Ухаалаг гар утасны хэрэглээ бидний гавлын ясны бүтцэд аль хэдийнээ нөлөөлж эхлээд байгааг эрдэмтэд олж тогтоожээ!

2

Хүн ухаалаг гар утасны дэлгэц рүү өдөрт ойролцоогоор 145 минут ширтэж, хоногт бараг 3 мянган удаа хүрч байгааг америкийн эрдэмтэд тооцоолж гаргасан байна. Австралийн эрдэмтэд ухаалаг утас бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг тогтоохоор шийджээ. Тэд судалгааныхаа үр дүнг хараад бүр гайхширч орхисон байна.

Бид судалгааны үр дүнг мэдсэнээс хойш ухаалаг утсаа аль болох бага хэрэглэхийг хичээж байна.

Судалгаанд 18-30 насны 218 хүн оролцсон. Эдгээр хүмүүсийн 41 хувьд нь үзүүртэй ясан ургацаг шилэн хүзүүн дээр нь үүссэн байгааг доктор Дэвид Шахар рентген зургаар гаргаж иржээ. 1 мм-ээс их хэмжээнээс эхэлж ургацаг гэж үзэхээр эрдэмтэд тогтсон бөгөөд судалгаанд оролцсон хүмүүсийн 10 хувьд нь 20 мм-ээс илүү хэмжээтэй ургацаг илэрчээ. Хамгийн том хэмжээтэй ургацаг нь эрэгтэйчүүдийн хувьд 35,7 мм, эмэгтэйчүүдэд 25,5 мм илэрсэн байна.

© Wikipedia

Судалгааны хоёрдугаар үе шатанд эрдэмтэд 1200 хүнийг оролцуулсан бөгөөд 18-86 насныхан байв. Ясан ургацаг ихэнхдээ залуучуудад илэрч байсан учраас доктор Шахар болон түүний хамтрагч Марк Сейер дараах дүгнэлтэд хүрчээ: гавлын ясны гажиг нь нуруу, нугасны буруу байрлалаас үүдэлтэй байна. Толгойн хүндийн жинг хүчээр урагш тонгойлгож байгаагаас болж гавлын ясыг булчинд бэхлэх хэсэгт их даралт ирнэ. Үүний үр дагаварт яс болон шөрмөсний байдал өөрчлөгдөж байв. Эрдэмтдийн хэлж байгаагаар бол уг ясан ургацаг эрүүл мэндэд аюулгүй, гол асуудал бол нурууны мурийлт үүсэж энэ нь бүхэлдээ эрүүл мэндэд муугаар нөлөөлнө гэжээ.

© Depositphotos © Pexels

Доктор Шахарын хэлж байгаагаар, уг ясан ургацаг ирээдүй хойч үед илүү ихээр илрэх юм. Харин зарим нэг эрдэмтэд доктор Шахарын саналтай нийлэхгүй байгаагаас гадна судалгааны үр дүнг эргэлзээтэй гэж үзжээ. Энэ асуудалд хэний зөв гэдгийг цаг хугацаа л харуулах байх.

Та ухаалаг гар утас эсвэл таблетаа хэр удаан хардаг вэ? Бага ч болов утас хэрэглэх хугацаагаа хязгаарлаарай. Таны эрүүл мэндийн төлөө гэдгийг бодоорой.

11
ХарамсалтайХарамсалтай
6
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Sarah Sarah Sarah

    Sarah Sarah Sarah

    2019/08/17 at 09:54

    Tiim bhaa zarimdaa tolgoi ih uvduud bdag shu tegeed utsaaraa oroldohgui bol amid gedgee mededguishtee za za togloson shu arai surtei yu ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *