Ийм учраас 7 хоногт нэг л удаа усанд орох ёстой юм! Баримтууд таныг гайхшруулах болно

1

Та шүршүүрт хэр тогтмол ордог вэ? Таны хариулт – өдөр болгон л байлгүй дээ. Бид бүгд ийм хэвшилтэй болсон буюу өдөр болгон 10 минут шүршүүрийн доор зогсоно. Энэ бол буруу дадал зуршил гэж хэлье. Мэдээж ариун цэвэр сахих ёстой гэдэг баримтыг бид үгүйсгэж чадахгүй, гэхдээ өдөр болгон усанд орох шаардлагагүй.

Бид та бүхэндээ яагаад өдөр болгон угаалга хийж болохгүйг танилцуулахаар бэлдлээ, бидний эрүүл мэндэд муу гэнэ шүү.

Шүршүүрт байнга орж болох уу?

Юуны түрүүнд багахан тоо дурдъя. Нэг удаа шүршүүрт ороход дунджаар 60 литр ус зарцуулна. Хэрвээ халаагчаар халаадаг бол зардал гурав дахин нэмэгдэнэ. Ваннд орох – 200 литр. Хэрвээ дөрвөн хүнтэй ам бүл өдөр болгон шүршүүрт ордог бол жилд 25 куб.м ус зарцуулж байна.

Өнөөгийн цахилгаан, усны үнэ өндөр байхад багагүй тоо гарна. Зөвхөн бидний халаасыг нимгэлээд зогсохгүй байгаль орчинд ч сөрөг нөлөө үзүүлэх ажээ. Байнга шүршүүрт ордог хүмүүс агаарт 3,5 тонн нүүрсхүчлийн хий ялгаруулж байгаад өөрийгөө буруутгах хэрэгтэй. Нэг хүний норм – амьдралынхаа турш 1 тонн гэж үздэг.

Өдөр болгон ариун цэвэр сахих ёстой учраас энэ бүгд хамаагүй гэж үзэх байх. Гэхдээ анагаах ухааны талаас үгүй ажээ. Жишээ нь, арьсны эмч хүүхдийг өдөр болгон усанд оруулж болохгүй, яагаад гэвэл арьс нянтай тэмцэх чадвараа алддаг гэжээ. Бохир зүйлд эрт дасан зохицох нь халдварт өвчинд тэсвэртэй болдог бөгөөд экземээс урьдчилан сэргийлнэ гэв.

Бид шүршүүрийн шингэн саван, гель зэрэгт дурладаг. Тогтмол саван хэрэглэхэд арьсны тослог алдагдаж хүнд хэрэгтэй нян устдаг байна. Ингээд л арьсны өвчтэй болох нь тэр. Шампунь ч мөн адил үйлчилгээтэй гэдгийг мартаж болохгүй. Хэрвээ үсээ шампуниар байнга угаадаг бол үсний тослог хамгаалах давхарга эвдэгдэж хуурайшихад хүрнэ. Энэ нь хаг үүсэх шалтгаан болно.

Биднийг байнга шүршүүрт орж байгаа нь хэнд илүү ашигтай болно гэж бодож байна вэ? Мэдээж элдэв шингэн саван, гель үйлдвэрлэгчдэд л ашигтай. Өдөр болгон шүршүүрт орох нь соёлын буруу ойлголт л болохоос бус үүнд заавал орох ямар ч шаардлага байхгүй. Ариун цэвэр чухал, гэхдээ хэтрүүлэх хэрэггүй. Ариун цэврийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар угаах тоолондоо савангаар угаах ч хэрэггүй. Хөлс, үнэрийг жирийн ус ч дарж чадна.

Бидний биеийн ихэнх хэсэг хувцсаар халхлагддаг учраас гадна орчны нөлөөнд шууд ордоггүй, тэгэхээр өдөр болгон угаах шаардлагагүй, тэр дундаа савангаар. Биеийн зарим нэг хэсгийг (суга, бэлэг эрхтэн, хөл) өдөр болгон угаавал зохилтой, энэ бол ариун цэвэр сахих ёстой газрууд болно. Бас гараа угаах нь мэдээж – тогтмол савандаж угаана.

Хүн ямар хугацаанд усанд орох тогтсон дүрэм журам байхгүй. Бүгд амьдралын хэв маяг, тухай хүний бие махбодиос шалтгаална. Биеийн хөдөлгөөн их байх тусам усанд тогтмол орж байх нь зөв.

Долоо хоногтоо нэг, хоёр удаан бүлээн шүршүүрт орж ариун цэвэр сахихыг зөвлөж байна. Хүн болгон адилгүй гэдгийг санах хэрэгтэй, ариун цэвэр сахих хэвшлийг бүү хэтрүүл.

Та юу гэж бодож байна? Бидэнтэй сэтгэгдэл хэсгээр санал бодлоо хуваалцаарай.

60
БахархмаарБахархмаар
15
Ха ХаХа Ха
14
ГайхмаарГайхмаар
11
БурууБуруу
10
ТэнэглэлТэнэглэл
8
ГоёГоё
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Gombo Otgontuya

    Gombo Otgontuya

    2018/01/29 at 20:33

    Uugantsetseg Uugana unshaarai.Onoodriin yarianii sedev bna.kkkk

  2. Gombo Otgontuya

    Gombo Otgontuya

    2018/01/29 at 20:33

    Uugantsetseg Uugana unshaarai.Onoodriin yarianii sedev bna.kkkk

  3. Tsagaankhuu Magsarjaw

    Tsagaankhuu Magsarjaw

    2018/01/29 at 20:56

    Заа худлаа л байна даа.Би өдөр болгон өглөө орой 2 усанд ордог тэглээ гээд ямарч сөрөг зүйл мэдэгддэггүйдэг…????

  4. Tsagaankhuu Magsarjaw

    Tsagaankhuu Magsarjaw

    2018/01/29 at 20:56

    Заа худлаа л байна даа.Би өдөр болгон өглөө орой 2 усанд ордог тэглээ гээд ямарч сөрөг зүйл мэдэгддэггүйдэг…????

  5. Uugantsetseg Uugana

    Uugantsetseg Uugana

    2018/01/29 at 21:44

    Hahahah za

  6. Uugantsetseg Uugana

    Uugantsetseg Uugana

    2018/01/29 at 21:44

    Hahahah za

  7. Teddy Boo

    Teddy Boo

    2018/01/29 at 23:39

    О. Урангоо unsh andaa

  8. Teddy Boo

    Teddy Boo

    2018/01/29 at 23:39

    О. Урангоо unsh andaa

  9. О. Урангоо

    О. Урангоо

    2018/01/30 at 01:23

    ??? nda hamaagve chi l tgj or end tgj 7 honog orku teseh hvn oldku bh

  10. О. Урангоо

    О. Урангоо

    2018/01/30 at 01:23

    ??? nda hamaagve chi l tgj or end tgj 7 honog orku teseh hvn oldku bh

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *