Бусдын л нэгэн адил нийтийн тээврээр үйлчлүүлж, эгэл жирийн амьдралаар амьдарч яваа 7 алдартан

0

Бид бүхэн олны танил алдартай одод энгийн хүний хэрэглэх боломжгүй тансаг хээнцэр зүйлсийг хэрэглэж, хувийн онгоц хөлөглөж, тансаг сайхан амьдардаг гэж бодох нь түгээмэл. Гэвч үнэн хэрэгтээ бидний нэгэн адил эгэл жирийн амьдралаар амьдарч яваа алдартнууд маш олон байдаг ажээ. Манай сайт уншигч танд нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж яваад хэн нэгний гэрэл зургийн дуранд үлдсэн алдартнуудын талаар мэдээллийг бэлдлээ.

1. Emma Watson

© emmawatson / Instagram

Жүжигчин бүсгүй дээрх зургийг өөрийн цахим хуудастаа нийтлэхдээ @booksonthesubway хэмээн тэмдэглэгээ хийжээ. Books on the Subway нь хүмүүсийг ном унших дадалд сургах зорилготой хэсэг хүмүүс хамтран Нью-Йорк хотын аялагч, зорчигчдод зориулж хийсэн метроны номын сан юм. Тус номын сангаас хэн бүхэн ном авч унших, тэр ч бүү хэл гэр лүүгээ ч авч явах боломжтой бөгөөд уншиж дуусаад тус хотын аль ч метроны буудлын номын санд номоо эргүүлэн үлдээх боломжтой байдаг ажээ.

© Harry Potter and the Sorcerer’s Stone / Warner Bros.

 

2. Katie Holmes

© LRNYC / MEGA/EAST NEWS

Жүжигчин Katie Holmes бусдын л нэгэн адил өдөр тутамдаа ганцаараа, найз нөхөд, гэр бүлийн хамтаар нийтийн тээврээр үйлчлүүлдэг ажээ. Дээрх зурагт Манхэттен дүүргийн метрогоор Joan Didion зохиолчийн “Slouching Towards Bethlehem” эсээний түүвэр бүтээлийг уншиж яваа нь үлджээ.

© Batman Begins / Warner Bros.

 

3. Mariah Carey

© MariahCarey / Twitter

Алдарт дуучин бүсгүй дээрх зургийг өөрийн Твиттер хуудастаа, “Festive moments @FreshAirFund Gala тоглолтын дараа Нью-Йорк хотын метрогоор явж байна” гэсэн тайлбартайгаар нийтэлжээ. Тухайн өдөр тэрбээр Fresh Air Foundation-ын зохион байгуулсан хандивын гала тоглолтод оролцсон бөгөөд тоглолтынхоо хувцастайгаар Манхэттен дүүргийн гудамжаар алхаж, ийнхүү метронд сууж яваа нь энэ аж.

© Glitter / Twentieth Century Fox

 

4. Sebastian Stan

© LRNYC / MEGA/Mega Agency/East News

Марвел ертөнцийн Bucky Barnes баатрын дүрээрээ олонд танигдсан жүжигчин Sebastian Stan Нью-Йоркын метрогоор найзуудын хамт явж байгаа нь ийнхүү папараццийн дуранд өртжээ. Зургийг нь дарж буйг мэдсэн тэрбээр тэднээс зугтахын оронд хөгжилтэй царай гаргаж, наргиа хийж байжээ.

© Avengers: Infinity War / Marvel Studios

 

5. Jaimie Alexander

© LRNYC / MEGA/Mega Agency/East News

Жүжигчин Jaimie Alexander нийтийн тээврээр явахыг ямагт эрхэмлэдэг нэгэн. Тэр ч бүү хэл тэрээр углааш өмсөж, нийтийн тээврийн хэрэгсэлд зүүрмэглэж явааг ч харсан хүмүүс олон бий.

© Thor / Paramount Pictures

 

6. Lenny Kravitz

© OL / EAST NEWS

ОХУ-д зохион байгуулагдсан тоглолт руугаа ийм л энгийн байдлаар явж байсан бөгөөд тоглолт руугаа явахдаа, Санкт Петербургээс Москва хот руу явах үедээ ч нийтийн тээврээр үйлчлүүлж байжээ.

 

7. Ron Howard

© LRNYC / MEGA/Mega Agency/East News

“A Beautiful Mind” киногоороо Оскарын шагналт хүртэж явсан нэрт найруулагч Ron Howard Нью-Йорк хотын метрогоор тогтмол явдаг ажээ. Дээрх зурагт тэрээр Манхэттен дүүргийн Сохо орчимд дүүрэн хүнтэй метронд зогсож яваа нь харагдаж байна.

 

Бонус: Ажлын онцлогоос хамаарч нийтийн тээврээр үйлчлүүлсэн алдартнууд

1. Joaquin Phoenix

© CP/ABACA/Abaca/East News

Joaquin Phoenix “Joker”-ын дүрд тоглох үедээ нийтийн тээврийн хэрэгсэлд олон удаа зураг авалтад орж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Харин дээрх зурагны хувьд кино зураг авалттай ямар ч холбоогүй бөгөөд амьтны эрхийг хамгаалах, цагаан хоолтнуудыг дэмжих зорилготой ханын зурагнуудыг Канадын метроны буудлуудад зурсныг тохиолдуулж “Be Fair Be Vegan” байгууллагынхаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор нийтийн тээврээр яваа нь энэ ажээ.

© Joker / Warner Bros.

 

2. “Ocean’s 8” киноны жүжигчин бүсгүйчүүд

© LGjr-RG, PacificCoastNews/EAST NEWS, © LGjr-RG, PacificCoastNews/EAST NEWS, © LGjr-RG, PacificCoastNews/EAST NEWS, © LGjr-RG, PacificCoastNews

“Ocean’s 8” киноны зураг авалтын үеэр Anne Hathaway, Helena Bonham Carter, Cate Blanchett, Rihanna, Sandra Bullock, Awkwafina, Mindy Kaling, Sarah Paulson зэрэг алдартнууд Брүүклин дүүргийн Church өргөн чөлөөний метрогоор үйлчлүүлж буй нь харагдаж байна.

© Ocean’s Eight / Warner Bros.

Хэрэв та эдгээр алдартнуудын оронд байсан бол нийтийн тээврээр үйлчлүүлэх байсан уу?

10
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *