Үрчлээснээс сэргийлэхэд туслах байгалийн гаралтай, үр дүн сайтай 8 арга

2

Хэн ч хөгшрөхөд дуртай биш, жил өнгөрөх тусам цаг хугацааны эрхээр нүүрэнд үрчлээс тогтож, хөгширч буйг гэрчилдэг нь нууц биш. Зарим хүмүүсийн хувьд үрчлээний эсрэг үнэтэй бүтээгдэхүүн худалдаа авч, тусгай эмчилгээ үйлчилгээ хийлгүүлдэг байх.

Хүн бүр их хэмжээний мөнгө зарцуулах боломжгүй. Харин оронд нь гэрийн нөхцөлд арьс үрчлээтэхээс сэргийлж, арьсыг илүү толигор харагдуулах хэд хэдэн аргуудыг мэдээд авахад илүүдэхгүй. Үрчлээнээс гэрийн нөхцөлд сэргийлэхэд туслах 8 үр дүнтэй аргыг танилцуулж байна.

 

1. Сатин буюу атлас материал

Олон цагаар унтдаг бол сатин эсвэл сайн чанарын даавуун материалтай дэр хэрэглэх хэрэгтэй ба ингэснээр нүүрний арьс үрчлээтэхээс сэргийлэх боломжтой талаар мэргэжлийн гоо сайханчид зөвлөж байна. Зөөлөн материал нь арьсыг илүү зөөлрүүлэхээс гадна мэдрэмтгий арьстай бол үрчлээс үүсэх шалтгаан болдог байна.

 

2. Оливын тос

Нүүрнийхээ арьсыг чийглэг байлгах нь үрчлээнээс сэргийлэх бас нэг арга юм. Иймд оливын тосыг чийгшүүлэгч болгон ашиглаж болно. Оливын тосноос нүүрэндээ түрхэж 15 минут байлгах ба үр дүнд нь арьсны битүүрсэн, амьсгалах нүхнүүд нээгдэх ач тустай. Оливын тосноос нүүрэндээ түрхэж, тойрог чиглэлээр нүүрэндээ зөөлөн иллэг хийх боломжтой.

 

3. Кокосын тос

Бас нэгэн үрчлээнээс сэргийлэхэд туслах тос бол кокосын тос юм. Орой бүр орондоо орохын өмнө нүүрээ сайтар угаасны дараа кокосын тосноос нүүрэндээ түрхэж байгаарай.

 

4. Нимбэгийн шүүс

Витамин Ц амин дэм нарны хурц туяанаас хамгаалж, арьсыг гэрэлтсэн мэт харагдуулна. Шинэ нимбэгийг зүсэж, шүүсийг нь шахаж авч арьсандаа түрхэхэд л хангалттай.

 

5. Өндөгний цагаан

Өндөгний цагаан нь арьсыг чангалж, гэрэлтүүлэх үйлчилгээтэй ажээ. 1 цайны халбага нимбэгийн шүүс болон ½ хэмжээтэй цайны халбага зөгийн балыг өндөгний цагаантай холино. Бэлэн болсон зуурмагийг нүүрэндээ түрхэж 30 минут байлгасныхаа дараа угаана.

 

6. Өргөст хэмх

Өргөст хэмх нь арьсыг маш сайн чийгшүүлнэ. 1 ширхэг өргөст хэмхийн шүүсийг сайтар шахаж авна. Дараа нь зориулалтын хөвөн бөмбөлөгт шингээж нүүрээ зөөлөн арчина. 30 минут хүлээгээд бүлээн усанд нүүрээ угаагаарай.

 

7. Гадил

Хөгшрөлттэй холбоотой нүүрэнд гарах толбыг арилгаад зогсохгүй арьсыг илүү гэрэлтсэн мэт харагдуулах ач тус гадилд бий. 1 ширхэг гадилыг хальсалж сайтар нухна. Дээр нь 1 цайны халбага жүржийн шүүс болон 1 цайны халбага цэвэр тараг хийж холино. Бэлэн болсон маскыг нүүрэндээ тавиад 15-20 минут байлгах ба дараа нь усаар нүүрээ угаана.

 

8. Зөв хооллолт

Нэмж хэлэхэд дээрх бүх арьсанд ач тустай аргуудыг хэрэглэхээс гадна идэж байгаа зүйлдээ анхаарах нь арьсныхаа эрүүл мэндэд анхаарч буйгаас өөрцгүй хэрэг болохыг мартаж болохгүй. Шим тэжээл болон эрдэс бодисоор баялаг жимс жимсгэнэ болон хүнсний ногоог хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх нь арьсыг эрүүл байлгаж, үрчлээс үүсэхээс сэргийлдэг байна.

Та яг одоо магадгүй нүүрэндээ ямар ч үрчлээсгүй байж болох ч, эдгээр аргуудыг хэрэглэснээр эрүүл, торгомсог арьстай болох ач тустай юм шүү.

11
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *