Жолооч нарын гаргадаг эдгээр алдаанууд автомашиныг нь муутгаж түрийвчийг хоосолдог! Буруу зуршлаасаа нэн даруй салаарай!

3

Ямар нэгэн дадал зуршил суухад хүнд ойролцоогоор 66 хоног шаардлагатай гэж сэтгэл судлаачид үздэг. Жолооны ард сууж байгаа он жилүүд жолооч нарыг маш олон дадал зуршилтай болгож байгаа. Эдгээрийн зарим нэг нь үнэхээр амин чухалд тооцогдоно. Жишээ нь автомашиныг муутгаж, түрийвчин дэх мөнгөө хоослоход хүргэх ч дадал зуршил байна. Энэхүү нийтлэл таныг буруу зуршлаасаа салж зөв жолооч болоход тусална.

Жолооч нарын гаргадаг хамгийн буруу зуршлууд

1. Гараа байнга араан дээрээ тавьж явах

Олон жолооч нар гараа хурдны хайрцаг дээр тавьж явдаг. Хөдөлгөөнд оролцож байхдаа хоёр гараа жолооны хүрднээс барьж явахыг зөвлөж байна. Нэгдүгээрт, ингэснээр та автомашинаа бүрэн хянаж явна, хоёрдугаарт, байнгын даралт нь хурдны хайрцагны дотор эд ангийг илүү ажиллахад хүргэдэг. Өөрөөр хэлбэл хурдны хайрцаг хурдан муудах ажээ.

 

2. Хоосорсон хойно нь л шатахуун хийх

Эцсийн мөчид шатахуун хийдэг дадал зуршил маш муу үр дагавартай. Шатахууны сав дундаас нэг их доошлоогүй байхад нь цэнэглэж байх хэрэгтэй. Шатахуун бага үлдэх тусам насос хуримтлагдсан хогтой шатахуун сорох магадлал ихэснэ, өөрөөр хэлбэл машины эд анги л хурдан муудна гэсэн үг юм.

 

3. Байнга тормоз гишгэх

Зам дээр зай барих нь маш чухал гэж жолооны сургалтанд заадаг. Гэхдээ шаардлагагүй үед байнга тормоз гишгээд байвал тормозны наклад, дискүүд муудаж ойр ойрхон солихоос өөр аргагүйд хүрнэ.

 

4. Сонин хачин дуу чимээг үл тоох

Ямар нэгэн хэвийн бус этгээд дуу чимээ нь автомашинд асуудал байгааг илтгэнэ. Тиймээс цаг тухайд нь автомашинаа оношлуулж засварт өгөөрэй.

 

5. Гар тормоз хэрэглэхгүй байх

Налуу газар автомашинаа зогсоолд тавих үед автомат хурдны хайрцагны зарим эд ангиудад ихээхэн ачаалал өгдөг. Хэрвээ автомашинаа байнга ингэж тавьдаг бөгөөд гар тормозыг зөвхөн чимэглэл төдий ашигладаг бол блокираторуудын эд анги муудна. Налуу газар автомашинаа тавихдаа дараах дэс дарааллаар гүйцэтгээрэй: тормозоо гишгэ – гар тормозоо татна – “Р” горим дээр тохируулна.

 

6. Автомашин халаагүй байхад хөдөлгүүрийг тултал нь ажиллуулах

Орчин үеийн автомашинуудыг халаах шаардлагагүй болсон хэдий ч дөнгөж асаангуут нь хаазан дээр тултал нь гишгэх ямар хэрэг байна вэ? Шингэн халж ажлын хэмд хүртэл 2 мянган эргэлт хийх хүртэл хааз гишгэх огт хэрэг байхгүй. Өвлийн улиралд машинаа асаагаад хоёр гурван минутын дараа л хөдөлгөөнд оролцоно.

 

7. Уруу газар хөлөө байнга тормоз дээр тавьж явах

Уруу газар явж байхдаа зогсоход бэлэн байдлыг хангаж байна гээд хөлөө байнга тормоз дээр тавж явдаг. Энэ нь тормозны системийг халахад хүргэх бөгөөд тормозны эд анги элэгдэх муу талтай. Тормоз дээр хөлөө тавьж явахын оронд хөдөлгүүрээр тормозлох нөхцлийг бүрдүүлж хамгийн бага араа дээр тавьж явна.

Муу дадал зуршлаасаа салахад амаргүй, ялангуяа олон жил жолооны ард сууж яваа бол бүр ч хэцүү. Та туршлагатай эсвэл туршлагагүй жолооч байна уу огт хамаагүй өөрийнхөө автомашинтай зөв харьцаж сурах хэрэгтэй, ингэж чадвал хэрэггүй засвар үйлчилгээнд мөнгөө үрэх хэрэггүй болно. Эдгээр алдаануудыг өөрөөсөө ажигласан бол мөнгөө бодоорой – өөр сайхан зүйлд зарцуулж болно шүү дээ.

54
ГоёГоё
14
БахархмаарБахархмаар
10
ХөөрхөнХөөрхөн
9
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Б. Дуламсүрэн

    Б. Дуламсүрэн

    2019/04/06 at 12:20

    Dorligsuren Gundsambuu

  2. Orolmaa Bayaraa

    Orolmaa Bayaraa

    2019/04/06 at 12:26

    ok

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *