
Юм үзэж нүд тайлсан орчин үеийн хүмүүсийг алмайруулаад байх зүйл одоо байхгүй гэж бодмоор. Гэхдээ дизайнерууд хүний толгойд оромгүй сонин хачин зүйлийг сэдсээр л байна. Онгоц, хүрхрээ, тэр бүү хэл тэнгэр хүртэл рестораны орон зай болох нь. Итгэхгүй байна уу? Бидний нийтлэлийг дуустал нь үзээрэй.
Дизайнерийн шинэ шийдлүүдийг сайтар ажиглаж байх хэрэгтэй. Ойрын хугацаанд эдгээр газруудаар орж үйлчлүүлэх ч юм билүү, хэн мэдлээ. Үйлчлүүлээд гэрэл зургаа манай коммент хэсгээр бидэнтэй хуваалцаарай.
Праг дахь 15 дугаар дундад зууны үеийн агуй. Энд хоолоо гараараа идэж, шалан дээр шууд хаясан ч болно

Хятад дахь онгоцны орчинг бүрдүүлсэн ресторан

Австралийн Sounds of Silence Ayers Rock ресторан элсэн цөлд байрладаг. Задгай агаарт Улуру хавцлын ойролцоо

Yellow Treehouse – модон дээрх ресторан, Окленд


Робот хоолыг нь хийж зөөж өгдөг ресторан
Тайландын энэ рестораны таазнаас жинхэнэ ногоон хулуу ургадаг. Хамгийн гол нь энэ “чимэг” үйлчлүүлэгчийн толгой дээр уначих вий дээ

Агуйд байдаг The Cave Restaurant – Флинстоуныхан хүүхэлдэйн киногоор сэдэвлэн бүтээжээ


Тайландад байдаг үүр-ресторан


Италийн Grotta Palazzese ресторан – Адриатын тэнгис рүү харсан

Мальдив дахь усан доорх ресторан – мөрөөдөл биеллээ

Бүрэн автоматжсан Rollercoaster Restaurant: зөөгчгүй бас кассчингүй

Хүрхрээн дээрх ресторан: Филиппинийн Labassin Waterfall ресторанд усны хувцастайгаа үйлчлүүлж болно

Тэнгэрийн кафе – энэ үдшийг хэзээ ч мартахгүй

2D кафе – эскиз

Румыний Q Caffe. Хүний очрин үеийн нийгэмд хүрсэн замналыг дүрсэлжээ

Квебек дэх Oasis Sur серфингчүүдийг харангаа хоолоо зооглож болно

Израилийн энэ рестораны тааз, хана бас ширээн дээр ногоонууд ургадаг. Ахлах тогооч эдгээр ногоонуудыг шууд хоолондоо хэрэглэх ажээ

Вени дэх дэлхийн хамгийн сонирхолтой ресторан байдаг – Steirereck im Stadtpark

Бетон хоолойнуудыг террас байдлаар ашигласан байна. Задгай агаарт сайхан хооллоорой

Таны дуртай ресторан юу вэ? Бидэнтэй хуваалцаарай.







