Фэйсбүүк мессенжер ашигладаг хүн бүр СКАЙтелийн гэрээт борлуулагч болох боломжтой

0

Өөрийн фэйсбүүк мессенжерээ ашиглаж, СКАЙтелийн нэгж борлуулах, ярианы төлбөр төлдөг SKYdealer 2.0 үйлчилгээ нэвтрээд удаагүй байгаа ч 1 өдрийн дотор 900 гэрээт борлуулагч бүртгүүлэн, борлуулалтын энэхүү хялбар аргыг ашиглаж байна.

СКАЙтел компанийн мэдээллийн технологийн чадварлаг инженерүүд Фэйсбүүк нийгмийн сүлжээний экосистем дээр хөгжүүлэлт хийж, энэхүү төлбөр тооцооны шинэ хэлбэрийг зохиосон нь амжилттай ажиллаж байна.

SKYdealer 2.0 буюу Фэйсбүүк мессенжерээр борлуулалт хийдэг гэрээт борлуулагч болж нэмэлт орлого олох боломж хүн бүрт нээлттэй байна. SKYdealer-ийн ашгийн хувь бусадтай харьцуулахад хамгийн өндөр бөгөөд татан авалтын хамгийн доод хэмжээг санал болгодгоороо давуу талтай.

Хэрхэн SKYdealer-ээр ажиллах вэ?

  • СКАЙтелийн үйлчилгээний салбарт хандан гэрээ хийж, чатад холбогдох нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц үгээ авна.
  • SKYdealer-ийн дансаа цэнэглэнэ.
  • Фэйсбүүк мессенжерийн хайлтын цонх дээр SKYdealer гэж бичин нэвтэрч, чаттай холбогдоно.
  • Чатын заавраар нэгж борлуулж, төлбөр төлнө.

SKYdealer буюу мессенжерт суурилсан СКАЙтелийн гэрээт борлуулагч болсноор ямар давуу талтай вэ?

  • Төвөггүйгээр нэмэлт орлого олно.
  • Цаасан картын түгээлт хүлээж, орлого алдахгүй.
  • Фэйсбүүк мессенжер орох боломжтой ухаалаг утас, таблет, компьютерийн алийг нь ашиглаж болно.
  • Та утасны дугаараар биш мессенжерээр борлуулалт хийх учраас өөрийн дугаарыг өөрчлөх шаардлагагүй.
  • Хэрвээ та СКАЙтелийн дугааргүй бол 1 жилийн Фэйсбүүк эрхтэй SKYdealer-ийн шинэ дугаар бэлэглэнэ.
  • SKYdealer-ийн дансаа цэнэглэхдээ банкны гүйлгээний өөрт хамгийн боломжит хувилбарыг ашиглана.
  • Бүртгэлийн хураамжгүй.

Та дэлгэрэнгүй мэдээлэл авахдаа СКАЙтелийн дугаараас 1516 руу төлбөргүйгээр, харин бусад операторын дугаараас 90001516 руу холбогдон гэрээт борлуулагчийн лавлахтай холбогдоорой.

Мөн https://www.skytel.mn/p/cooperation холбоосоор хандан мэдээлэл авах боломжтой.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.