Миний хөл байнга ядарч, шөнө шөрмөс татаж шаналдаг байлаа. Одоо шалтгааныг нь мэдсэнээс хойш үүнийг эмчлэх аргыг олсон

5

Шөрмөс татах нь маш таагүй өвчин мэдрүүлдэг бөгөөд бараг л хар дарсан зүүд гэмээр санагдана, ялангуяа шөнийн цагаар татвал уу? Шөнийн цагаар шөрмөс татах – шөнийн цагаар буюу тайван амарч байхад булчин өөрийн эрхгүй агшиж байгаа юм.

Шөрмөс татсан хэсэгт булчингийн эсүүд овоорч хатуурдаг. Үргэлжлэх хугацаа нь хэдэн секундээс эхлээд хэдэн минут ч байж болно. Хүчтэй өвчин тэр дороо арилах нь бий, гэхдээ булчингийн өвчин хэсэг хугацаанд мэдрэгдсээр л байдаг.

Ямар ч насны хүний шөрмөс татаж болно, ихэвчлэн дунд эсвэл ахимаг насныханд түгээмэл тохиолддог асуудал юм. Мөн өсвөр насныханд ч түгээмэл мэдрэгдэнэ, оройн цагаар бэлтгэл сургуулилт хийдэг хүмүүсийг ч уг асуудал тойрохгүй. Шөнийн цагаар шөрмөс яагаад татдаг тодорхой шалтгааныг тогтоож чадаагүй байгаа бөгөөд ямартай ч олон хүчин зүйлс нөлөөлдөг гэж эрдэмтэд үзэж байна.

Шөнийн цагаар шөрмөс татах нь дараах шалтгаантай байж болно

1. Шингэний дутагдал

Бие махбодийн шингэний солилцоо зөв явагдах нь биеийн ерөнхий эрүүл мэнд болон оюун ухаанд сайнаар нөлөөлнө. Мөн булчингийн үйл ажиллагаанд ч нөлөөлдөг байна. Булчингийн эсийн 75 хувийг ус эзэлдэг бөгөөд булчинг амархан чангарч, сулрахад оролцдог. Энэ бүхнээс дүгнэж харахад, өдрийн турш шингэний солилцоо доголдвол шөнийн цагаар шөрмөс татахад хүргэнэ.

 

2. Хоол хүнсний дутагдал

Минерал электролитуудын тэнцвэрт байдал алдагдахад – жишээ нь, натри, кали, кальци болон магнийн тэнцвэрт байдал алдагдахад булчин, шөрмөс шөнийн цагаар чангарч татдаг. Мөн биеийн хэт их ачаалал авсан үед ч гэсэн энэ таагүй мэдрэмж мэдрэгдэнэ.

Натри нь бие махбодийн шингэнийг минералын эерэг ион эсвэл электролитоор цэнэглэж бие махбодийн шингэний тэнцвэрт байдлыг хангаж өгдөг. Өөрөөр хэлбэл мэдрэлийн импульс болон булчингийн агшилтад зохих үүргийг гүйцэтгэнэ.

Кали нь бие махбодийн эд эсийн бүхий л үйл ажиллагаанд оролцдог элекролит юм, үүнд булчин болон мэдрэлийн эсүүдийн үйл ажиллагаа ч хамаарна.

Кальци нь булчингийн агшилтанд оролцдог, мөн мэдрэлийн ипмульсын үйл ажиллагаанд идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ.

Магни нь аденозинтрифосфатыг тэнцвэржүүлдэг буюу булчингийн агшилтын эрч хүчийг бий болгох эх сурвалж болно, мөн бие махбодийн шингэний зохицуулалтад оролцоно.

Эдгээр эрдэс бодисын аль нэг нь дутагдахад шөрмөс татах зэрэг булчинтай холбоотой асуудалд хүргэдэг. Үүнээс гадна В-ийн бүлгийн амин дэм нь булчингийн үйл ажиллагаанд онцгой үүрэг гүйцэтгэдэг ажээ, ялангуяа В12 амин дэм.

 

3. Ачаалал ихтэй эсвэл удаан хугацаагаар зогсох

Хатуу гадаргуу дээр удаан хугацаагаар зогсох, мөн өндөр өсгийтэй гутал дээр удаан байх нь булчин ядрахад хүргэх эсвэл булчинд хэт их ачаалал өгдөг. Энэ нь шөнийн цагаар шөрмөс татахад хүргэх ажээ.

 

4. Жирэмслэлт

Жирэмсэн эмэгтэйчүүдийн шөрмөс шөнийн цагаар татах нь элбэг тохиолддог, ялангуяа хоёр дахь триместрээс эхлээд гурав дахь триместр хүртэл үргэлжилж болно. Энэ үед шөрмөс татах үеийн мэдрэмж нь хүчтэй эсвэл хөнгөн ч байж болно. Жирэмсэн эмэгтэйчүүдийн шөрмөс шөнийн цагаар татах нь савны агшилттай холбоотой гэж үзэх эмч нар цөөнгүй, мөн ядаргаа, хэвлий дэх хүүхдийн даралтаас болж цусан хангамж муудах зэргээс шалтгаалж болно. Жирэмслэлтийн үед өдөр эсвэл шөнийн цагаар байнга шөрмөс татаад байвал эмчид үзүүлэх шаардлагатай.

 

5. Бамбай булчирхайн дутгмагшил

Бамбай булчирхайн ялгаруулах дааврын хэмжээ багассанаас болж булчингийн сулрал явагдаж байж болно, мөн энэ нь шөнийн цагаар шөрмөс татах байдлаар ч илэрдэг. Бамбай булчирхайн дааврууд нь кальцийн шимэгдэх хэвийн үйл ажиллагааг доголдуулдаг байна. Үүнээс үүдэн кальцийн дутагдал нь булчин сулрах, бадайрах, өвдөх болон булчин чангарахад хүргэдэг ажээ. Мөн бамбай булчирхайн дааврын дутагдал нь бодисын солилцоог идэвхгүй болгох сөрөг талтай юм.

33
ГайхмаарГайхмаар
13
ТэнэглэлТэнэглэл
13
ХөөрхөнХөөрхөн
13
Ха ХаХа Ха
12
ГоёГоё
6
БурууБуруу
5
БахархмаарБахархмаар
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. Julian Kasablancas

    Julian Kasablancas

    2019/01/04 at 19:35

    Ч. Баасансүрэн

  2. Gerelmaa Tumenjargal

    Gerelmaa Tumenjargal

    2019/01/04 at 20:24

    Ingej shurmus tataad bgaa hun bval holbogdooroi bi tuuniig mash sn medne

  3. Oki Doki A

    Oki Doki A

    2019/01/04 at 20:57

    Munkh-Uyaral Munkhtulga

  4. Oyunaa Yondon

    Oyunaa Yondon

    2019/01/04 at 21:05

    .

  5. Badam Mashbat уншаарай

  6. Ulaanaa Uka

    Ulaanaa Uka

    2019/01/04 at 22:14

    Meddeg bolgonoo hubaaltsaach

  7. Эмүжин

    Эмүжин 'Э

    2019/01/04 at 22:57

    Мө Рөнunshenyg

  8. Цэгц Цэгц

    Цэгц Цэгц

    2019/01/04 at 23:02

    Ariunaa Boldbaatar

  9. Ёлка Тилеухабыл

    Ёлка Тилеухабыл

    2019/01/05 at 04:11

    .

  10. Tserendorj Tseegiimaa

    Tserendorj Tseegiimaa

    2019/01/05 at 10:06

    Мөнхөө Мөни

  11. Bolor Begzsuren

    Bolor Begzsuren

    2019/01/05 at 12:56

    Namjaa Tsembel

  12. Ганаа Ганаа

    Ганаа Ганаа

    2019/01/05 at 19:54

    Hongorzul Hongoroo

  13. Баасанхүү М.

    Баасанхүү М.

    2019/01/06 at 00:39

    Амуудай Д.

  14. Nursaule Suragan

    Nursaule Suragan

    2019/01/06 at 22:32

    Bahytjan Baha

  15. Duurnee

    2023/01/26 at 17:14

    …😯

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *