
Өдөр нь түнэр харанхуй боллоо, хүчтэй элсэн шуурга хойд зүгээс нүүдэллэн Саудын Араб болон Катарыг бүрхжээ. Гудамж, замын үзэгдэх байдал бараг байхгүй болсон байна. Саудын хэвлэлийн агентлаг болох SPA-гийн мэдэгдсэнээр хүчтэй шуурганд нийслэл хот Эр-Рид, нутгийн зүүн хэсгийн Мекки, Медин хотууд ихээр өртжээ.
Баасан гаригаас дээрх бүс нутгуудад гуравдугаар сард үзэгдэж байгаагүй их халуун болж байснаа гэнэт хүчтэй шуурч эхэлжээ. Элсний ширхгүүд агаарт дэгдэн нарыг халхалж, тэнгэрийг бүрхсэн байна. Саудын Арабын иргэний аюулгүй байдлыг хамгаалах байгууллагаас ард иргэдээ сонор сэрэмжтэй байхыг зөвлөж, боломжоороо гэртээ үлдэхийг анхааруулжээ. Зайлшгүй гарах шаардлагатай бол заавал амны хаалт зүүх, ялангуяа амьсгалын замын өвчтэй хүмүүсийг заавал дагаж мөрдөхийг зөвлөсөн байна. Агаарт дэгдсэн элсний ширхэг хэвийн амьсгалахад саад учруулж, гудамжинд байгаа бүх л гадаргуу бор өнгийн элсэн ширхэгт дарагдсан харагдана.
Sandstorm yestersay in Saudi Arabia desert. pic.twitter.com/zGI8Zb1CHd
— De Goede Volger (@VolgerGoede) March 13, 2021
Манан биш шүү, өдрийн цагаар болсон шуурганы дараа

Жолооч нарыг гэрлийн шон, гэрлэн дохио, сурталчилгааны самбарын хажуугаар өндөр анхаарал болгоомжтой оролцохыг уриалав.
Saudi Arabia #Sandstorm pic.twitter.com/BAenP6EYhz
— 𝕋𝕙𝕚𝕖𝕣𝕣𝕪 (@ThierryJFT) March 13, 2021
🙏🙏🙏🙏😭😭😭😭
©️©️®️ for video.#sandstorm #SaudiArabia #Riyadh pic.twitter.com/z2Z63zujMd— ☀️M⁸.²G🌻 (@mewgulflovers1) March 14, 2021
Бүх зүйл бор шаргал өнгөтэй болон хувирсан юм

Бээжинд ч гэсэн өчигдөр дээрхтэй адил төстэй шуурга болжээ
JUST IN – Sand storm hits #Beijing, air quality "hazardous"pic.twitter.com/gPpVmdQKOG
— Disclose.tv 🚨 (@disclosetv) March 15, 2021
Сүүлийн 10 жил ийм шуурга болоогүй гэж нутгийнхан ярьцгааж байна
Huge #Sandstorm In Beijing now, have not seen this in past ten years. pic.twitter.com/RJ7IZAsQ73
— Tong Bingxue 仝冰雪 (@tongbingxue) March 15, 2021
“Бээжинд унтахаар хэвтээд, Марс дээр сэрлээ” гэсэн утга бүхий постууд сошиал сүлжээгээр явах боллоо, бас үзэгдэх орчин дээд зэргээр хязгаарлагдмал гэсэн гэрэл зургууд ч их тавьсан байна

БНХАУ-ын нийслэл өнөөдөр ийм л байдалтай байна: амьдралгүй, үнсэн саарал. Яг л хуучны өнгөө алдсан гэрэл зураг шиг

Өглөөний 06:30 болон 08:30-д


Харин Монгол улсад ийм зүйл болсон юм


Таны хувьд аль нь илүү аймар вэ: цасан шуурга уу эсвэл шороон шуурга уу?







