Өдөр болгон хангалттай хэмжээний ус ууж байх ёстой гэдэг ойлголтын талаарх ҮНЭН ба ХУДАЛ

2

Ус – бидний бие махбодийн бүхий л үйл явцад оролцох элемент. Хүний бие махбодь шингэний дутагдалд хормын дотор хариу үйлдэл үзүүлнэ. Бидний ууж идэж байгаа хоол унднаас шингэний нөөцөө авахыг бүхий л аргаар үздэг. Насанд хүрсэн том хүн ямар нэгэн эрүүл мэндийн асуудалгүй бол өдөрт 8 стакан ус ууж байх ёстой гэдгийг бид сайн мэднэ эсвэл өдөрт 2 л уух ёстой. Энэ бодит үнэн үү эсвэл худлаа цуурхал уу?

Chepko Danil Vitalevich / Shutterstock.com

Бие махбодийн шингэний тэнцвэрт байдлыг хангах тухай маш олон худлаа, буруу ойлголтууд явдаг. Энэ алдааг бид засах ёстой.

 

1. Өдөрт 8 стакан хийжүүлээгүй цэвэр ус уух ёстой

Ойлгомжтой, энэ бол буруу ойлголт. Бид цай, кофе, ундаа, шүүс зэргээр дамжуулан их бага хэмжээгээр шингэн авч л байгаа.

 

2. Ус биеэс хорт бодисыг хөөнө

Энэ бол үнэн. Цусыг хорт бодисоос цэвэрлэх үүргийг бөөр хариуцдаг, бөөрийг хангалттай шингэнээр хангахгүй бол хэвийн үйл ажиллагаа нь алдагдана.

wriemis / Shutterstock.com

 

3. Шар өнгийн шээс – шингэн дутагдсаны шинж

Энэ бол худлаа ойлголт, өмнөх хэсэгтэй холбоотой юм. Шингэний дутагдалд орсны шинж тэмдэг бол гүн-шаргал өнгөтэй шээс юм, зарим үед бүр бор туяатай ч шээс гарна. Энэ нь бөөрний үйл ажиллагаа доголдсонтой холбоотой. Бөөр үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа бол шээс цайвар шаргал өнгөтэй байдаг.

 

4. Ам ихээр цангах нь шингэн дутагдсаны шинж

Зайлшгүй шалтгаан биш. Цусан дахь шингэн дутагдахад ам ихээр цангадаг шинж тэмдэг илрэх тохиолдол бий.

 

5. Хуванцар савыг дахин дахин ашиглах нь хортой

Энэ бол үнэн. Хуванцар саванд агуулагдах химийн элементүүд нь усанд шингэдэг. Үүнээс гадна савыг дахин ашиглахдаа сайтар угаагаагүй бол усанд нян үржих аюултай.

CK Foto / Shutterstock.com

 

6. Ус хэтэрнэ гэж байхгүй

Энэ бол худлаа. Гипонатриеми – маш аюултай үзэгдэл буюу бие махбодиос натрийг хөөж гаргахад толгой эргэх, ухаан алдах, тэр ч бүү үхэлд хүргэх аюултай, ялангуяа гүйж байгаа үед.

 

Тэгээд өдөрт хэдий хэр ус уух ёстой вэ?

Өдөрт хэрэглэх усны хэмжээг тодорхойлохдоо өөрийн биеийн жин, амьдарч байгаа орчны цаг агаар, идэвхтэй байдал, мөн спортоор хичээллэдэг эсэх, жирэмслэлт, эрүүл мэндийн байдал зэргийг зайлшгүй харгалзан үзнэ. Усны тэнцвэрт байдлыг хангахад дунджаар – 30-60 мл ус биеийн жингийн кг тус бүрт гэж тооцно. Жишээ нь 68 кг жинтэй хүний шингэний тэнцвэрт байдлыг хангахын тулд өдөрт 2 л ус уухад болохоор байна.

Zoran Milic / Shutterstock.com

 

Яаж илүү их ус ууж сурах вэ?

Дараах энгийн аргуудыг баримтлаарай:

  • Биетэй саванд байнга ус авч явж бай. Ажлын ширээ, орны хажуу дахь шүүгээ зэрэг газруудад тавьж өөртөө ойр байлга.
  • Амталсан ус уухаас татгалз. Хийжүүлсэн ус – сахарын эх сурвалж бөгөөд бие махбодид шингэх нэмэлт калори болдог. Тиймээс жирийн ус уу.
  • Амны зугаа гаргах зүйл идэхийн оронд ус уу. Байнга л ямар нэг юм идмээр санагдаад байна уу – энэ бол өлссөнөөс бус ам цангаж байгаагаас илрэх худлаа дохио шүү. Стакан ус уусны дараа өлсгөлөнгийн мэдрэмж арилна.
sebra / Shutterstock.com
  • Усаа амт, орцоор баяжуулж болно. Лайм, нимбэгийн шүүс нэмж хийгээд уугаарай.
  • Спортоор идэвхтэй хичээллэхдээ спортын коктейл уугаарай. Энэ төрлийн ундаа нь электролит агуулдаг бөгөөд хөлсөөр дамжин алдсан бодисоо нөхөх боломжтой.

Та амны цангаагаа хэрхэн тайлдаг вэ? Өдөрт авах ёстой шингэнээ авч чаддаг уу?

6
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *