцийн хог шаарнуудаас Дэлхийг хамгаалах цорын ганц найдвар бол тэд. Ажил нь маш нууц, зэр зэвсэг нь хамгийн сүүлийн үеийнх, тэдэнтэй эн зэрэгцэх хүн байхгүй, тэд ямар ч ул мөр үлдээхгүй. Тэд бол Хар хувцастнууд.

 

The Fifth Element

Энэ онд 20 жилийнхээ ойг тэмдэглэх 13 кино 5

Таван мянган жил тутамд орон зайн хэмжүүрийн үүд нээгдэж далдын хар хүчтэнүүд дэлхийд заналхийлнэ. Таван мянган жил тутамд Хүн төрөлхтнийг аврах нэгэн баатар хэрэгтэй болно. 23-р зуун. Нью-Йоркийн таксины жолооч Корбен Даллас дэлхийг аврах ёстой тэр баатар нь.

 

Liar, Liar

Энэ онд 20 жилийнхээ ойг тэмдэглэх 13 кино 6

Флечер Рид – чадварлаг өмгөөлөгч хэдий ч засаршгүй худалч. Сурсан зангаараа эхнэр Одри, хүү Максдаа худлаа ам гарна, үйлчлүүлэгчдээ ашигтайгаар худлаа мэдүүлэг өгөхийг зааж өгнө. Худлаа ярьдаг муу зуршлаас нь болоод эхнэр нь орхин явах бол хүү Макс нь төрсөн өдрийн бялуун дээрх лаагаа үлээж хүслээ шивэгнэхдээ “Миний хайртай аав худлаа ярихаа болиосой” гэжээ.

 

The Devil’s Advocate

Энэ онд 20 жилийнхээ ойг тэмдэглэх 13 кино 1

Нью-Йоркийн томоохон хуулийн компанид залуу өмгөөлөгч Кевин Ломакс урилгаар ажиллахаар болдог. Тэрээр муу этгээдүүдийг өмгөөлж ганц шүүх хурал алдаж үзээгүй, шүүхийн шийдвэрийг өөрийн талд гаргаж чаддагаараа алдартай байв. Ажлын шинэ байрандаа сэтгэл хангалуун, тансаг байртай, хайрлах гэргийтэй, эргэн тойрон маш сонирхолтой хүмүүс …

 

Con Air

Энэ онд 20 жилийнхээ ойг тэмдэглэх 13 кино 7

АНУ-ын цагдаагийн агаарын хэлтэс – онц аюултай гэмт хэрэгтнүүдийг агаараар тээвэрлэдэг. Ийм нэгэн нислэгээр Кэмерон По 8 жилийн хорих ялаа эдэлж дуусгаад гэртээ харьж яваа юм. Энэ цаг мөчийг залуу ямар их хүлээсэн бэ, гэртээ харих замд юу ч саад болох ёсгүй.

 

Donnie Brasco

Энэ онд 20 жилийнхээ ойг тэмдэглэх 13 кино 8

Нью-Йорк, 1978 он. ТТГ-ын агент Жо Пистоне шинэ даалгавар авна: гангстеруудын бүрэн мэдээллийг авахын тулд Бруклины нэгэн бүлэглэлд нэвтрэн орох. Өөрийн жинхэнэ нэрээ умартаж, найз нөхөд, төрөл төрөгсдөөсөө харилцаагаа таслах ёстой. Одоо тэр Донни Браско болсон.

 

Starship Troopers

Энэ онд 20 жилийнхээ ойг тэмдэглэх 13 кино 9

Ирээдүйд хүн төрөлхтөнд үхлийн аюул заналхийлсэн. Ухаантай аварга том хорхойнууд дэлхий рүү дайрч хүйс тэмтрэхээр шийджээ.

 

The Jackal

Энэ онд 20 жилийнхээ ойг тэмдэглэх 13 кино 10

Цөөвөр чоно – хоч. Энэ хочны дор хил дамжсан аюултай гэмт хэрэгтэн нуугдаж байгаа – багагүй мөнгөөр “захиалагчид”-ын хүслийн дагуу хөлсний алуурчин хийдэг нэгэн ажээ. Москвагийн шөнийн клубт хийсэн америкийн тусгай анги болон оросын цагдаа нарын тусгай ажиллагааны үеэр оросын мафийн нэгэн толгойлогч үхжээ. Үхсэн мафийн толгойлогчийн ах Цөөвөр чонод “захиалга” өгнө.

 

Knockin’ on Heaven’s Door

Энэ онд 20 жилийнхээ ойг тэмдэглэх 13 кино 11

Киноны гол баатруудын хувь заяа тодорхойлогдсон, тэд үхлээ хүлээж байгаа. Киноны цаашдын үйл явдал үхэлтэй уралдаж өрнөнө. Ачааны бүхээгтээ маш их хэмжээний мөнгөтэй машин хулгайлж эмнэлгээс оргоно.

 

The Edge

Энэ онд 20 жилийнхээ ойг тэмдэглэх 13 кино 12

Саятан Чарльз Морс супер загвар өмсөгч залуу эхнэр Миккигээ дагуулан Аляскт зураг авалт хийхээр зорино. Мэргэжлийн зурагчин Роберт Грин Аляскт зураг авалтад тохирох сайхан газар байгаа гэж итгүүлсэн. Тохирох газраа хайсаар улам л алсад нисжээ.

 

Face Off

Энэ онд 20 жилийнхээ ойг тэмдэглэх 13 кино 13

Хүүгээ алуулсан ТТГ-ын агент Шон Арчер өшөөгөө авахаар хүнд мэс засал хийлгэх саналыг хүлээн зөвшөөрсөн. Тэрээр террорист Кастр Троя-ийн нүүрийг зээлжээ.

13
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Tsolmon Byambaa

    Tsolmon Byambaa

    2017/01/15 at 20:17

    Anar Munkhtur

  2. ss

    2017/01/16 at 12:04

    mundag kinonuud hiigdsen jil bjii 1997

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *