50 болон түүнээс дээш настай хүмүүсийн идэхэд “тохиромжгүй” 7 төрлийн хоол хүнс

3

Хүн өвөрмөц зүйл идэх зуршилтай байдаг. Ихэнхид нь хүүхэд байхаас нь илэрнэ. Улмаар хүүхэд наснаасаа авахуулаад нас биед хүрэх хүртлээ хоол идэх зуршлаа гээдэггүй. Харамсалтай нь залуу насныхны идэж байгаа хоол хүнс бүхэн ахмад настай хүмүүсийн эрүүл мэндэд тохирохгүй.

Хэрэв та 50 болон түүнээс дээш настай бол идэхэд тохиромжгүй 7 хоол хүнсийг танилцуулахаар бэлдлээ. Эдгээр хоол хүнс таны биеийг эрүүл чийрэг байхад сөргөөр нөлөөлөхөөс гадна эрүүл мэндэд хохирол учруулна.

1. Цөцгийн тос

Шинэхэн талхан дээр цөцгийн тос тавьж идэх үнэхээр сайхан мэдрэмж өгдөг. Хэдий тийм боловч үүнийг ямар ч насны хүн их хэмжээгээр идэж болохгүй гэсэн заалт байдаг. Эцэст нь цөцгийн тосыг хоол хүнснээсээ хасах эсвэл хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Цөцгийн тос болон бусад төрлийн ханасан тосыг хэрэглэхгүй байснаар ахмад настай хүмүүс зүрх судасны өвчин тусахад нөлөөлдөг холестериноос сэргийлдэг.

Мэргэжлийн эмч нар цөцгийн тосны оронд оливын тос хэрэглэж, мөн хоол хүнсэндээ самар болон авокадо хэрэглэж байхыг санал болгож байна.

© OnePotChefShow / YouTube

 

2. Шош

Шошыг ахмад настай хүмүүсийн бие боловсруулах гэж зовдог. Мөн огих, ходоод гэдсэнд хий хуримтлуулах болон цээж хорсгох сөрөг нөлөөтэй. Иймээс шош хэрэглэх хэрэггүй. Харин хоол хүнсэндээ ногоон вандуй болон багахан хэмжээтэй шош хэрэглэх нь тохиромжтой.

Amawasri Pakdara / Shutterstock.com

 

3. Будаа

Будааг ч бас бага хэмжээтэй хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ таны бие организм будааг асуудалгүй шингээж байвал хэрэглэж болохгүй гэсэн заалт байхгүй. Гэхдээ бага хэмжээгээр идэх ёстой гэдгийг бүү мартаарай.

Jimmy Vong / Shutterstock.com

 

4. Кофе

Их хэмжээгээр кофе уух нь нүүрэнд үрчлээс тогтох үйл явцыг хурдасгадаг. Бөөрний булчирхайнаас ялгарах кортизолын хэмжээг нэмэгдүүлнэ – стрессийн гормон.  Энэ гормон арьсыг нимгэрүүлж, өнгийг нь алдагдуулахаас гадна үрчлээс үүсгэнэ.

meesilpa sornsing / Shutterstock.com

 

5. Фруктозын агууламж ихтэй эрдэнэшишийн сироп

Хагас боловсруулсан хоол хүнс худалдаж авахдаа фруктозын агууламж багатай эрдэнэшишийн сироп агуулсан бүтээгдэхүүнийг сонгох хэрэгтэй. Уг бүтээгдэхүүнд олон зүйлийг нэмсэн байдаг: талх, цоохор майлз, ундаа болон бусад амтлагчууд. Энэ бүтээгдэхүүн бодисын солилцоонд сөрөг нөлөө үзүүлдэг тул жин нэмэхэд хүргэнэ.

Valentina_G / Shutterstock.com

 

6. Боловсруулсан нүүрс-ус

Боловсруулсан нүүрс-ус /цагаан гурил, сахар, бялуу эсвэл гоймон/ цусан дахь сахарыг түвшинг нэмэгдүүлнэ. Үр дүнд нь бие дэх инсулины хэмжээ ихсэж, ахмад настай хүмүүсийн хувьд чихрийн шижин өвчин тусах эрсдэл илүү өндөр болдог.

Eviart / Shutterstock.com

 

7. Богино долгионы зууханд халаасан попкорн

Богино долгионы зууханд халаасан попкорн ахимаг настай хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Тархинд муугаар нөлөөлнө, яагаад гэвэл найрлагандаа диацетил гэх бодис агуулдаг ба энэ нь амилойд тархалтыг хуримтлуулж, улмаар Альцгеймерийн өвчин тусахад хүргэдэг байна.

virtu studio/ Shutterstock.com

Хэрэв та гоё сайхан харагдахаас гадна ахимаг насандаа эрүүл байхыг хүсэж байвал, хооллолтондоо анхаараарай. Та эдгээр хоол хүнснээс татгалзахдаа бэлэн үү? Бидэнтэй санал бодлоо солилцоорой.

16
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *