Япон – жижигхэн газар нутагтай арал улс, гэхдээ өөрийн эрхгүй сонирхол татахуйц. Хэдий жижигхэн ч гэлээ төрөл бүрийн техникийн шинэ бүтээлээрээ дэлхийд толгой цохино. Чухам япончууд л дэлхий дахинд өндөр технологийг танилцуулсан, жишээ нь видео камер, хурдны галт тэрэг, санах ойн карт зэрэг. Япончууд зөвхөн өндөр технологиор гайхуулаад зогсохгүй. Тус улс соёл урлаг, хөгжилдөх этгээд арга барил гээд аливаад тэс өөр сэтгэлгээгээр ханддагаараа алдартай юм.
Япон маягийн сурталчилгаа – өөрийн гэсэн хошигнол, утгагүй байдлын холимог
Япон сурталчилгаа гэхээр ер нь л нэг этгээд хачин зүйл байдаг. Гэхдээ боломжит худалдан авагчийн анхаарлыг заавал татна.
Япончууд бусад азийн улс орнуудын адил хоол хүнсний этгээд хачин сонирхолтой
Японд төрөл бүрийн хорхой шавьжийг идэх дуртай. Уургийн эх сурвалж гэх бөгөөд ямар ч хүн авч идэх боломжтой. Ялангуяа царцаа, жоом, хорхойн авгалдай эрэлт ихтэй. Гэхдээ япон хоол зөвхөн хорхой шавжаар хязгаарлагдахгүй ажээ. Япончууд төрөл бүрийн хоол хүнс идэх их дуртай улс. Жишээ хэлэхэд, загасны гэдэс дотор, далайн зараа, шувууны өндгөөр хийсэн шөл зэргийг үнэ харгалзахгүй авч иддэг.
Японд жил болгон Пикачуд зориулсан наадам зохион байгуулдаг – гудамжаар хэдэн зуун халаасны мангас алхаж бүжиглэнэ
Пикачу – японы соёлд хамгийн алдаршсан дүр. Иокогамагийн гудамжаар долоо хоногийн турш Пикачу алхаж хүмүүсийг зугаацуулна, бүжиглэнэ, дуу дуулж үзүүлбэр үзүүлнэ.
Японд машин дээр бодит сурталчилгаа хийх нь их алдартай
Муурын хэлбэртэй амтат хөөсөн талх
Япон тогооч нар өхөөрдмөөр хэлбэр дүрстэй хоол хийдгээрээ алдартай. Зарим нэгийг нь амандаа хийхээс ч харамсмаар.
Япончууд – үнэхээр ганцаардмал ард түмэн
Ажилч хичээнгүй, хөдөлмөрч зан – ганцаардлын үндсэн шалтгаан гэж үзэж байна. Хүмүүс ихэнх цагаа ажил дээрээ өнгөрүүлдэг бөгөөд орой үдэш болсон цагаар л гэртээ харина. Тэдэнд ажлаас гадуурх харилцаа тогтоох цаг үнэндээ байдаггүй ажээ.
Япончууд хүүхэд шиг дэггүйтэх дуртай – энэ нь үндэсний онцлог
Япон соёл, урлаг сонирхож үзсэн хүн нэг асуудалтай тулгардаг юм. Тэд үндэсний хошигнолыг ойлгодоггүй. Япончууд хөгжилтэй хувцаслалт, идэвхтэй, эвгүй хөдөлгөөн, далд утга агуулгагүй хошигнолд дуртай. Энэ бүгдийг телевизийн нэвтрүүлгүүдэд амжилттай ашиглаж иржээ. Нэвтрүүлгийн үндсэн зорилго – үзэгчдийг хөгжөөж инээлгэхэд оршино.
Машины давтагдашгүй тюнинг
Японы телевизийн шоунууд нь өөрийн этгээд байдлаараа алдартай
Дэлхийн өөр ямар ч улс оронд Японы телевизийн нэвтрүүлэг шиг гажиг бас этгээд хачин хөтөлбөр байхгүй. Энд ямар ч хориг байхгүй гэмээр. Нэвтрүүлэгт оролцогчид өөрсдийн хурд, авхаалж самбааг амьтантай харьцуулж сорино, тав дахь цэгээр нь өөрийн хосыг олно, нvцгэнээр шүлэг уншина.
Япончууд амьтанд онцгой хүндэтгэлтэй ханддаг
Япончууд зэрлэг байгаль, ан амьтанд маш хүндэтгэлтэй ханддаг. Өөрийн гэрийн тэжээвэр амьтандаа ч өндөр хариуцлагатай хандаж жил болгон вакцинд хамруулж өндөр татвар төлдөг ажээ.
Япончууд аниме дүр, бэлэн гоймонд онцгой хандлагатай
Капсул зочид буудлыг чухам япончууд л зохиосон юм. Энд уг буудал эрэлт өндөртэй
Энэ робот нэг зүйл сэжиглэчихлээ шүү
Япончууд өдөр тутмын амьдралдаа робот нэвтрүүлэх ажлыг хийсээр байна. Жишээ нь, Японд хөл бөмбөгийн тэмцээн хөгжөөн дэмжигч робот зохион бүтээж ашиглах болсон төдийгүй дэлгүүрүүдэд робот-худалдагч, механикийн туслагч робот зэрэг төрөл бүрийн үүрэгтэй роботууд хүмүүстэй мөр зэрэгцэн ажиллаж байна. Цар тахлын үед амны хаалт тараах, хүн хоорондын зайн дэглэм баримтлуулах роботууд ч ажиллах болжээ.
Японд төрөл бүрийн хэрэггүй эд зүйл зохион бүтээдэг. Жишээ нь, гадилын хайрцаг
Японы панкууд – зэрлэг бас бага зэрэг хээнцэр харагдана
Япончууд ирээдүйн технологийг яаж зохион бүтээхээ сайн мэднэ
Японы бахархал – тус улсын технологи. Япон шинжлэх ухаан-судалгааны ажлаараа 197 улсаас 4 дүгээрт жагсдаг
Японд гэр орон болон хувийн хэрэгцээний этгээд хачин эд хэрэгсэл алдартай
Жишээ нь, гэрэл зураг дээр чимээ гаргадаггүй караокены микрофон байна. Уг төхөөрөмж нэг хүний ашиглалтад зориулагдсан. Бүх чимээг өөртөө шингээх тул хажуугийн хүн таны дуу хоолойны чадлыг огт мэдэхгүй.