Алдартай жүжигчид хөдөлгөөн мэдрэгч технологийн тусламжтайгаар өөрсдийн бүтээсэн зөгнөлт дүрүүдээ хэрхэн амилуулсан бэ?

0

Орчин үеийн уран сайхны кинонуудад зөгнөлт, хиймэл дүрүүд их гарах болсон. Урьд нь ийм дүрийг хүүхэлдэйн хувилбараар бүтээдэг байсан бол орчин цагийн кино салбарт motion capture технологи ашиглах болжээ. Хөдөлгөөн мэдрэх гэх тодотголтой тус технологи нь аниме 3-d объектын хөдөлгөөнийг бодитоор бий болгоход зориулагдсан. Тодорхой жишээг бид Халк, хоббит, луу эсвэл мэлхий-нинжа нараас харж болох юм.

Энэхүү технологи дээр тусгайлан сургагдсан жүжигчид л ажилладаг байсан бол сүүлийн үед дэлхийн хэмжээний алдартай жүжигчид motion capture-ийг өөр дээрээ туршиж үзэх болжээ. Хүнд хөдөлгөөн, нүүрний хувирал мэдрэх их хэмжээний тусгай мэдрэгч өмсүүлэх бөгөөд дараа нь дэлгэцээр хиймэл дүр болгон хувиргадаг байна. Үүний ачаар үнэхээр бодит мэт дүр гарч ирнэ, ямар ч хүүхэлдэй, ердийн компьютер графиктай харьцуулахын аргагүй дүр.

Энэ төрлийн зураг авалтын тайзны ард чухам юу өрнөдгийг сонирхоцгооё.

1. Алан Тьюдик — Санни, “I, Robot”, 2004

Роботууд хүний туслагч болсон ирээдүйн тухай кино. Алан Тьюдик мөн Саннигийн дууг оруулсан байдаг.

 

2. Голлумын дүрд Энди Сёркис тоглосон, “The Hobbit: An Unexpected Journey”, 2012

Бүхнийг удирдах бөгжний тухай гуравласан киноны Голлумын дүр дээр жүжигчин ажиллаж байгаа нь.

 

3. Шон Ганн – Rocket, “Guardians of the Galaxy”, 2014

Marvel компанийн комиксийн элбэнхэд жүжигчин Брэдли Купер дуу оруулжээ.

 

4. Билл Найи — Дейви Жонс, “Pirates of the Caribbean: Dead Man’s Chest”, 2006

“Нисдэг голланд”-ын ахмад.

 

5. “Teenage Mutant Ninja Turtles: Out of the Shadows”, 2016

Дүрүүдэд: Пит Пложек, Алан Ритчсон, Ноэль Фишер болон Жереми Ховард нар.

Зөгнөлт комикс зохиолоор сэдэвлэн бүтээсэн яст мэлхийнүүдийн эр зоригийн тухай кино. Тийм учраас компьютер график ашиглан хийхээс өөр аргагүй байв.

 

6. Бенедикт Камбербэтч “The Hobbit: The Desolation of Smaug” – ийн (2013) Смауг лууны дүрийг бүтээж дуу хоолойгоороо амилуулжээ

Бенедиктийн уг дүрээ бүтээж байгаа бичлэг интернэтэд багагүй алдаршиж байсан түүхтэй. Камбербэтч зураг авалтын талбай дээр элдэв мэдрэгч зүүгээд тэнэг юм шиг аашилж байсан ч motion capture дээр ажиллах нь ихэд таалагдсан тухайгаа дараа нь ярьсан байсан.

 

7. Шарлто Копли — Чаппи, “Chappie”, 2015

Чаппи – техникийн өндөр хүчин чадалтай робот цaгдаагаас илүүтэй гэгээн цайлган сэтгэлтэй хөвгүүн гэвэл зөвдөнө.

 

8. Зои Салдана “Avatar” (2009) киноны дaйчин бүсгүй Нейтирийн дүрд

Ард иргэдийнхээ төлөө амиа ч өгөхөд бэлэн удирдагчийн охины дүр. Кэмероны баг киноны зураг авалтын үеэр кино бүтээх үйл явдлыг орвонгоор нь эргүүлсэн юм. Тухайн киног бүтээх үед Motion Capture технологи тодорхой хэмжээнд хүрсэн байв. Performance Capture нь зөвхөн жүжигчний хөдөлгөөн төдийгүй нүд, нүүрний хувирлыг мэдэрдэг байжээ.

 

9. Сет Макфарлейн — Тед, “Ted”, 2012

Энэхүү нийтлэлд орсон хамгийн бодит дүр гэх үү дээ: Тэд чинь хөөрхөн бамбарууш шүү дээ, ямар нэгэн зөгнөлт дүр биш.

 

10. Жейсон Коуп “District 9” киноны (2009) харь гаригийн амьтны дүрд

Киноны үйл явдал Өмнөд Африкийн Йоханнесбург хотод өрнөнө: хүмүүстэй мөр зэрэгцэн харь гарагийн хүмүүс тусгаарлагдсан дүүрэгт амьдардаг ажээ.

 

11. Жош Бролин – Танос, “Avengers: Infinity War”, 2018

Энэ дүр Дэлхий Ертөницийг устгах мөрөөдөлтэй байж билээ.

 

12. Лупита Нионго “Star Wars: The Force Awakens” киноны (2015) киноны хүн төрхт амьтан Маз Канатын дүрд

 

13. Марк Руффало — Халк, “Avengers”, 2012

Марк эхлээд өөртөө эргэлзэж байсан ч Халкын дүрийг үнэхээр бодитой гаргаж чадсан юм. Найруулагч түүнд уг дүрийг санал болгоход Motion Capture технологи дээр ажиллаж чадахгүй гэж хэлж байв.

3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *