Шүршүүрт орохдоо бараг ихэнх хүмүүсийн гаргадаг 10 бүдүүлэг алдаа. Харин одоо та дахиж ийм алдаа гаргахгүй

0

Өглөөг зөөлөн дуслах шүршүүрээр угтах шиг сайхан зүйл хаана байх вэ дээ, эсвэл хүндхэн ажлын дараа ваннтай усанд хэвтэх шиг жаргал үгүй. Харамсалтай нь бид шүршүүрт их л буруу ордог юм байна. Энэ нь бидний гадаад үзэмж болон эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөггүй бол хамаа байж уу гэх.

Усанд орж байхдаа бид ямар алдаа гаргадаг болохыг мэдэхийг хичээлээ. Мөн эдгээр алдаа нь шинжлэх ухааны үүднээс ямар сөрөг үр дагавартай болохыг ч танд танилцуулах болно.

1. Эхлээд нүүрээ, харин дараа нь толгойгоо угаадаг

© depositphotos, © depositphotos

Сүүлд нь толгойгоо угаах – тийм ч сайхан санаа биш, яагаад гэвэл шампунь болон ангижруулагчийн үлдэгдэл бүрэн гүйцэд угаагдахгүй үлдэх магадлалтай. Толгойгоо угаасны дараа л нүүрээ угаахыг зөвлөж байна, эс бөгөөс шампунь болон ангижруулагч нүүрний арьсны нүхэнд үлдэж батга гарах эсвэл арьс цочрох шалтгаан болно.

Тиймээс арьсны мэргэжлийн эмч нар эхлээд толгойгоо угаагаад дараа нь бие болон нүүрээ угаахыг зөвлөжээ. Энэ хугацаанд бүлээн ус ч арьсанд сайнаар нөлөөлөх буюу арьсны нүх бүрэн нээгдэж чийгшүүлэгч тос улам илүү үр дүнтэй үйлчлэх ажээ.

 

2. Шүршүүрт орохдоо шархны лентээ авахаа мартдаг

© depositphotos

Санамсаргүй хуруу, гараа зүсчихсэн бол хэсэг хугацаанд шархны ленттэй явахад хүрнэ. Гэхдээ шүршүүрт орохоосоо өмнө заавал салгаж аваарай. Жижиг шархыг савантай бүлээн усаар угааж заавал шинэ лент нааж байх хэрэгтэй.

 

3. Шүршүүрт орохоосоо өмнө нүүрнийхээ будгийг арилгадаггүй

© depositphotos

Шүршүүрт орох эсэхээс үл шалтгаалан нүүрний будгийг зөвхөн зориулалтын бодисоор л арилгах хэрэгтэй. Нүүрийг усаар угаах нь хангалтгүй, үүнээс болоод арьс цочрох зэрэг асуудлууд гарна, ялангуяа нүд орчмын арьс маш эмзэг. Мицеляр ус, сүүн эсвэл хөөсөн нүүр цэвэрлэгч арьсыг гүн цэвэрлэж нүүрний арьсанд зохих арчилгааг үзүүлнэ.

 

4. Биеийн скраб ашигладаггүй

© STEKLO/Shutterstock, © depositphotos

Арьсыг тогтмол гуужуулж байх хэрэгтэй, арьс гэхээр зөвхөн нүүрнийх гэж ойлгож болохгүй. Арьсны уг арчилааг хийснээр өнгө нь сэргэнэ, цусны эргэлт сайжирна, нүүрний будаг илүү сайн шингэж шим тэжээлээ бүрэн өгдөг. Сүүн пилинг, скраб эсвэл гуужуулагч үйлчилгээтэй гель нь арьсны нүх бөглөрөхөөс сэргийлнэ. Уг арчилгааг удаан хугацаанд тогтмол хийвэл илүү их коллаген ялгарч арьс эрүүлжихийн зэрэгцээ залуу харагдахад тусалдаг байна.

 

5. Хэтэрхий их пилинг хийдэг

© depositphotos, © depositphotos

Арьсыг замбараагүй их гуужуулах (эсвэл эксфолиац) нь арьсны өнгөн давхаргад таагүй мэдрэмж төрүүлэхэд хүргэнэ. Тиймээс пилинг хийх давтамжийг өөртөө тохируулах хэрэгтэй. Жишээ нь, тослог арьсыг өнжөөд нэг гуужуулж болно.

Арьсны бусад төрлийн хувьд долоо хоногтоо 1-2 удаа гуужуулахад хангалттай. Хэрвээ та хэт мэдрэг арьстай бол илүү зөөлөн бодис хэрэглэх хэрэгтэй.

 

6. Бариул суурилуулдаггүй

© depositphotos, © Kitinut Jinapuck/Shutterstock

Шүршүүрийн бүхээгт эсвэл ванны дээр бариул суулгах – угтаа бол тансаглал биш, харин аюулгүй байдлыг хангах зайлшгүй байх ёстой элемент. Маш цөөхөн айл л угаалгын өрөөндөө бариултай байдаг. Харин хүмүүсийн бэртэл гэмтлийн ихэнх хэсгийг ваннаас гарч байхдаа халтирч унасан гэмтэл эзэлдэг ажээ. Эрсдэлийг багасгахын тулд угаалгын өрөөндөө бариул суурилуулахын зэрэгцээ шалан дээрээ хөлийн дэвсгэр заавал тавина.

 

7. Чийгшүүлэгч тос түрхэхээ мартдаг

© depositphotos, © depositphotos

Чийгшүүлэгч тос эсвэл лосьон нь арьсны эрүүл байдлыг дэмждэг. Шүршүүрээс гарч ирээд хэдхэн минутын дараа тосоо түрхэхэд илүү их үр дүнд хүрнэ. Ингэснээр арьсны өнгөн давхаргад чийгээ удаан хадгалж үлддэг, цаашлаад арьс хуурайших, загатнах зэрэг таагүй мэдрэмж үгүй болно.

 

8. Толгойгоо хумсаараа маажиж угаадаг

© depositphotos

Ингэж угаахад таатай байдаг л даа, гэхдээ хор уршиг ихтэй. Хумсаараа маажиж угааж байхдаа хуйхны арьсыг гэмтээж болзошгүй. Тиймээс хурууны өндгөөр зөөлөн иллэг хийж угааж байх хэрэгтэй.

 

9. Хурц үнэртэй бодисоор биеэ угаадаг

© depositphotos

Хурц үнэртэй эсвэл өнгөтэй шампунь, биеийн шингэн саван нь арьсыг хуурайшуулдаг. Арьсанд чийгийг удаан хадгалахын тулд үнэр багатай бодис хэрэглэж байхыг зөвлөе. Ялангуяа үрэвсэх эрсдэлтэй, мөн насны онцлогоос болоод батга гарч байгаа үед зөөлөн бодис хэрэглэнэ.

 

10. Шүршүүрт орохоос өмнө хөлийн үсээ хусах уу эсвэл усанд орж байхдаа юу?

© depositphotos, © depositphotos

Шүршүүрт орохоос өмнө хөлийн үсээ хусах нь тийм ч сайхан санаа биш юм. Ваннтай усанд орж байхдаа үсээ хусах нь илүү тохиромжтой, энэ үед үс зөөлөрч хусахад амархан болдог. Ингэснээр арьс цочирч загатнах нь бага. Энэ зөвлөгөөг хөл болон биеийн бусад хэсгийн үсийг авахад ч баримтална. Ваннтай усанд 2-3 минут хэвтсэний дараа үсээ хусна.

Та яаж усанд орох дуртай вэ: шүршүүрт үү эсвэл ваннтай усанд уу? Бидний зөвлөгөөн дээр танд нэмэх зүйл байна уу?

7
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *