Хуйх загатнах нь ямар учиртай вэ? Энэ зовиурыг болиулах 8 эрүүл арга

7

Хуйх загатнах нь үсний хагтай ямар ч холбоогүй байж болно. Арьсны үрэвсэл, толбот үлд, мөөгөнцрийн халдвар, хайрст үлд болон стресс нь хуйх загатнахад хүргэдэг байна.

Сөрөг нөлөөтэй шампунь болон химийн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэснээр үс хуурайшиж, буржийх үндэс болдог аж. Энэ үед байгалийн гаралтай, эрүүл аргуудыг ашиглан уг асуудлыг шийдэх боломжтой. Эхлээд юунаас болж таны хуйх загатнаж байгааг мэдэх хэрэгтэй ба дараа нь доорх гэрийн нөхцөлд ашиглаж болох 8 аргыг тусламжтай хуйх загатнахыг болиулж болно.

 

1. Шампунь

Мэргэжлийн эмч нарын хэлж буйгаар хуйх загатнахад хүргэдэг хамгийн том шалтгаан бол өөрийнхөө үсэнд тохирохгүй шампунь хэрэглэх явдал гэнэ. Иймд кетоконазол, цайр, пиритион болон салицилийн хүчил агуулсан шампунь хэрэглэж байхыг зөвлөж байна. Ингэснээр хуйх загатнах асуудлыг шийдэх бүрэн боломжтой юм.

 

2. Оливын тос

Химийн хортой найрлагуудыг устгахын тулд оливын тос хэрэглээрэй. Оливын тос чийгшүүлэх үйлчилгээтэйгээс гадна үрэвслийг намдаах ач тустай. Оливын тосыг 7 секунд орчим халааж хуйхандаа түрхэнэ. Дараа нь зориулалтын малгай өмсөж дэрээ бохирдуулахаас сэргийлнэ. Маргааш өглөө нь угаах хэрэгтэй ба энэ аргыг 7 хоногт нэг удаа хэрэглэх нь үр дүнтэй байдаг байна.

 

3. Зуун наст ургамлын гель

Зуун наст ургамал тайвшруулах үр нөлөөтэй. Шаардлагатай нөхцөл байдалд энэ ургамлыг ашиглах нь ач тустай байх болно. Үсний уг эсвэл хуйх загатнаж байгаагаас үл хамаарч зуун наст ургамлын гель загатнаж буй зовиурыг арилгах болно. Энэхүү ургамлын гелийг хуйхандаа шууд түрхэх эсвэл үсэндээ тохирох шампунийн хамт хэрэглээрэй. Өдөр бүр энэ аргаар хуйх загатнахыг болиулах боломжтой.

 

4. Гааны тос

Гааны тос нь хагны эсрэг гайхалтай нөлөө үзүүлдгийг та мэдэх байх. Түүнчлэн гааны тос эсвэл гааны цайны тусламжтай хуйх загатнахыг болиулж болох ба ингэхийн тулд хуйхандаа түрхэж, зөөллөн иллэг хийж дараа нь угаахад л хангалттай.

 

5. Кокосын тос

Кокосын тос үс хуурайшихаас сэргийлдэг байна. Түүнчлэн найрлагандаа мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй эрдэс бодис агуулдаг учир хуйх загатнахад хүргэж буй мөөгөнцрийн халдварыг устгана. Тосыг 10 секунд халааж хэрэглэнэ. Дараа нь хуйхандаа түрхэж 15 минут байлгасны дараа угаана.

 

6. Цайны модны тос

Цайны модны тосыг ихэвчлэн хагны эсрэг хэрэглэдэг. Гэхдээ таны арьсанд уг тос тохиромжгүй бол арьсыг гэмтээх учир хамаагүй дур мэдэн хэрэглэх нь эрсдэлтэй гэдгийг анхаарна уу. Иймд кокос эсвэл оливын тостой холих юм уу эсвэл тогтмол хэрэглэдэг шампунийн хамт хэрэглэх хэрэгтэй. Мөн таны өдөр тутам хэрэглэдэг шампунь тань найрлагандаа дор хаяж 5% цайны модны тос агуулсан ёстой гэдгийг бүү мартаарай.

 

7. Амраах

Хуйх загатнахад хүргэж буй бас нэг шалтгаан бол стресс юм. Иймд юун түрүүнд танд сайн амралт хэрэгтэй. Йогоор хичээллэх, тай-чигаар хичээллэх, ном унших, гадуур явган алхах – эдгээрийг хийснээр таны стресс бага ч болов тайлагдана.

 

8. Алимны цагаан цуу

Хамгийн үр дүнтэй аргуудын нэг бол алимны цагаан цуу ашиглах явдал юм. Цагаан цуунд агуулагдах хүчил нь хуйх загатнахыг болиулах ач тустай. Гэвч цагаан цууг бие организмд түлхүү ашигладаг ба зарим хүний арьсанд сөрөг нөлөөтэй гэдгийг мартаж болохгүй. Тиймээс алимны цагаан цууг устай хольж зөвхөн цөөн удаа үсээ угаагаарай гэж зөвлөе.

Хуйх загатнахаас санаа зовж, эвгүй байдалд орох хэрэггүй. Эдгээр гэрийн нөхцөлд туршиж үзэх боломжтой аргууд танд үр өгөөжөө өгөх болно.

47
ГоёГоё
12
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
9
БахархмаарБахархмаар
9
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Б. Дариймаа

    Б. Дариймаа

    2018/09/03 at 16:57

    Ц. Алимаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *