Хөлдөөгчинд хадгалбал дэлбэpэх аюултай хүнсний бүтээгдэхүүнүүд! Ялангуяа шингэн уух зүйлийг хэзээ ч бүү хий!

2

Та хөргөгч юм уу хөлдөөгчинд хийсэн зүйл дэлбэpч болох тухай урьд нь сонсож байсан уу? Гэтэл ийм зүйл болж болох бөгөөд энэ нь хөргөгчний чанар муу, богино холболт зэргээс биш харин хөргөгчинд хийж байгаа хүнснээс болдог хэмээн Good Times анхааруулж байна.

Ер нь хөргөгчинд хийхэд аюултай гэсэн зүйл багаар бодоход гурав бий бөгөөд тэдгээрийн хоёр нь шингэн зүйл юм.

1. Хийжүүлсэн ундаа

cerpen

Хийжүүлсэн ундаа, тэр дундаа лаазтай ундаа болох кока кола, спрайт, пепси зэргийг хөргөгчний хөлдөөгчинд хийвэл маш аюултай.

Хийжүүлсэн ундаа нь нүүрсхүчлийн хий агуулдаг. Гэтэл ус хөлдсөний дараа талсжиж томрон, нүүрсхүчлийн хийд тун бага зай үлдээнэ. Бүр бага хэмд нүүрстөрөгчийн давхар исэл нь бас тэлэх ба угаасаа лааз доторх зай хүрэлцэхгүй байсныг бүр ч хүндрүүлж, лаазны хананд маш хүчтэй даралт өгч эхэлнэ. Лааз энэ даралтыг дийлэхгүй болох үед зад үсрэн дэлбэpэх болно.

 

2. Хуурай мөс

brilio

Хуурай мөс нь хийжүүлсэн ундаатай адил нүүрсхүчлийн хийн оршин байх нэг хувилбар буюу хатуу хувилбар нь юм. -18 хэмээс дээш хүйтэн хөлдөөгчид нүүрстөрөгч маш хурдан тэлэх ба энэ хэмжээ нь 600-800 дахин ихсэж болно.

 

3. Алкохол болон шатамхай шингэнүүд

gtgoodtimes

Алкохол бүхий шингэнийг түргэн хугацаанд хөргөх гэж хөлдөөгчинд хийж болох боловч битүү савтай шар айраг, дарс зэргийг хийж хөлдөөхөөс болгоомжлох хэрэгтэй. Учир нь шингэний тэлэлт, даралт нэмэгдэх зэргээс болж тэсэрч, зад үсэрч болох юм. Ер нь шар айраг, оргилуун дарс зэргийг хөлдөөж болохгүй гэдгийг санаж аваарай.

Үүнээс гадна хөлдөөгч хэсэгт бий болсон мөсийг хурц үзүүртэй зүйлээр хусаж арилгаж болохгүй.

gtgoodtimes

Хөргөгч болон зарим хөлдөөгчний хөргөх шингэн нь изобутан хэмээх амархан шатах хий байдаг бөгөөд энэ нь их хэмжээгээр агаартай холилдох үед дэлбэpч болзошгүй. Хутга болон бусад хурц үзүүртэй зүйлээр хөргөгчний ханыг гэмтээвэл дээрх байдлаар тэсрэлт үүсгэж болно.

Эдгээр анхааруулгыг хэрэгжүүлбэл таагүй явдлаас хол байхад тань туслах болно.

42
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
4
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Watashi Wa Kamidesu

    Watashi Wa Kamidesu

    2019/08/04 at 13:40

    Хийжүүлсэн ундааний доторх хий нь урвалын ачаар задарч хөөсөрдөг харин урвал хүйтэнд бараг явагддагүй тиймээс хийжүүлсэн ундаа нь хөргөгчинд ямарч аюулгүй юм

  2. Ariya Ariunaa

    Ariya Ariunaa

    2019/08/04 at 22:47

    Holdoogch horgogch hoer yalgaatai

  3. Tushig Erdene

    Tushig Erdene

    2019/08/04 at 23:57

    Ain huitend urval yavna gej uu haluund l hurdan yavgddag shig smagdaad bhiin gehdee bas -18c ees huitend geheer engiin horgogch bol -1 bdg tegeheer horgogchind hadgalj bol boloh bhaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *