Гэрээ ямар хэв маягаар тохижуулахаа мэдэхгүй байна уу? Интерьер дизайны хамгийн алдартай 12 хэв маягийг танилцуулж байна

0

Гоо зүйн мэдрэмж өндөртэй, тааламжтай орчинд цагийг өнгөрүүлэх нь хүнд эерэг энерги өгч байдгийг бид бүгд мэднэ. Тиймээс урт өдрийн дараа гэртээ сэтгэл ханамж дүүрэн амарч, алжаалаа тайлахад тус болохуйц гэрийн зөв дотоод засал чимэглэлийг сонгож хийх нь зүйтэй.

Манай сайт уншигч танд гэрийн дотоод чимэглэлээ сонгоход тань туслах үүднээс энэхүү нийтлэлийг бэлдлээ.

1. Минималист (minimalist)

© TheChariot77 / reddit

Минимаслист онол нь гэрт байх зайлшгүй тавилгуудыг л хэрэглэж, бага зүйлээр ихийг хийж болох тухай ерөнхий ойлголттой билээ. Минималист хэв маягаар гэрийн дотоод заслаа хийхээр төлөвлөсөн бол танд завсрын өнгөтэй тавилгууд сонгохыг санал болгож байна. Мөн өрөөний гол цэгийг олж тавилгаа байршуулж, өрөөг тэнцвэртэй байлгах нь зүйтэй. Энэ төрлийн дотоод засал чимэглэл нь хэт их зүйл хэрэглэхээс илүүтэйгээр сул чөлөөтэй орон зайг илүүд үзэх юм.

 

2. Хөдөө суурингийн засал (rustic)

© mishkamalka / reddit

Хөдөө суурин хэлбэрийн засал буюу Рустик хэлбэрийн засал нь халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхэд тун тохиромжтой бөгөөд умардын (nordic) болон аж үйлдвэржсэн (industrial) засал чимэглэлтэй төгс зохицдог. Зэрлэг байгальтай ойр орчин байдаг сууцанд энэ хэв маягийн дотоод заслыг хэрэглэвэл зохилтой. Учир нь энэ хэв маяг нь модон тавилга болон завсрын өнгөтэй хуучны хэрэгслүүд ашигладаг гэдгээрээ зэрлэг байгальтай зохицдог.

 

3. Умардын хэв маяг (nordic)

© erintypegirl / reddit, © SGDrummer7 / reddit

Норвеги, Швед, Финланд, Дани улсуудаас үүдэлтэйгээр умардын хэв маяг нэлээдгүй алдартай болжээ. Энэхүү дотоод заслын хэв маягийг шулуун болон долгионтой зурааснуудын хослол, байгалийг тодотгон харуулсан тэмдэг болон цэцэг ургамал тарьсан байгаагаар нь ялгаж мэдэх боломжтой. Тавилгуудын хувьд модон материал давамгайлах бөгөөд ноосон даавуун материалтай эдлэлүүд голлох байр суурьтай байдаг. Нэмж хэлэхэд умардын хэв маяг минималист хэв маягтай маш дөхөм санагдах нь бий.

 

4. Бохем хэв маяг (bohemian)

© violetskies94 / reddit, © sproggs44 / reddit

Бохем хэв маягийн засал нь олон төрлийн соёл болон өөр өөр цаг хугацааг өөртөө шингээсэн онцлог дотоод засал юм. Модон болон олон төрлийн даавуун эдлэл хэрэглэлээрээ ялгарах бөгөөд улаан шар тэргүүтэй тод өнгө давамгайлдаг. Цэцэг ургамал мөн чухал байр суурьтай байх ба тод сайн гэрэлтүүлэг хийхийг шаарддаг. Энэхүү хэв маяг танд тав тухтай байдлыг мэдрүүлэх болно.

 

5. Фермийн хэв маяг (farmhouse)

© k655321 / reddit

Энэ төрлийн хэв маяг нь умард америкийн суурингуудаас үүдэлтэй бөгөөд шинэлэг байдал болон сонгодог хэв маягийн нийлэмж юм. Хөдөө суурингийн хэв маягийг илэрхийлэх боловч илүү тав тухыг мэдрүүлнэ. Энэ хэв маягаар гэрээ тохижуулахыг хүсвэл та хуучны загвараар хийгдсэн хаалга болон тавилга, чулуун сандал, фермийн багаж хэрэгслээс ханандаа өлгөж чимэглэх зэргийг танд санал болгож байна.

 

6. Сонгодог хэв маяг (Vintage)

© StellarSag / reddit

Энэхүү хэв маяг нь өнгөрсөн цаг үеийг орчин цагтай хослуулсан хослол бөгөөд танд тухтай мэдрэмж төрүүлэх нь дамжиггүй. Өрөөний суурь өнгийг цагаан цайвар өнгөөр бүрдүүлэх нь зүйтэй бөгөөд цагаан цэнхэр тэргүүтэй бүдэг завсрын өнгөтэй тавилга сонгохыг зөвлөж байна. Мөн нэхмэл эдлэлүүд болон гоёл чимэглэлийн зүйлс нь хуучны хэв маягийг өөртөө агуулсан байх нь чухал. Сонгодог хэв маягийг сэргээх гол зүйлс гэвэл эргүүлэгтэй суурин утас болон сэргээн засварласан тавилгууд байх болно.

 

 

7. Усны хэв маяг (Nautical)

© thesighight / reddit

Энэхүү дотоод заслын хэв маяг нь далайгаас санаа авсан бөгөөд далайн эргийн бүс нутагт эсвэл өндөр настнуудын өрөөг ийн засах нь тохиромжтой. Цагаан цэнхэр гэх мэт гэгээлэг өнгө төрх давамгайлах бөгөөд эдлэлүүд нь босоо шулуун хээтэй байдаг. Тавилгууд ихэвчлэн модон байдаг ба мөн л гэгээлэг өнгөтэй байх хэрэгтэй. Хана болон шалыг далайн од, жижиг хөлөг онгоц, зангуу гэх мэтчилэн далайн уур амьсгал оруулах зүйлсээр чимэглэдэг.

 

8. Орчин цагийн хэв маяг (Modern)

© mycatsagirl / reddit, © nakkikattila23 / reddit

Орчин цагийн дотоод заслын хэв маяг нь скандинавын хэв маяг болон аж үйлдвэрийн хувьсгалын дүр төрхийг өөртөө шингээсэн байдаг. Энэ хэв маягийн онцлог тал нь тавилгууд энгийн зөв хэлбэр дүрстэй, хурц өнцөггүй байхаас гадна шулуун зураасыг өөртөө агуулсан эд зүйлс их байдаг. Мөн төдийлөн их гоёл чимэглэл хийдэггүй бөгөөд цэвэрхэн саруулхан орчин, хэт хурц тод биш өнгөний сонголт давамгайлдаг.

 

9. Аж үйлдвэржсэн хэв маяг (Industrial)

© onlyonedayatatime / reddit

Энэ төрлийн хэв маяг нь 1950-аад оны Нью-Йорк хотын үйлдвэр дотроо байрладаг байсан сууцнуудаас санаа авч үүссэн бөгөөд өдгөө энэ хэв маягаар дотоод заслаа хийсэн сууцнууд маш их байдаг. Хана нь бетон мэт харагдах эсвэл тоосгон байх зэрэг өвөрмөц шинж чанарыг нь хараад л мэдэх боломжтой. Мөн төмөр, цемент, хөнгөн цагаан зэрэг элементүүд агуулсан тавилга, чимэглэл ихтэй байдаг. Цонхны тухайд өргөн том байх ба усны хоолой зэрэг зүйлс нь нүдэнд ил байрлах нь тохиромжтой чимэглэл болж өгөх нь бий. Цагаан, саарал гэх мэт даруухан өнгө давамгай үүрэгтэй байна.

 

10. Скандинавын хэв маяг (Scandinavian)

© Tortitude95 / reddit

Энгийн мэт боловч тансаг чамин байдал бол энэ хэв маягийн онцлох тал. Цагаан өнгө болон шулуун зураас их харагддаг бөгөөд энэ нь өрөөг илүү уужим саруулхан болгох давуу талтай. Тавилгын материалын тухайд модон болон чулуун материал давамгайлдаг. Гоёл чимэглэлүүд нь ихэвчлэн нэхмэл байх ба геометрийн зөв хэлбэрийн дүрс гаргасан байх нь элбэг.

 

11. Япон хэв маяг (Japanese)

© eldonners / reddit

Зүүний хэв маягийг харуулсан энэхүү дотоод заслын төрөл нь амар амгалан бөгөөд тэнцвэртэй байдлыг танд мэдрүүлэх болно. Ерөнхийдөө байгалийн өнгийг их агуулдаг бөгөөд модон шал, хулсан хөшиг зэрэг зүйлсээр нь хялбархан таних боломжтой.

 

12. Романтик хэв маяг (Romantic)

© NoHandBill / reddit, © LivingTheBib / reddit

Энэ хэв маяг төдийлөн нийтэд түгээгүй ч энэхүү жагсаалт дотроос хамгийн сонирхолтой дотоод заслын хэлбэр гэдэгт бүү эргэлз. Романтик хэв маяг нь халуун дулаан орчин бүрдүүлэхийг урьтал болгодог бөгөөд францын хөдөө нутгийн хэв маяг нэвт шингэсэн байдгаараа онцлогтой. Завсрын өнгөнүүдийн нийлэмж болон жижиг гоёл чимэглэлүүд энэ хэв маягийг тодорхойлдог. Тавилгуудын хувьд тансаг, гоо зүйн илэрхийлэл өндөртэй байх нь чухал.

 

Бонус: Гэртээ тохирсон дотоод заслын хэв маягийг хэрхэн сонгох вэ?

© PollyDarton365 / Reddit

Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар дараах зүйлсийг тодорхойлсноор гэртээ тохирох хэв маягийг олох боломжтой ажээ. Үүнд:

  • Өөрт тань хамгийн их таалагддаг зүйлсийн жагсаалт гаргах. Юу таныг хамгийн ихээр жаргалтай болгодог вэ? Ямар өнгөнд та хамгийн дуртай вэ? Энэ мэт асуултуудад хариулаад зогсохгүй өөрт чухал гэж боддог зүйлсээ ч жагсааж бичээрэй.
  • Өөрийн дургүй зүйлсийн жагсаалтыг ч мөн гаргах. Танд таагүй мэдрэмж төрүүлдэг өнгө эсвэл материал гэх мэт зүйлс байдаг л биз дээ? Тэгвэл тэдгээр зүйлсийнхээ жагсаалтыг гаргах цаг болжээ. Зарим үед таалагддаг зүйлсээсээ илүү таалагддаггүй зүйлсээ жагсааж гаргах нь илүү зөв шийдэлд хүргэхэд туслах нь бий шүү дээ?
  • Өөрийгөө сэдэлжүүлээрэй. Өөрийн тань гэрт төгс зохицох дотоод заслын хэв маягийг олохын тулд та дээрх жагсаалтуудыг гаргахаас гадна судалж өөрийгөө сэдэлжүүлэх нь маш чухал. “Pinterest” гэх мэт платформуудаас гоёл чимэглэлийн санаа авч, судалж үзээрэй.
  • Ганц хэв маягаар дагнаж чимэглэх хэрэггүй. Танд ганц биш хэд хэдэн дотоод заслын хэв маяг таалагдсан ч алийг нь сонгохоо мэдэхгүй байна уу? Тэгвэл та тэдгээр хэв маягуудынхаа өөрт таалагдсан зүйлсийг нэгтгэн хослуулж өөрийн гэсэн онцлог дотоод чимэглэлийг хийх боломжтой.

Танд минималист хэв маяг таалагддаг уу эсвэл гоёл чимэглэл ихтэй дотоод заслын хэв маяг илүү таалагддаг уу? Та гэрээ ямар хэв маягаар тохижуулахыг хүсэж байна вэ?

2
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/07/16 at 16:42

    Хөдөө хэв маяг бна

  2. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/07/16 at 16:43

    😂😂😂

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *