
Ихэнх хүмүүс өөрөөсөө ахимаг настай гэж бодсон хүнийхээ насан дээр хэдэн жил нэмж хэлдэг гэдгийг та мэдэх үү? Бас эсрэгээрээ, өөрөөсөө дүү гэж бодсон хүнийхээ наснаас хасаж хэлнэ. Гэрэл зураг дээр өөрийгөө илүү хөгшин гарч байгааг та анзаарсан уу, эсвэл өнөөдөр залуу харагдаж байна гэж хэлэх хүмүүсийн магтаалын үгийг санав уу? Хүний тархийг амархан хуурч болохыг л харуулж байгаа хэрэг.
Арьс, гоо сайхны эмч болон гоо сайхны өөрийн брэндийг үүсгэн байгуулсан Тийна Орасмяэ-Медер хүний насыг гэрэл зураг болон бодит амьдрал дээр тодорхойлох хэд хэдэн шинж тэмдгийг гаргаж иржээ. Шуудхан хэлэхэд: үрчлээ жагсаалтын төгсгөлд яваа шүү.
Хүн төрсөн он, хүйснээс үл шалтгаалан магтаалын үг сонсож байх ёстой гэж бид үзэж байна. Үнэндээ зарим үед бид харагдах ёстойгоосоо илүү сул дорой, урвагар, хөгшин, ядарсан харагдах нь бий. Бид ч өөрсдөө энэ байдлаа засах ёстой юм.
12. Нүүрний өнгө зүс жигд байх

Пигментийн толбо – арьсны эд эсэд маленин гэх бодис харилцан адилгүй тархсантай холбоотой, тиймээс арьсны зарим нэг хэсгээр харлаж харагдана. Арьсны өнгө зүс жигд байх нь залуу, сэргэлэн харагдуулна.
11. Тод томруун байх

Уруул, эрүү, шанааг бид хэлж байна. Залуу насанд нүүрний эдгээр хэсгүүд бусдаас тод харагдаж чимдэг: шанаа нь том, уруул нь дүүрэн, эрүү нь унжаагүй. Эдгээр хэсгийг өөрийн төрхөндөө тохируулаад тодосгоход л болно. Нүүр царай хэдий хэр тод томруун харагдаж байна төдий чинээ залуу харагдана.
10. Нүдний хэмжээ

“Нүд том байх тусам залуу харагдана” – европчуудын хувьд тогтсон дүрэм. Нас ахих тусам дээд зовхи уртаараа сунахаас гадна хөөдөг. Тийм учраас нүд рүү унжиж хөгшин харагдуулдаг байна.
9. Нүүр царайны контур

Зөв, тод контур залуу төрхийг илэрхийлдэг. Бүх асуудал арьсны эрүүл байдлаас шалтгаална. Залуу байхад арьсны эд эс уян хатан чанараа хадгалж байдаг. Нас ахих тусам арьс нимгэрч, сунана. Тийм учраас хөгшин хүмүүсийн арьс барзгар, контургүй харагдаж эхэлдэг. Зарим залуучуудын арьс ч гэсэн гадны хүчин зүйлээс болж хөгшин хүнийх шиг харагддаг.
8. Чих болон хамрын хэмжээ

Чих, хамар жижиг байх тусам залуу харагддаг. Чих болон хамар – насан туршид хэмжээ нь нэмэгдэж байдаг цөөн тооны эрхтнүүдэд ордог. Эдгээр эрхтний хэмжээ томорсноор илүү настай харагдуулна.
7. Үрчлээ болон нугалам

Бүх зүйл тодорхой мэт: бага үрчлээ – илүү залуу байна. Гэрэл зураг дээрээ байгаагаас хөгшин харагдахгүйн тулд нүүрний арьсыг жигдрүүлнэ, зохих хэсгүүдийг тодосгож өгнө, хамар болон чихэнд бусдын анхаарлыг татахгүйн тулд нүдээ зурж илүү том харагдуулна. Харин энэ жагсаалтад үрчлээ сүүлдэж байна. Учир нь үрчлээ хүний насыг нэмдэггүй, зөвхөн тухайн хүний онцлогтой л холбоотой өөрчлөлт юм.
6. Хөдөлгөөний хурд болон уян налархай байдал
Нэг л хүний хөдөлгөөнийг жирийнээр, мөн хурдлуулж харахад хоёр дахь нь илүү залуу харагдаж байгааг туршилтаар илрүүлжээ. Хүн хэдий хэр хурдан хөдөлж байна төдий чинээ түүнийг залуу хүн гэж боддог байна. Гэхдээ бас өөр чухал зүйл бий: хөдөлгөөний хурднаас гадна уян налархай чанарыг харгалзана. Хүн хэдий хэр уян налархай хөдөлж байна төдий чинээ залуу харагддаг ажээ.
5. Хувцас, хэв маяг

Юу байх нь чухал биш, том нөмрөг, зузаан материалтай шал шүргэсэн хар банзал эсвэл дисконы эрин үеийн эрээн мяраан хувцас – өөрт тохироогүй хувцаслалт хөгшин харагдуулна. Үүнээс гарах гарц бий: ретро хэв маягийг орчин үеийнхтэй хослуулах.
4. Үсний засалт

Элдэв маяггүй загвар – цэвэрхэн бөгөөд залуу харагдах баталгаа. Зөвхөн хувцсаар нас нэмэхгүй гэдгийг анхаараарай. Жишээ нь, үсний засалт – хэлбэрээ алдсан эсвэл замбараагүй ороосон, цаг үеэ өнгөрөөсөн, моодноос гарсан засалт – энэ бүгд нас нэмнэ.
Бидний анхаарал хандуулахгүй орхигдуулсан өчүүхэн зүйл болгон нийлээд хөгшин харагдуулахад нөлөөлдөг.
3. Нүүрний хувирал

Хөдөлгөөнгүй дух бидний дотоод ухамсарт хөгширч байна гэсэн бодлыг өөрийн эрхгүй бий болгодог байна. Магадгүй бид алдартнуудын ботокс эсвэл нүүрний хувиралгүй хөшүүн нүүр царайнд дассан байж болно. Эсвэл биднээс ахимаг насны хүмүүс нүүрний хувирал бага, сэтгэл нь тэр болгон хөдлөөд байдаггүйг ч анзаарсан байх. Баримт баримтаараа л үлдэнэ: нүүрний хөдөлгөөн бага байгааг тархи насны өөрчлөлттэй холбон хүлээн авч эхэлдэг ажээ.
2. Нуруу

Тасалгаанд орж ирээд шалыг нь биш гэрлийн бүрхүүлийг нь харж бай. Энэ бол хүн болгоны дагаж мөрдөж байх ёстой энгийн дүрэм, өөрөөр хэлбэл өөрийгөө эрч хүчтэй, өөдрөг хэмээн илэрхийлэхийг хүсэж байгаа хүмүүсийн дүрэм юм. Унжсан мөр хүнийг хөгшин харагдуулна, яагаад гэвэл хүний нас ахиад ирэхээр булчин сулрах тул нуруугаа эгц байлгаж чадахгүйд хүрнэ.
1. Өөртөө итгэлтэй байх

Өөртөө итгэлтэй яваа 30 настай эмэгтэй хүнийг эргэн тойрных нь хүмүүс илүү ахимаг настай хүн байна гэж хүлээн авдаг. Бүх зүйл түүний бодлогоширсон дүр төрхөнд байгаа юм.
Дээр дурдсан болгоныг нэгтгэн эргэж харвал нэгэн энгийн зөвлөгөө гарч ирнэ: үрчлээнээс айх хэрэггүй. Хуучинсаг моодтой, хөшүүн, удаан, сэтгэл дундуур байхаас л болгоомжлох хэрэгтэй. Энэ бүгд танд хэдэн нас нэмж байгаа нь дамжиггүй.
Зөвлөгөөнөөс чухам аль нь таны амьдралд илүү ойр санагдав? Мөнхийн залуу харагдах нууц танд бий юу?








Sainzaya Buyankhishig
2019/08/17 at 00:16
Dendu unen
Chimgee Chimgee Davaajav
2019/08/17 at 05:53
arhi har tamhi heregleheer iim boldog bh lohon heregledeg
Б. Бодь
2019/08/17 at 13:24
Жамц Амараа