Хүнсний сод ногоо тарьдаг хүмүүст маш их хэрэгтэй зүйл. Тарьсан ногоо руугаа, хөрс рүүгээ цацахад хортон шавьжнууд ул мөргүй зугтаж арилах болно!

8

Ногоочдын чин хүсэл – арвин их ургац хураах, үнэндээ тийм ч амар ажил биш юм. Өөрийн гараар тарьж ургуулсан ногоогоо хортон шавьжаас хамгаалахын тулд химийн хортой бодис хэрэглэхэд хүргэдэг. Гэхдээ маш нарийн тооцоотойгоор л химийн бордоо ашиглах ёстой.

Яагаад гэвэл химийн бодис хортой бөгөөд ургацанд муугаар нөлөөлж хордуулна. Бас нэгэн хувилбар бий – ардын уламжлалт арга. Үүнд ихэвчлэн хүнсний сод ашигладаг.

Ногоо ургуулах

Содыг ямар ч дэлгүүрээс худалдаж авч болно. Содны хэрэглээ маш өргөн, содоор ахуйн олон асуудлыг шийдэх боломжтой.

Бутлаг ургамлыг арчлахад сод ашиглана. Жишээ нь, үхрийн нүд, тошлойг дараах бодисоор ариутгаж бордоно: нэг хоолны халбага сод, нэг хавтгай аспирин, нэг цайны халбага шингэн саван эсвэл аяга таваг угаагч шингэн бодис, ургамлын тос (нэг хоолны халбага)-ыг 4,5 л усанд хийж сайтар хутгана. Ургамал руугаа шүршдэг саваар цацаж хэрэглэнэ.

Мөн содыг өргөст хэмхээ хортон шавьжаас хамгаалахад ашиглаж болно. Өргөст хэмхийн залуу навч гундаж муудахаас гадна өргөст хэмх томрох нь зогсдог. Энэ нь ургамал өвчилсөнтэй холбоотой. Уусмал бэлдэнэ: 1 хоолны халбага содыг 10 литр усанд уусгаарай. Цаашлаад уусмалаар ургамлаа цацаж услаад өвчнийг нь эдгээгээрэй.

Байцаа бас өвдөх хандлагатай, энэ үед бас л сод тус болно. 1 литр бүлээн усанд нэг цайны халбага сод хийгээд уг бодисоороо ногоог шүршинэ. Гурван долоо хоног тутамд энэ бодисоор шүршиж байгаарай, гаж нөлөө байхгүй нь сайшаалтай.

Байцааг мөн хорхой идэж цоолоод байдаг, энэ үед ногооны навчин дээр хуурай сод цацаарай. Хорхой тун удалгүй дайжиж алга болно.

Байцааг өвчнөөс хамгаалах бас нэгэн шалгарсан арга бий. Энэ бол валерианка. Валерианка эмийг аваад гурван литр усанд шингэлээд дээрээс нь нэг хоолны халбага шингэн саван хийгээрэй.

Уусмалаар байцаагаа шүршинэ. Валеринка-тай уусмал цацсаны дараа хортон шавьж үхэх бөгөөд энэ цагаас хойш байцаа сайхан ургаж эхэлнэ.

Байцааг зооринд хадгалахаас 30 хоногийн өмнө нашатырийн спиртээр боловсруулна. 40 миллилитртэй нашатырийн спиртийг таван литр усанд хийж сайтар хутгаад дээрээс нь хоёр хоолны халбага шингэн саван хийнэ. Уг бодис нь байцааг хурдан муудахаас хамгаалдаг байна.

Өөрийн гараар тарьж ургуулсан ногоо нь худалдааны ногооноос биед үзүүлэх хор нь хамаагүй бага байх нь ойлгомжтой. Дэлгүүрийн лангуун дээр хэвтэж буй ногоог юугаар бордсоныг бид мэдэхгүй. Харин өөрийн гараар ургуулсан ногоо, жимс нь цэвэр байгалийн гаралтай бөгөөд эрүүл мэндэд хоргүй нь баталгаатай байна. Энэ үед сод найдвартай туслагч болохыг та мэдэж авлаа.

143
ХөөрхөнХөөрхөн
48
ГайхмаарГайхмаар
40
ГоёГоё
29
БурууБуруу
25
ТэнэглэлТэнэглэл
15
БахархмаарБахархмаар
12
Ха ХаХа Ха
12
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Munkh Jargal

    Munkh Jargal

    2019/05/28 at 13:16

    Ganzorig Baatar

  2. Dondov Bolormaa

    Dondov Bolormaa

    2019/05/28 at 13:18

    puntsag

  3. Dondov Bolormaa

    Dondov Bolormaa

    2019/05/28 at 13:19

    Dondov Bolormaa up

  4. Dashtseveg Ariunbileg

    Dashtseveg Ariunbileg

    2019/05/28 at 13:25

    .

  5. Byambatsetseg Purev

    Byambatsetseg Purev

    2019/05/28 at 13:55

    Amarzaya Jamsranjav

  6. Altanzul Altanzul

    Altanzul Altanzul

    2019/05/28 at 14:12

    Bayar Bayasgalan

  7. Luvsandanzan Otgonbayar

    Luvsandanzan Otgonbayar

    2019/05/28 at 14:34

    Jamyan Khorolsuren

  8. Undarmaa Enkhtaiwan

    Undarmaa Enkhtaiwan

    2019/05/28 at 14:50

    Tsetsegmaa Surenkhorloo

  9. Batjargal Bawuka

    Batjargal Bawuka

    2019/05/28 at 15:26

    Сүрэнхорлоо Нармандах

  10. Yumi Batcengel

    Yumi Batcengel

    2019/05/28 at 18:04

    Pagamdulam Pagmaa

  11. Tuka Tungaa

    Tuka Tungaa

    2019/05/28 at 18:51

    Z.

    Mkio

  12. Ichinkhorloo Nordermaa

    Ichinkhorloo Nordermaa

    2019/05/28 at 23:31

    Davaakhuu Sodnompil, Tegshee Davaa, Volodya Boldmunkh

  13. Tsoomoo Tsoomoo Tsoomoo

    Tsoomoo Tsoomoo Tsoomoo

    2019/05/29 at 05:38

    Tsetsegsuren Tsebendork

  14. Tseepil Gombojav

    Tseepil Gombojav

    2019/05/29 at 07:13

    Чухал туршлага байна одоо мэдэж авлаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *