Хамрын ханиад, гайморит болон ханиалгыг эмчилж эдгээнэ, мөн нуc, цэpийг гадагшлуулах хүчтэй үйлчилгээтэй бэлдмэл

2

Мөн архаг өвчнүүд ч гэсэн түүний өмнө xүчин мөxөстөнө. Өвчний шинж тэмдэг 24 цагийн дотор үгүй болно.

Ханиад томуу хүрэхэд нэгэн таагүй шинж тэмдэг илэрдэг – энэ бол нуc, цэpний хуримтлал юм. Амьсгалахад хүндрэлтэй болж тун ч таагүй мэдрэмж төрдөг.

Та бүхэндээ микроб, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй гэрийн нөхцөлд хийж болох бэлдмэлийг танилцуулахаар бэлдлээ.

 

Цэp гадагшлуулах бэлдмэл

Орц:

  • ½ цайны халбага кайен перец
  • ½ цайны халбага нунтаг цагаан гаа
  • 3 хоолны халбага цэвэр зөгийн бал
  • ¼ стакан нимбэгийн шүүс
  • ¼ стакан алимны уксус

Бэлдэх арга:

  1. Шилэн саванд нимбэгийн шүүс болон алимны уксусаа хийнэ. Дараа нь зөгийн бал, кайен перец, цагаан гаа нэмээд сайтар хутгана.
  2. Сэрүүн, харанхуй газар хадгалаарай.
  3. Хэрэглэхээсээ өмнө сэгсэрнэ. Өдөрт 1-2 хоолны халбагаар нэг удаа ууна.

 

Ханиалга дарах сироп

Орц:

  • 200 мл цэвэр зөгийн бал
  • 50 мл цөцгийн тос
  • 2-4 хоолны халбага нимбэгийн шүүс

Бэлдэх арга:

Бүх орцуудыг сайтар холиод хөргөгчинд (6 хүртэл долоо хоног хадгалж болно) хадгална. Шаардлагатай үед өдөрт 2-3 удаа тал эсвэл нэг бүтэн хоолны халбагаар ууж цэр, нусыг гадагшлуулна.

 

Ханиалга дарах өвсний сироп

Орц:

  • 600 мл шүүж цэвэршүүлсэн ус
  • 1 хоолны халбага чихэр өвсний үндэс
  • 1 хоолны халбага интоорын навч
  • 1 хоолны халбага зуун настын гель
  • 1 цайны халбага нунтаг цинамон эсвэл куркума
  • 1 хоолны халбага зөгийн бал
  • 3 хоолны халбага нимбэгийн шүүс

Бэлдэх арга:

  1. Саванд ус болон чихэр өвсний үндсийг хийнэ. 15 минут зөөлөн буцалгаарай.
  2. Дараа нь интоорын навч, цинамон эсвэл куркумаг хийгээд 1 минут орчим буцалгана. Галаа унтраагаад 10-15 минут хандалж орхино, дараа нь шүүгээрэй.
  3. Одоо зөгийн бал, зуун наст болон нимбэгээ нэмнэ. Бага зэрэг хөргөөд 6 цаг амраана.
  4. Хагас цаг тутамд тал эсвэл нэг бүтэн хоолны халбагаар ууж хэрэглэнэ.

 

Нус гадагшлуулах сироп

Орц:

  1. Тост манжин/редька
  2. 200 мл зөгийн бал
  3. 200 мл нимбэгийн шүүс
  4. 5-6 хумс сармис
  5. 1 жижиг улаан сонгино

Бэлдэх арга:

  1. Тост манжин, сармис болон сонгиноо жижиглэнэ (үрүүлээр эсвэл блендерээр).
  2. Жижиглэсэн ногоогоо зөгийн бал болон нимбэгтэй холино. Шилэн саванд хийгээд долоо хоног амраана.
  3. Өдөрт хоёр удаа 1-2 хоолны халбагаар ууж хэрэглэнэ, ингэснээр 24 цагийн дотор нус гадагшилж эхлэх юм.
  4. Амт нь хурц санагдаад байвал зөгийн бал болон нимбэгийн шүүсээ нэмж болно.

 

Тосон түрхлэг

Орц:

  • 50 мл далдуу модны самрын тос
  • 50 мл ши
  • 5 дусал цайны модны тос
  • 10 дусал нимбэгийн эфирийн тос
  • 20 дусал гааны эфирийн тос
  • 25 дусал эвкалиптийн эфирийн тос

Бэлдэх арга:

  1. Шигийн болон далдуу модны самрын тосыг шилэн саванд хийж халуун усны ууран дээр барьж халаана.
  2. Дээрээс нь бусад орцуудаа нэмээрэй.

Тосон түрхлэгийг цээж, нуруундаа унтахаасаа өмнө түрхээрэй.

Мөн уг тосыг халуун усанд дусаагаад утаж бас болно. Ингэснээр амьсгалын замын системийг нус, цэрнээс цэвэрлэх боломжтой.

3
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Д. Баажий

    Д. Баажий

    2019/05/28 at 18:40

    Enkhtuya Banzragch

  2. Gansukh Tseegi

    Gansukh Tseegi

    2019/05/28 at 22:44

    Lkhamaa Gansukh

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *