Угаалгын өрөө тань ердөө 5 м.кв уу? Санаа зовох хэрэггүй, эдгээр сайхан санааг хэрэгжүүлээд үз!

3

Хэдийгээр хөгжил цэцэглэлт асар их хурдтай өрнөж байгаа боловч бидний олонх нь өмнөх зууны үед баригдсан орон сууцандаа амьдарч байна. Жижигхэн өрөө, гал тогоо, угаалгын өрөө тань хэт давчуу учир тэндээ сэтгэл тайтгарал олж авах тухай яриа утга багатай бөгөөд энд угаалгын өрөөнд шинэ онгоц-ванн (босоо шүршүүр), суултуур, угаалгын машин, юм хадгалах сав, янз бүрийн алчуур өлгөх өлгүүр зэргийн тухай яриад ч хэрэггүй биз. Гэтэл дээрээс нь ямар нэг гоёл чимэглэлийн зүйл тавьмаар байдаг…

Гэхдээ жижигхэн хэмжээ маань гарах гарцгүй гэсэн үг биш юм. Дизайнерууд 3-5 м.кв угаалгын өрөөг өөрчилж болно гэж үздэг бөгөөд хэрвээ уран сэтгэмж гаргаж чадвал сайхан тохитой, гоё өрөө болгож болно. Янз бүрийн хананд тогтоох шүүгээ, бодож боловсруулсан юм хадгалах сав, стандарт бус сантехникийн шийдэл гэх мэт.

Энэ удаа танд хэрэг болж болох угаалгын өрөөг тэр чигээр нь өөрчлөх 10 санааг танилцуулъя.

Угаалгын өрөөг өөрчлөх санаа

1. Хэрвээ угаагуур тавих газар олоогүй бол яг ванны дээр байрлуулж болно. Гар нүүрээ угаахад хялбар, усанд орж байх үедээ угаалгын янз бүрийн хэрэгслээ угаагуур дээр тавьж болно.

 

2. Угаалгын өрөөгөө гал тогооны зарчмаар тохижуулж болно: хананд тогтоосон шүүгээ… гэх мэт. Маш тухтай, олон ажиллагаатай байх болно.

 

3. Бид ихэнхдээ суултуурын эргэн тойронд зай гаргадаг. Гэхдээ энэ зайг янз бүрийн юм хадгалах сав болгон ашиглах нь илүү зөв юм.

 

4. Ийм байдлаар угаалгын машин нь гоёлын нэгэн хэсэг болно.

 

5. Босоо шүршүүр ихэнхдээ хэвтээ ваннтай адил хэмжээний зай эзэлдэг. Тиймээс босоо шүршүүр биш харин янз бүрийн хаалт авч тавих нь зөв юм. Энэ нь Европт эрт хэрэгжсэн бөгөөд одоо манайд ид дэлгэрч байна.

 

6. Олон үйлдэлт тавилга олон зүйлийг орлоно.

 

7. Жижигхэн угаалгын өрөөнд орчин цагийн загвартай минимализм сайн таарна. Хамгийн гол нь өнгөний зохицлыг олох явдал.

 

8. Тунгалаг шилтэй босоо ванн хэрэглэх нь өрөөний зайг томсгож харагдуулна. Бүх л жижиг зүйлсийг шүүгээнд хийж нуух хэрэгтэй.

 

9. Одоо цагт жижиг угаалгын өрөөнд хөлтэй угаагуур, усны ил савтай суултуур хэрэглэхээ больжээ. Энэ зайг янз бүрийн агуулах сав, шүүгээ болгож ашиглах хэрэгтэй.

 

10. Угаалгын өрөөндөө танд хэрэгтэй тэр л зүйлийг байлга. Хэрвээ таны үүдний өрөөнд том шүүгээ сав байгаа бол угаалгын өрөөнд ийм сав шүүгээ байх хэрэггүй. Жижиг талбай дахь хамгийн гол зарчим бол элдэв саад болох зүйл байхгүй байх явдал юм.

Хэрвээ та ойрын үед том засвар хийх төлөвлөгөөгүй боловч угаалгын өрөө тань таны санаанд нийцэхгүй байгаа бол энэ өрөөгөө эргэн нэг сайн харж хэрэгтэй сав, сантехникийн өөр шийдэл олохыг бод. Илүү юм бүхнээс сал. Янз бүрийн тавиур шүүгээний оронд жижигхэн энгийн тавиур хэрэглээрэй.

62
ГайхмаарГайхмаар
22
БахархмаарБахархмаар
14
БурууБуруу
14
ХөөрхөнХөөрхөн
11
Ха ХаХа Ха
9
ГоёГоё
8
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Erdenebaatar Badamgaraw

    Erdenebaatar Badamgaraw

    2018/06/13 at 15:26

    Т. Данзанравжир

  2. Erdenebaatar Badamgaraw

    Erdenebaatar Badamgaraw

    2018/06/13 at 15:26

    Т. Данзанравжир

  3. Uyanga Purevdavaa

    Uyanga Purevdavaa

    2018/06/14 at 13:47

    Крантны доор угаалгын машин энэ чинь харин сайхан санаа юу

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *