8-р сарын 11-ний Нарны хиртэлт зурхайн ордууд хэрхэн нөлөөлөх вэ?

2

Энэ жил янз бүрийн нар сарны хиртэлтээр дүүрэн жил байх нь. Өнгөрсөн сард нарны хиртэлт, дараа нь саяхны энэхүү сар хиртэлт гээд янз бүрийн сонин зүйлээр орчлон ертөнц баялаг байлаа. Ингээд энэ наймдугаар сард бас нэг нарны хиртэлт болно. Гэхдээ өмнөх нарны хиртэлтээр болгоомжтой байхыг сануулж байсан бол энэ удаа хамаг зүйл өөр байх билээ.

Энэ удаа 2018 оны наймдугаар сард болох нар хиртэлтийн тухай, энэ нь юугаараа сайхан болох тухай зурхайн орд бүр дээр тайлбарлан танилцуулъя.

2018 оны 8-р сарын 11-нд болох нар хиртэлт

Энэ нь энэ оны сүүлийн нар хиртэлт байх бөгөөд зурхайн арслангийн ордтой хамаатай байх болно. Бүгд энэхүү нар хиртэлтийн нөлөөг мэдрэх ба гэхдээ энэ нөлөө нь бидэнд эерэг сайнаар нөлөөлөх юм шүү гэдгийг урьдчилж хэлэх нь зөв болов уу. Энэ нар хиртэлт нь энэ оны анхны сайн нөлөөтэй хиртэлт юм. Нэлээд хүчирхэг нөлөөтэй байх учир тэрхүү нөлөөг нь нар хиртэхээс хоёр долоо хоногийн өмнөөс мэдэрч, нар хиртсэнээс хойш бас хоёр долоо хоногийн турш үйлчилсээр байх бололтой.

Энэ нар хиртэлт олон хүний амьдралд шинэ сайхан өөрчлөлт авчрах болно. Ихэнхдээ ажил хөдөлмөр, хувийн амьдралдаа өөрийгөө харуулах зэрэгт нөлөөлөх магадлалтай юм. Энэ өдөр хөнгөн, аливаа шинэ эхлэл болгонд таатай нөлөөтэй байна. Олон хүнд энэ өдөр аз дайрах ба шинэ зүйл эхлүүлэхийн тулд хуучнаа өөрчлөх хэрэгтэй юм шүү.

Мөн хуучны ямар нэг зүйл эргэн ирэх магадлалтай бөгөөд энэ нь таны одоогийн амьдралд ихээхэн нөлөөлөх бололтой. Хуучин бэрхшээлийг шийдэх тохиромжтой цаг үе юм. Энэ хугацаанд биднийг зовоож, шаналгаж байгаа олон зүйлээс салж шинэ амьдрал эхэлж болно. Ингээд нар хиртэлт нь зурхайн ордуудад хэрхэн нөлөөлөхийг харъя.

1. Хонь

Нарны хиртэлт энэ ордын хүний хувийн амьдралд ихээхэн нөлөөлөх ба магадгүй романтик уулзалт ч болж болох юм. Мөн энэ ордын хүмүүс уран бүтээлийн үр дүнд хүрч болно. Уран бүтээлийн хувьд бүх л зүйл сайхан бүтэж байвал магадгүй маш ер бусын зүйл бүтээж магадгүй юм. Олон хонь энэ бүтээлээс болж эрхэлдэг ажлаа өөрчилж болно.

 

2. Үхэр

Нарны хиртэлт үхрийн гэр бүлд нөлөөлнө. Амьдралд нь гэр бүлтэй холбоотой янз бүрийн өөрчлөлт гарч магадгүй. Энэ үед гэр орны засвар зэрэг хийхэд сайн байх ба бүр өөр газар нүүж ч магадгүй. Гэр бүл, ойр дотныхонтойгоо харьцаагаа улам бэхжүүлэх болно.

 

3. Ихэр

Ихрүүдийг мөн л өөрчлөлт хүлээж байгаа бөгөөд шинэ уулзалт, танилтай болж тэдгээр нь ирээдүйд нь ихээхэн нөлөөлөх бололтой. Энэ ордын хүмүүс холын жижиг аялалд явна. Энэ үедээ сурч боловсрон, мэргэжил чадвараа дээшлүүлэх хэрэгтэй шүү.

 

4. Мэлхий

Тэднийг санхүүгийн өөрчлөлт хүлээж байгаа ба хэрвээ бүх зүйлийг зөв хийвэл маш эерэг үр дүнтэй байхаар байна. Өөрийн материаллаг орчинг бэхжүүлэх боломжтой төдийгүй ажлаа ч сольж магадгүй. Энэ хугацаанд маш болгоомжтой байж мөнгөтэй тун няхуур харьцаж, аливаа том худалдан авалт хийлгүй хадгалсан нь дээр шүү. Мөн мөнгө олох шинэ эх үүсвэр бий болж магадгүй.

 

5. Арслан

Нар хиртэлт маань Арслангийн ордтой холбоотой болно гэж анх дурьдсан бөгөөд тэднийг аз ивээх болно. Амьдралд нь олон чухал өөрчлөлт болох ба ихэнх нь сайн, эерэг нөлөөтэй байна. Тэдний хувьд өөрийн биеэ авч явах байдлын тухай хуучин ойлголтыг өөрчлөх хэрэгтэй юм байна.

 

6. Охин

Охин өөртөө болон өөрийн дотоод ертөнцдөө анхаарах хэрэгтэй. Таны сэтгэл зүйн хувьд эдгээр өдрүүд томоохон өөрчлөлтийг авчрах бололтой. Өөрийн сэтгэл хөдлөл, дотоод бодол хүсэлдээ анхаарч, цэгцлэх нь чухал.

 

7. Жинлүүр

Тэдний хувьд өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх тааламжтай цаг юм. Жинлүүрийнхэн гэнэт бүхнийг өөрөөр харж, чухам юуг хийж гүйцэтгэх хэрэгтэй, юуг орхих ёстойгоо ойлгох болно. Мөн гадаад орчин нь өөрчлөгдөх бөгөөд шинэ танил бий болж өнгөрсөн үеэс салах цаг ирнэ.

 

8. Хилэнц

Тэдний хувьд энэ нарны хиртэлт нь ажлын ихээхэн өөрчлөлт авчрах бололтой. Олон хилэнц ажил төрөлтэй холбоотой, татгалзах аргагүй сайхан ажлын санал хүлээж авах ба  зарим нь тушаал дэвших бол бас нэг хэсэг нь өөр ажилд орно. Гэхдээ бүх л зүйл амархан байхгүй бөгөөд хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд ихээхэн хөдөлмөрлөх хэрэгтэй.

 

9. Нум

Нумынхан аялал, алс хол явж амьдралаа өөрчлөх магадлалтай. Тэдний хувьд олон шинэ юм бий болж болох ба хилийн цаана хийх ажил нь үр дүнтэй болж, гадаад хүнтэй танилцах бололтой.

 

10. Матар

Тэдний хувьд хуучин бэрхшээлийг давж, хуримтлагдсан янз бүрийн асуудлаа шийдэх цаг. Энэ нар хиртэлтээр нэлээд төвөгтэй нөхцөлтэй учрах цорын ганц орд нь чухам матар билээ. Тэд ухаалаг байж, тэвчээр гаргах хэрэгтэй. Хэрвээ бүх л зүйлийг тунгаан бодож нямбай няхуур хандвал өнгөрсөн цагийн эвгүй бэрхшээлүүдийг давж гарна. Эдгээр бэрхшээлийг давж чадвал түүнийг ихээхэн амжилт хүлээж байгаа билээ.

 

11. Хумх

Нар хиртэлт тэдний хувийн амьдралд ихээхэн өөрчлөлт авчирна. Өөрийн ханиа олох магадлал өндөр бөгөөд хэрвээ та хайртай хүнээ олсон бол та хоёрын харилцааны зарим нэг зүйлийг өөрчлөн сайжруулах боломжтой.

 

12. Загас

Эрүүл мэнд, ажлын нөхцөлд өөрчлөлт гарна. Хуучин өвчин дахин сэдэрч магадгүй боловч чухам үүгээр энэ өвчнөөс нэгмөсөн салах боломжтой. Тэд ажилдаа маш үр дүнтэй байх бөгөөд өөрийн амьдралын зохион байгуулалтыг эмхэлнэ. Ингэснээр хуучин бэрхшээлүүдийг халж бүх л зүйлийг дэс дараа, эмх журамтай болгох ба тэдний дотор таны хүсэл мөрөөдөл, бодол санаа багтана.

24
ГайхмаарГайхмаар
10
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *