Майкл Жексоны сонирхолтой машинуудын цуглуулга

0

Майкл Жексоны сонирхолтой машинуудын цуглуулга1958 оны 8-р сарын 29-нд мэндэлсэн “Попын хаан” Майкл Жексон /Michael Jackson/ уран бүтээлчийн карьераа хөөх болсноор хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн их амжилт дагуулсан уран бүтээлчдийн нэг болсон. Дэлхийн дуу хөгжим, бүжиг, загварын ертөнцийн түүхэнд үнэмлэхүй хувь нэмэр оруулсан энэ эрхэм хагас тэрбум орчим дуу бичлэгээ худалдан борлуулсан нь түүнд багагүй хэмжээний хөрөнгө зоорь цуглахад маш их нэмэр болсон юм. Хөрөнгөлөг эрхмүүдийн жишгээр мөн эр хүний зангаар үнэтэй төмөр хөлгүүдэд гар татаагүй Попын хааны автомашины цуглуулгыг үзэж сонирхох боломжоос татгалзахгүй гэж бодож байна.

Rolls-Royce Silver Seraph
 
1999 онд тусгай захиалгаар бүтээгдсэн энэхүү төмөр хөлөг 5,4 литрийн багтаамжтай V12 хөдөлгүүрээр тоноглогдсон бөгөөд 321 морины хүчтэй энэхүү хөдөлгүүр нь 5 секунд хүрэхгүй хугацаанд 100 км/цаг хүртэл хурд авч, 225 км/цаг хүртэлх дээд хурдаар хурдалдаг. Домогт эрхмийн энэ машин зөвхөн их биеийн загвар болон хөдөлгүүрийн хүч чадлаараа гайхуулаад зогсохгүй Майкл Жексоны тусгай захиалгаар тоноглогдсон дотор талаараа алмайруулдаг. Дээд зэргийн тансаг засал бүхий машины дотор талыг тоноглож, чимэхэд 24 каратын алт ашигласны зэрэгцээ суудлуудыг Дэлхийн хамгийн өндөр үнэтэй арьсаар бүржээ. Дугуйн дээрх ордон гэхэд хилсдэхгүй энэ машины шалыг онцгой хивсээр бүрсэн байна.
 
Rolls-Royce Silver Spur
 
Хэрэгт дуртай, төвөг удсан папарацциудын нүднээс эзнийхээ хувийн амьдралын нэг хэсгийг нуусан хар теньтэй цонхнууд бүхий энэ машины дотор талыг эмжсэн цагаан арьсаар бүрсэн ба цагаан хөшгөөр чимж, шилэн хундаганууд бүхий баартай.
Lincoln Town Car
 
Попын хаан өөрийн улсын үйлдвэрийн олон машинуудтай байсны нэг нь энэ юм. 1988 оны цасан цагаан өнгөтэй Lincoln Town Car машины дотор тал нь саарал арьсан бүрээстэй ба телевиз суурилуулсан.
Жексоны классик машинуудын дунд хар өнгийн Cadillac Fleetwood Sixty Special машин бий. 1954 оны энэ машин автомашины хорхойтнуудын дурладаг машинуудын нэг юм.
 
Дуучин эрхмийн авто цуглуулгын хамгийн даруухан үнэ 10,000 доллараас эхэлдэг. Тэрхүү даруухан үнэтэй хөлгүүдийн нэг нь 1993 оны Ford Econoline E-150 машин юм. Үндсэндээ энэ машин нь ачаа болон хүн тээвэрт зориулагдсан машин бөгөөд дотор нь хэд хэдэн телевиз тэр ч бүү хэл видео тоглоомын консол хүртэл суурилуулжээ.
 
1988 оны GMC Jimmy SUV машин худалдан авсан Жексон Нидерландад өргөн уудам эдлэн газар эзэмшдэг байсан ба энэ машинаа уг эдлэн газартаа унах нь их тохиромжтой байв.
 
Домогт дуучин эрхэм үнэхээр завгүй аялдаг амьдралын хэв маягтай байсан нь нууц биш. 1997 оны Neoplan аялалын автобус худалдан авсан нь ч үүнтэй холбоотой. Дотор талыг нь мэдээж хэрэг дээд зэргээр тохижуулсан. Алт, боржин, шаазангаар чимэглэсэн угаалгын өрөө, тансаг арьсан бүрээстэй сандал болон буйдан бүхий, цайвар хөх өнгийн хивстэй амралтын өрөө мөн гал тогооны өрөөг шийдэж өгсөн.
 
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/09/24 at 12:12

    гоё гоё

  2. Зочин

    2013/09/24 at 15:19

    vbxc

  3. Зочин

    2013/09/24 at 20:56

    king james

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *