Өдөрт дор хаяж нэг удаа загастай хоол идвэл бие махбодид ямар эерэг өөрчлөлтүүд гарах вэ?

2

Эртний Египетийн хадны сүг зураг дээр загас бэлдэж байгаа хүний зураг байх ажээ, уг зурагны нас 4000 гаруй жилээс дээш. Уг зураг юу өгүүлж байна вэ гэхээр хүмүүс маш эртнээс загас агнуур хийж байсан, загасыг хоол хүнсэндээ хэрэглэдэг байсныг илтгэж байна. Орчин үеийн шинжлэх ухаан загас хүний эрүүл мэндэд ямар ач тустай болохыг ч баталсан. Загасны тос гэхэд л эрүүл мэнд, ой санамж, сэтгэл санаанд сайнаар нөлөөлдөг байна.

Ингээд яагаад загасыг хоол хүнсэндээ байнга хэрэглэж байх ёстойг танд танилцуулахаар бэлдлээ.

1. Зүрх судасны өвчлөлийн эрсдэлийг багасгана

© depositphotos © depositphotos

Зарим нэг судалгааны статистик баримтуудаас харахад загасыг хүнсэндээ хэрэглэх болон цус харвалтын эрсдэл хоорондоо уялдаатай болохыг тогтоожээ: хэдий хэр далайн гаралтай хоол хүнс хэрэглэнэ төдий чинээ өвчний эрсдэл багасна. Өөр бусад баримтуудаас мөн шүүж харахад, загасыг хоол хүнсэндээ хэрэглэснээр зүрхний шигдээс зэргээс урьдчилан сэргийлж болно.

 

2. Загасны тос тархины нейронд эерэгээр нөлөөлнө

© depositphotos © depositphotos

Хүн төрөлхтөн хөгшрөлтийг ялан дийлэхийг эртнээс хүсэж байгаа, магадгүй сүүлийн үеийн судалгаануудаас харахад бид мөрөөдөлдөө ойртож байгаа мэт. Насны өөрчлөлттэй холбоотойгоор гарч байгаа тархины доголдлыг бид омега-3-ын хүчлээр арилгаж болно гэж эрдэмтэд үзэж байна. Уг хүчил нь загасны тосонд агуулагддаг.

 

3. Загас турахад тусална

© depositphotos © depositphotos

Жингээ хасах гэж байгаа хүмүүс моно дэглэм баримтлах эсвэл зөв, буруу өлсөж байхын оронд хоол хүнсэндээ загас нэмэх хэрэгтэй. Дундад тэнгисийн хоолны дэглэм өнөөдөр маш их алдаршиж байна – ногоо, загастай тэнцвэрт хоол. Уг хоолны дэглэм нь бие махбодид нэн шаардлагатай амин дэм, эрдэс бодис, уургаар хангаж чадна.

 

4. Загас нь тамирчдад биеийн жингээ барихад тусална

© depositphotos © depositphotos

Загас турахад туслахаас гадна мөн булчингийн массаа барихад нь тамирчдад тусалдаг байна. Өөрөөр хэлбэл хүнд хэцүү бэлтгэл сургуулилтын үед жингээ барихад нь дэмжинэ. Тийм учраас загас тамирчдын хувьд юугаар ч орлуулшгүй хоол хүнс болдог ажээ. Үүнээс гадна загасны тосыг зөөлөн холбоосны бэртэл гэмтлийн үед хэрэглэхийг эмч нар зөвлөдөг нь эдгэрэлтийг хурдасгадагтай холбоотой юм.

 

5. Загас нь хөгшрөлттэй тэмцэнэ

© depositphotos © depositphotos

Нас өтөлж байгаа хүмүүс булчингийн массын дутагдалд ордог. Үүний үр дагаварт булчингийн хүч суларч бие махбодийн зарим нэг үйл ажиллагаа доголдож эхэлнэ. Эрдэмтдийн одоо ажиллаж байгаа нэгэн судалгааны дүгнэлтээс харахад, загас нь хөгшрөлтийн үйл явцтай тэмцэж байгааг тогтоожээ.

 

6. Загас нь сэтгэл санааг өөрчлөөд зогсохгүй мөн амьдралыг үзэх үзлийг ч өөрчилдөг

© depositphotos © depositphotos

Загас зөвхөн бие махбодид тустай бус мөн сэтгэл санаанд ч тустай. Тосны хүчил болох омега 3-ыг хэрэглэснээр депресст орох эрсдэлийг бууруулна гэж эрдэмтэд үзэж байна. Ялангуяа эмэгтэйчүүдэд нэн тустай гэжээ.

 

7. Загас жирэмсний үед тустай

© depositphotos © depositphotos

Мөн жирэмсэн эхчүүд хоол хүнсэндээ загас түлхүү хэрэглэхийг эрхэмлэнэ. Ирээдүйд эх болж байгаа эмэгтэйчүүдийн хоолны цэсэнд загасыг зайлшгүй нэмснээр үрийн мэдрэлийн систем болон тархины хөгжилд сайнаар нөлөөлнө гэдгийг эрдэмтэд баталжээ.

 

Цагаан хоолтнуудад зориулсан бонус

Загас эрүүл мэндэд тустай, үүний тулд заавал идэх шаардлагагүй. Гэртээ аквариум тавих эсвэл зуны цагаар загастай нуур, цөөрмийн хажууд хэсэг суухад сэтгэл санаа тайвширч эмчилгээ болдог. Аквариумын загаснууд мэдрэлийн системд сайнаар нөлөөлнө. Тийм учраас стресстэх хандлагатай бол гэртээ аквариум тавиарай.

© Кристина Макеева

Загасыг бас өөр хоолоор орлуулж болно, жишээ нь загасны шөл, түрстэй талх нэг л таалагдахгүй байгаа бол далайн гаралтай хоол хүнсээр (далайн байцаа, нори навч) болон загасны тосоор орлуулна.

Бидний товч нийтлэл таныг загас идэх нэг шалтгаан болно гэж найдаж байна. Хэрвээ танд загасаар хийдэг сайхан хоолны жор байвал бидэнтэй хуваалцаарай.

9
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *