Зам дээр хаясан бохийг дахин боловсруулж пүүз хийжээ!

2

Нэг килограмм хатсан бохиор дөрвөн хос пүүз хийнэ.

Бохь хүртэл байгаль дэлхийг бохирдуулж байна. Бохины орцод орсон хиймэл резин тэр болгон задардаггүй. Газар хаясан бохь нь зам дээр хатаж хотын өнгө үзэмжийг гутаана, дээрээс нь байгаль орчныг маш ихээр бохирдуулж байна. Энэ асуудлыг Амстердамын идэвхтнүүд нааштайгаар шийдэж чаджээ, тэд зажлаад хаясан бохиор пүүз хийсэн байна.

Хотын захиргаа Explicit Wear дизайнеры компани болон Gumdrop компанитай хамтран Gumshoe пүүзийг бараг хогоор хийж чадсан гэж хэлж болно. Хотын засмал замаас жилд ойролцоогоор 1500 тонн бохь цэвэрлэж авдаг. Энэ масс орцынхоо хувьд хиймэл каучиктай адил төстэй, өөрөөр хэлбэл пүүз хийхэд ашигладаг орц юм.

Хотын гудамжнаас түүсэн бохийг дахин боловсруулж Gum-Tec гэх тусгай материал гарган авч байна. Чанарын хувьд каучуктай төстэй, гэхдээ бохь үнэртэнэ. Дараа нь энэ материалаараа пүүзний ул хийж эхэлнэ. Нэг килограмм түүхий эд дөрвөн хос гутал хийхэд хангалттай хүрдэг байна.

Gumshoe пүүзний дээд хэсэг нь уламжлалт аргаар боловсруулсан цэвэр арьс. Пүүзний өнгөний сонголт хоёр хувилбартай: тод-ягаан болон хар-улаан. Пүүз үйлдвэрлэгчид пүүзний ул элэгдсэн тохиолдолд шинэ улыг үнэгүй сольж өгөх асуудлыг судалж эхлээд байна.

Gumshoe пүүзийг Explicit Wear компанийн албан ёсны сайтаас 200 еврогоор урьдчилан захиалах боломжтой.

19
ГайхмаарГайхмаар
7
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Erdenetsetseg Sodnom

    Erdenetsetseg Sodnom

    2018/05/04 at 11:50

    ulger

  2. бохь өөрөө резиний нэг төрөл л дөө

  3. Namjilmaa Namjaa

    Namjilmaa Namjaa

    2018/05/04 at 16:09

    Ene omshd bvthgvi bh vgvi bol bohi gj jajilhd bvthgvi ym bsn bh

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *