8-р сарын зурхай: Арслан сард таны амьдралд юу тохиолдох вэ?

1

Намрын налгар өдрүүд хаяанд ирж буй цаг дор бид та бүхэнд 8-р сарын зурхайг хүргэж байна. Арслан сар буюу 8-р сард зурхайн ордуудын амьдралд олон өөрчлөлтүүд гарах ба ирээдүйгээ төлөвлөх, өмнөө шинэ зорилго тавих, санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлэх хэрэгтэйг од эрхэс анхааруулж байна. Хэрэв та энэ сар сайн төлөвлөгөө боловсруулж чадвал, оны сүүлчээр томоохон амжилтад хүрэх болно. Энэ мэтчилэн танд болон таны амьдралд юу тохиолдохыг цааш уншина уу.

Хонь

Хонь бол зурхайн ордууд дотроос хамгийн их санаачилга өндөртэй нь. Тэдний бодлоос гарахгүй санаа гэж үгүй. Ямар ч нөхцөлд, өөрийн сонгосон замаар явах нь таны эрч хүчийг сэлбэх болно. Амьдрал таныг сорих үед, та төвөггүйхэн асуудлыг даван туулж чадна. Жижиг зүйлс болон шаардлагагүй юманд ач холбогдол өгөх хэрэггүй.

Энэ сарын хувьд Хонинууд хашир, хянамгай байх хэрэгтэй ба энэ хугацаанд дотор хүнтэйгээ сайтар ярилцах хэрэгтэйг од эрхэс зөвлөж байна. Хүсэл сонирхолоо тодорхойлж, юуг зорьж байгаагаа эргэн харахад гэмгүй.

Бусдад тусламжийн гараа сунгаснаар, гарах үр дагавар нь таны сэтгэлийг дээд цэгт нь хөдөлгөнө. Хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудалд гярхай байж чадвал, энэ сар Хонинуудын мөрөөдөл биелэх боломжтой.

Үхэр

Эцэст нь та энэ сард өөрийнхөө юунд хамгийн их дуртай, бусдад хэр зэрэг үнэ цэнэтэй хүн болох, танд юу аз авчрах зэргийг бүрэн ухаж ойлгох нь ээ. Од эрхэс Үхрүүдийг тэвчээртэй, хүлээцтэй байх хэрэгтэйг сануулж байна. Энэ хугацаанд өөртөө цаг зав гаргахад буруудахгүй. Арслан сар, олон нийтийн өмнө илтгэл тавих болон чухал төсөл бичихэд нэн сайн ба үр дүн нь амжилт дагуулна.

Сарын дунд хэсэгт Үхрүүд эмзэг, мэдрэмтгий болж мэдэх ба энэ үед гэр бүл болон дотны найз нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлээрэй. Удаан хугацаанд холбоо бариагүй хамаатан садантайгаа уулзаж, харилцаагаа сэргээх нь танд ашигтай байх болно.

Ихэр

Өнгөрсөн саруудад таны хайр дурлалын харилцаа тийм ч бүтэлтэй байгаагүй бол, Арслан сар харанхуй нөмрөөд байсан харилцаанд гэрэл гэгээ авчрах бололтой. Хайртай хүнийхээ юу бодож, санаж байгааг ойлгох нь юу юунаас илүү чухал. Таны эргэн тойронд байгаа хүмүүсийн таниас хүсэж, шаардах зүйлс стресс, уур бухимдлын үндсийг тавьж болзошгүй.

Дээр дурдсанчлан, хайр дурлалын харилцаанд олон эерэг өөрчлөлтүүд гарна. Хэрэв ямар нэгэн асуудал хяналтаас гарах хандлагатай байвал, хэнээс ч илүү өөртөө итгэж, асуудлыг шийдэх арга ухаан олох хэрэгтэйг од эрхэс анхааруулж байна.

Ихрүүдийн хувьд, Арслан сард хайр дурлалын харилцаа зонхилох ба ухаантай байж чадвал, сарын сүүлчээр хайртай хүнтэйгээ бүх асуудлаа нэг мөр шийдэж, аз жаргалтай байж чадна.

Мэлхий

Өмнөх саруудад олон зүйлсийг сурч, мэдэж авсан бол одоо гэр бүлийнхэн, тэр тусмаа эцэг эхдээ анхаарал хандуулах цаг иржээ. Мэлхий бол зурхайн ордууд дотроос хамгийн эмзэг нь. Энэ сар хувийн сахилга баттай байж, юу хийснээр ямар үр дагавар гарч, эцэст нь өөрөө хэрхэн шаналахаа эхлээд сайн тооцоолох хэрэгтэйг санаарай.

Арслан сар ч мөн ялгаагүй, Мэлхийнүүд хайр дурлал болон өөр бусад асуудлын хүрээнд эмзэг, мэдрэмтгий байх ба сэтгэл хөдлөлөө хянаж чадахгүйд хүрэх эрсдэлтэй. Болж бүтэхгүй байгаа харилцааг цааш нь үргэлжлүүлэх гэсний хэрэггүй, учир нь энэ сар таны амьдралд олон хүн гарч ирнэ. Өөрийгөө олон талаар өөрчлөхийн тулд, нээлттэй сэтгэж, бүтээлч, хичээнгүй зан чанараа бүү гээгээрэй.

Арслан

Энэ сар бол Арслангуудын гэрэлтэх ёстой цаг үе! Арслангууд анхаарлын төвд байх болно. Таниас өөр хэн ч таны дотор бяцхан хүүхэд оршин байдгийг мэдэхгүй. Тийм ч учир, Арслангууд гаднаа ширүүн харагддаг боловч бусдыг хайрлаж, энэрч, бусдад зүрх сэтгэлээ нээх байгалиас заяасан сайхан зан чанартай хүмүүс.

Хэрэв та зүрх сэтгэлээ нээлттэй байлгаж чадвал, энэ сар багагүй хөгжилдөх нь. Ямар ч хүмүүсийн хүрээлэлд орсон бай, нэр хүндтэй байх ба хүмүүс таны талаар магтан сайшаах болно. Сарын дундуур таны амьдралд гайхалтай өөрчлөлтүүд гарч мэднэ. Аялал зугаалгаар явах, дотныхоо найзуудтай уулзах, сонирхолтой зүйл хийх гэх мэтээр өөрийгөө энэ сар баярлуулахад буруудахгүй.

Охин

Заримдаа та өөрийгөө хангалтгүй, буруу зүйл хийж байна гэж боддог ба энэ нь таны төгс төгөлдөр байхыг цаг ямагт эрхэмлэдэгтэй холбоотой. Од эрхэс энэ сар дээрх бодлоо бүрмөсөн толгойноосоо авч хаях хэрэгтэйг сануулж байна.

Өнгөрсөн хугацаанд өөрийн төлөвлөсөн, зорьсон зүйлсээ энэ сараас эхлэн хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой цаг үе ирээд байна. Өөрийнхөө хийж байгаа үйлдэлдээ эзэн байж, эргэж буцах хэрэггүй. Ингэж чадвал алттай дүйцэхүйц ололт амжилт таных болно.

Өөрийн хүсэл сонирхлоо тодорхойл. Зарим үед хувиа хичээх хэрэгтэй ба олон хүн энэ замыг сонгож, амжилтад хүрч чадсан гэдгийг санахад гэмгүй.

Жинлүүр

8-р сар Жинлүүрүүдэд онцгой байх болно. Тэр тусмаа хайр дурлалын харилцаанд олон эерэг зүйлс тохиолдох нь.

Хайртай хүндээ хоёргүй сэтгэлээр өнөөдрийг хүртэл хандсаар ирсэн таны хичээл зүтгэл талаар өнгөрөхгүй. Хүрээлэн буй орчны хүмүүстээ аз жаргалыг түгээх, өөрийгөө эрч хүчээр цэнэглэх зэрэг нь зөвхөн таниас шалтгаална. Хайр дурлалын харилцааны үнэ цэнийг ойлгож чадвал, та өөрөө аз жаргалыг бүрэн мэдэрнэ.

Хайр дурлалын харилцаанд хэт их ач холбогдол өгснөөс болж, гэр бүл эсвэл ойр дотны найз нөхөддөө тоомжиргүй зан гаргаж, гомдоохоос сэрэмжлээрэй.

Хилэнц

Энэ сарын хувьд Хилэнцүүдийн амьдралд багагүй өөрчлөлт гарах ба зарим тохиолдолд таны амьдралын хэмнэл удааширч мэднэ. Гэвч Хилэнцүүд энэ сар цоо шинээр төрөх болно. 3-р сараас хойш харанхуй хавцалд орсон мэт яах учраа олохгүй байсан энэ ордынхон гэрэл гэгээтэй ертөнцөд гарч ирэх цаг болжээ.

Энэ цаг хугацаа Хилэнцүүдэд өөрийгөө анагаах болон дахин сэргэн мандахад зориулагдана. Өөрийн жинхэнэ хүч чадлаа мэдэрч байж, хайр дурлалын харилцаагаа хянах боломжтой. Танд карьертаа дэвшил гаргах, авьяас чадвараа хөгжүүлэх бүхэл бүтэн 5 сарын хугацаа үлдэж байгааг сануулахад таатай байна. Өөрийгөө хөгжүүлэх, өсч дэвших алхамыг энэ сараас эхэлбэл, цаашид таны хүссэнээр өрнөх болно. Хүсэл сонирхлоо тодорхойлж, өмнөө тавьсан зорилгодоо хүрэхээр сэтгэл шулуудсан бол хэн ч танд саад хийж чадахгүй.

Нум

Энэ жил Нумуудын хувьд хүндхэн сорилтуудтай ихээхэн нүүр тулгарч байгаа нь үнэн. Нумууд бол бусдад нөлөөлж чаддаг, бүтээлч, хөдөлмөрч хүмүүс, яагаад гэвэл тэдний өмнөө тавьсан зорилго том байдаг. Арслан сар ажлаа гартаа оруулахын тулд шинэ техниктэй харьцаж сурах болон хувийн ур чадвараа багагүй хөгжүүлэх шаардлага гарч ирнэ.

Адал явдал таныг хүлээж байна. Амьдралаас эрч хүчээ сэлбэж, зорилгодоо хүрэх хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдсөнөөр, Нумууд тав тухыг бүрдүүлж чадна. Хайр дурлалын харилцаа мөнгөний адилаар амархан дуусгавар болох хандлагатай байгааг од эрхэс анхааруулж байгааг дуулгая.

Гэхдээ бүү санаа зов, танд байгалиас заяасан өөдрөг үзэл болон философилог чанар ямар ч асуудал тулгарсан даван туулах ухаан хайрлах болно.

Матар

Хайр дурлалын харилцаа ээдрээтэй болж, сэтгэл хөдлөлд бага зэрэг автах нь. Хэдийгээр та байгалиасаа эмзэг, мэдрэмтгий нэгэн биш боловч, энэ сар яах аргагүй сэтгэл санаагаар унах болно. Эхэндээ хэцүү байх нь ойлгомжтой, гэхдээ та асуудлыг даван туулж чадна.

Зүгээр л өөрийгөө ингэх ёстой, тэгэх хэрэгтэй гэж албадан хүчлэхээ боль. Ингэснээр гарах үр дагавар нь танд таалагдана. Мэдээж эхлээд энэ нөхцөл байдалд та дасахгүй байж болох ч, цаг хугацааны эрхээр өөрийгөө өөрчлөгдөж байгааг анзаарна.

Арслан сар хэнийг хажуудаа байлгамаар байгаагаа бодолхийлэхэд тохиромжтой цаг үе. Бие физиологи, оюун санаа, философи, секс болон санхүүгийн хувьд, нааштай байдал байнгын хэлбэлзэлтэй байна.

Хумх

Энэ сар Хумхууд хайр дурлалын харилцаанд түлхүү анхаарах хэрэгтэйг од эрхэс сануулсныг дуулгая. Таны эргэн тойрон дахь хүмүүс таниас анхаарал халамж хүсэх болно.

Та яг одоо хайр дурлалын харилцаандаа ямар үр тарина, хожим нь түүнийгээ өөрөө хураах болно гэдгийг санаарай. Ингэж сануулж байхад, эсрэгээр нь хийх хүн тун ховор биз ээ.

Амьдралаас юу хүсэж мөрөөдөж байгаагаа та одоо болтол бүрэн ойлгож ухаараагүй байгаа ба энэ нь танд өдөр бүр толь руу харж, өөртэйгөө эргэлзсэн байдлаар ярих гол хүчин зүйл болж байна. Хувь тавиланг өөрчлөх боломжгүй гэдгийг санахад гэмгүй. Мөн бусдаас их зүйл шаардаж, өндөр хүлээлт үүсгэх нь тийм ч зөв сонголт биш гэдгийг бүү мартаарай.

Загас

Арслан сар, Загаснууд олон хүнтэй харилцах төлөвтэй байна, яагаад гэвэл тэднийг эрхшээгч Бархасбадь гариг тэднийг ивээлдээ авчээ.

Ажил мэргэжил эсвэл уулзалт, нэг бол хайр дурлалтай холбоотой чухал ярирцлагад уригдвал, цааргалах хэрэггүй. Яагаад гэвэл шинэ зүйл сонсож мэдэх тусам та илүү аз жаргалтай байх болно. Энэ сар Загаснууд романтик хайр дурлалын харилцаанд бүрэн автах ба үүнд гайхах хэрэггүй, учир нь энэ хүртэлх хугацаанд таны гаргасан хичээл зүтгэлийг хайрт чинь үнэлэх нь. Өөрөөр хэлбэл та өнгөрсөн хугацаанд хайр дурлалын харилцаагаа энэ хэмжээнд хүртэл авч явж, нандигнаж чаджээ.

Таны хүсэн хүлээж байсан тэрхүү хайр дурлал яг одоо буцалж байгаа тул хүсэл мөрөөдөл чинь биелэхэд тун ойрхон байна.

27
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Элбэгдорж Г.

  2. Nar Sar

    Nar Sar

    2019/08/03 at 17:29

    Bayarlalaa

  3. Javkhlant-Od Batsaikhan

    Javkhlant-Od Batsaikhan

    2019/08/03 at 17:48

    Z☆

  4. Otgonbaatar Baatartsogt

    Otgonbaatar Baatartsogt

    2019/08/04 at 09:07

    Mendee Davaa

  5. Hash Hashchuluun

    Hash Hashchuluun

    2019/08/04 at 17:37

    Сайхан сар байх нь ээ.

  6. Д. Энхнасан

    Д. Энхнасан

    2019/08/04 at 20:33

    Shan bhnee bi zugeerl arslangin ord

  7. PL MY

    PL MY

    2019/08/05 at 00:15

    J

  8. Zaya Zaya

    Zaya Zaya

    2019/08/05 at 09:03

    saihan sar bn

  9. Uuriintsolmon Dorjdavaa

    Uuriintsolmon Dorjdavaa

    2019/08/05 at 10:16

    Нөхөртэй хүнийг л хайр дурлалд одтой гээд айхын хаха. Нөхөртөө ахиж дурлий даа. ???

  10. Зочин

    2019/08/05 at 23:19

    Энэ сарыг л хүлээж байсан мэт

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *