Tik-Tok бидэнд шинэ соргог үйл явдал бэлэглэсээр л! Та өөрийнхөө бие махбодийн чадлыг #newflexchallenge флэшмобоор шалгаж болох нь. Үүнийг @ashbashuno гэх нэртэй хэрэглэгч сошиал сүлжээнд анха эхлүүлжээ, бичлэг дээр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гараа оролцуулахгүйгээр босох гэж оролдож байгаа нь харагдана.
Энэ бичлэгээс бүх зүйл эхэлжээ
Челленжийн дүрэм:
- Шалан дээр доош харан хэвтэнэ
- Гараа нурууныхаа ард авч, чагталж барина
- Одоо энэ байрлалаас босох гэж оролдоорой
Бидний харж байгаагаар эмэгтэй нь босож чадлаа, өвдгөө цээжиндээ татаад л. Харин эрэгтэйгийн хувьд байдал хүндхэн байна шүү.
Үүнийг одоо thefishchallenge, newflexchallenge гэх болжээ!
Tik-Tok @jax_kranitz энэхүү дасгалыг гүйцэтгэх шалгарсан аргыг танилцуулжээ. Түүний техник – шпагат хийж хөлөөрөө тулж босож байна.
Оролцогч ингэж чаддаг бол бүр ч мундаг
Гэхдээ хүмүүс тэр болгон 180 хэмийн шпагат суугаад байж чадахгүй нь ойлгомжтой
Найз нартайгаа өрсөлдөхөд илүү хөгжилтэй
Бүр багийн ажиллагаа ч гарч ирнэ
Эрчүүд энэ дасгалыг хийхэд яагаад ийм амаргүй байгаа юм бол?
Бас ч үгүй ээ
Нөхцөл байдлаас олон зүйл шалтгаална
Thefishchallenge-ээр өөрийгөө туршиж үзэхийг хүсье.