Жубили хочтой хаски нохой өөрийнхөө “алиа” харцаар ихэд алдаршжээ. Энэ л инээдтэй нүднийхээ ачаар тэр өөрийн гэсэн гэр бүлтэй болж чадсан юм

2

1 дүгээр сарын 15-нд фейсбүүкт Жубили хочтой сибирь хаскийн нэгэн сонирхолтой зураг нийтлэгдсэн. Түүний нүд давтагдашгүй, бусдынхаас онцгой, тэр л шинж чанараараа Нью-Жерсигийн амьтны асрамжийн газарт хүргэгджээ.

Жубили өнөөдөр интернетийн од болоод байна, гадаад төрхийг нь зураачид хүртэл жинхэнээр нь харах гэж зүтгэцгээж байх юм. Хамгийн баяртай мэдээ гэвэл нохой одоо эзэнтэй болсон, өөрийн гэсэн гэр бүлтэй болсон. Жубилиг өөрийн болгоход бүр бяцхан өрсөлдөөн болсон нь ч сонирхолтой хэрэг.

Энэ бол Жубили – ховор тохиолдох нүдтэй нохой

Бусдаас этгээд гадаад үзэмжнээс нь болоод хуучин эзэн нь болох нэгэн охин Жубилиг зарж чадаагүй байна. Ингээд охин нохойгоо асрамжийн газар өгөхөд хүрчээ. Ингээд 2019 онд асрамжийн газар ирсэн түүхтэй.

Америкийн Нью-Жерси мужид байрлах Husky House асрамжийн газар амьдрах болжээ.

 

1 дүгээр сарын дундуур асрамжийн газрынхан өөрийн фейсбүүк хуудаснаа Жубили-гийн нэрийн өмнөөс сэтгэл хөдөлгөм пост оруулжээ.

Намайг Жубили гэдэг. Би 4 настай хаски, Husky House-д ирээд удаж байна. Намайг хуучин эзэн минь худалдаж чадаагүй юм, яагаад гэвэл миний гадаад үзэмж бусдынхаас этгээд. Хаски – уг нь бол маш царайлаг үүлдэр шүү дээ, би яагаад бусадтайгаа адилгүй төрсөн юм бэ?

Би царайлаг болмоор л байна, тэгвэл намайг хэн нэгэн үрчилж авах байх. Би бусад нохойнуудад хайртай, гэхдээ мууранд нэг их сайн биш. Би хүмүүст хайртай, гэхдээ өөрийнхөө гадаад үзэмжнээс болоод жоохон ичээд байдаг юм. Зарим хүмүүс намайг хараад шоолоод байдаг болохоор би ичдэг.

Этгээд харагдах хаски нохойтой болохыг хүсдэг хүн байхгүй юм болов уу даа? Би өөрийн гэсэн гэр бүлтэй болбол ямар сайхан бэ? Би тэднийгээ үнэхээр их хайрлана.

Энэхүү нийтлэлийн доор Жубилиг үрчилж авах хэд хэдэн санал иржээ.

 

Нийтлэл болон Жубилигийн гэрэл зураг хоёр нь түүнийг интернетийн од болгоход хүргэжээ.

Хүүхэлдэйн киноны дүрийг санагдуулам түүний дүр бусдын анхаарлыг өөрийн эрхгүй татсан байна: зургийг нь хараад шоолох нэгэн байхад, азгүй нохойг өрөвдөх нэг нь ч байв, бас бушуухан үрчилж авахыг хүсэж байгаа эзэд ч ар араасаа гарч иржээ.

 

Асрамжийн газрын ажилтнуудын хэлснээр, түүний нүд – ямар ч гаж нөлөөгүй жирийн л онцгой шинж чанар юм гэжээ.

Түүний этгээд зовхи “ямар ч утгаараа түүнд муугаар нөлөөлөөгүй” гэж мэргэжилтнүүд баталсан. Түүнд өвчин мэдрэгдэхгүй, бас хараанд ч өөрчлөлт байхгүй, тэр яг л бусад хаски шиг.

 

Жубилиг үрчилж авах хүн олдсон уу? Олдохоор барах уу даа

Жубилигийн эхний постыг 5 мянга гаруй хүн үзсэн. Тэдний 3 мянга гаруй нь сэтгэгдлээ үлдээжээ: тэр дунд муу муухай үг ганц ч байхгүй. Зарим нь өхөөрдөж шоолно, нөгөө нь харамслаа илэрхийлнэ, бас гэртээ авчрахыг ч хүснэ.

Асрамжийн газарт нохойг үрчилж авах 150 гаруй хүсэлт иржээ.

Бидний постыг олон хүн үзэж хүсэлтээ гаргасан нь маш сайхан санагдлаа.

Гэхдээ нэг л гэр бүл азтай байв.

 

Этгээд хаскигийн шинэ эздээр энэ гэр бүл тодорчээ

Хосууд бас өөр хоёр хөөрхөн хаски тэжээдэг. Тэд тун удахгүй Жубилитэй дотно найз болох биз ээ. Энэ гэр бүл Жубилиг жинхэнээсээ хайрлах болно гэдэгт бид итгэлтэй байна. Тэд бол олон өрсөлдөөн дундаас шалгарсан гэр бүл, тиймээс тэд үнэнч бөгөөд зөв хүмүүс байх болно.

Жубилид баяр хүргэе!

25
ГоёГоё
7
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *