Стив Жобсын маус бүхий хоолойг 30 жилийн дараа ухан гаргаж ирлээ

0

Стив Жобсын маус бүхий хоолойг 30 жилийн дараа ухан гаргаж ирлээАмерикийн Колорадо мужид Аспен нэртэй хот бий. 1983 оны 6-р сарын 23-нд энэ хотын Аспен институт, Аспен хөгжмийн фестиваль, сургуулийн газар нутгийн хаа нэгтээ Apple корпорацийг үндэслэгч Стив Жобсын Тайм Тюб /Time Tube/ хэмээн нэрлэсэн хоолойг булсан түүхтэй. Олон жилийн турш Аспен Тайм Тюбын байршил олон хүний хувьд нууц байсаар ирсэн. Харин өнгөрөгч 7 хоногийн Пүрэв гаригт хоолойг ухан гаргаж, Баасан гаригт хоолойг нээснээр хоолой доторх зүйл олон нийтэд ил тод болсон байна. 30 жилийн турш газар доор байсан 4 метр урттай тус хоолойд Английн рок хамтлаг Мүүди Блюз /Moody Blues/-ын 8 дуу бүхий цомог, Америкийн сүлжээ худалдааны төв Сирс Роебак /Sears Roebuck/-ын каталог, Vogue сэтгүүлийн 1983 оны 6-р сарын дугаар, Рубикын шоо, 6 лааз шар айраг, нэг ширхэг жижиг жигнэмэг мөн хожим нь Милл Стрит худалдааны төв болон бусад олон газруудад зориулсан бүжиглэдэг усан оргилуурын загварыг гаргасан Аспены суут хүн Ник ДеВолф /Nick DeWolf/-ын нууц төлөвлөгөөнүүд зэрэг зүйлс хадгалагдаж байжээ. Тэдгээрийн дундаас хамгийн онцгой нэг зүйл нь Жобсын охин Лизагийнхаа нэрээр нэрлэсэн Лиза /Lisa/ нэртэй компьютерын хулгана байсан байна. Үндэсний газарзүйн сувгийн “Малтагчид” /Diggers/ багийн гишүүдийн хоёр цаг гаруйн хугацаанд ухаж, газар дээр гаргасан энэхүү түүх, соёлын чухал зүйлийг анх газарт булахдаа 20 жилийн дараа ухаж гаргахаар төлөвлөж байсан ч олж чадаагүй учир 30 жилийн дараа олсноор ухаж гаргасан нь энэ юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2013/09/24 at 16:33

    өөртөө зориулж ийм зүйл хиймээр санагдчихлаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *