40+ наснаас хойш хөмсгөө хэрхэн арчлах вэ? Өөрийнхөө нүүрний хэлбэрт тохируулж хөмсөгний хэлбэрээ зөв гаргаарай

0

Дөчин наснаас хойш арьсны уян хатан чанар алдагдаж, харин хөмсөг шингэрч урьдны гоё сайхан төрхөө гээж эхэлдэг. Хөмсгөө зөв засаж, будаж чадвал гадаад үзэмжийн ямар ч асуудлыг шийдэх боломжтой. Хөмсөг гоё байхад өөр бусад будалт ч бараг хэрэггүй гэхэд буруудахгүй. Хөмсөгний хэлбэр сайхан харагдахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Хэтэрхий нарийхан эсвэл хэтэрхий нумласан зэрэг байдал нь таны насыг тодорхойлоход ч нөлөөлдөг. Мэргэжлийн гоо сайханчийн тусламжгүйгээр хөмсгөө яаж зөв засаж, будах вэ?

Geinz Angelina / Shutterstock.com

40 наснаас хойш эмэгтэй хүний хөмсөг:

  • Шингэрнэ
  • “Зараа шиг” ширүүн болно
  • Бас буурал үс гарна

Хөмсөгний өтгөн, шингэн байдал тухайн хүний бие махбод болон удмаас шалтгаална Харин насны өөрчлөлтийн “гаж нөлөө”-г бид гоо сайхны бүтээгдэхүүний ачаар дарах боломжтой. Хөмсөг засахад зориулсан воск, сайн харандаа эсвэл хөмсөгний сайн тень ашиглана. Сайн чанарын будаг урсахгүй, бөөгнөрөхгүй, наранд хайлдаггүй.

Хөмсөгний засалтын хэлбэр яагаад зөв байх ёстой гэж? Хөмсөгний дээд үзүүрийг зөв нумлаж чадвал таны нүд том мэт харагдана, жижиг өөгөө дарж чадна. Хөмсөгний зөв хэлбэрийг мэргэжлийн гоо сайханчаар гаргуулах боломжтой эсвэл дэлгүүрүүдэд хөмсөгний бэлэн хэвнүүд ч зарагддаг болжээ. Гэхдээ бэлэн хэвээр тэр болгон хөмсөгний хэлбэрээ зөв гаргаж чаддаггүйг анхаараарай.

 

Нүүрний хэлбэрээр хөмсөгний хэлбэрээ хэрхэн зөв гаргах вэ?

1. Гонзгой – өтгөн бас сайн тодруулж будсан хөмсөг

2. Дугуй – хурц буюу арк хэлбэртэй хөмсөг, нүүрийг гонзгой харагдуулдаг

3. “Зүрх” хэлбэрийн царай – зөөлөн, нумлаагүй хэлбэртэй, өөрийнхөө өнгөөр

goodluz / Shutterstock.com

4. Дөрвөлжин – арктай хөмсөг, дээд хэсгээрээ огцом том өнцөг гаргана

5. Урт нүүртэй – зөөлөн өнцөг гаргасан богинохон хөмсөг. Нүүрний дээд хэсгийг илүү өргөн болгож харагдуулдаг .

goodluz / Shutterstock.com

70-аад оны үеийн том эсвэл хэт нарийхан хөмсөгнөөс зайлсхийгээрэй. Ямар ч нүүрэнд тохирдоггүй.

 

Үзэсгэлэнтэй од бүсгүйчүүдийг танд танилцуулъя

Анжелина Жоли (дөрвөлжин)

Getty Images / Ideal Image

 

 

Лиа Мишель (урт)

Getty Images / Ideal Image

 

Хэлли Берри (гонзгой)

Getty Images / Ideal Image

 

Кристина Агилера (гонзгой)

Getty Images / Ideal Image

 

Майли Сайрус (“зүрх”)

Getty Images / Ideal Image

 

40+ наснаас хойш хөмсгөө хэрхэн арчлах вэ?

1. Хэтэрхий өтгөн л бол зулгааж бас хайчилж засаарай. Хэтэрхий хичээх хэрэггүй, эс бөгөөс нарийхан хоёр утастай л хоцорно.

2. Хөмсөгний аркыг хадгалж үлдээрэй. Харандааны нэг төгсгөлийг хамрынхаа үзүүр дээр, нөгөө харандааны үзүүрийг нүднийхээ угт барина, харандаанууд хаана огтлолцож байна тэнд төгсгөл байна. Хөмсөгний дээд цэгийг олохын тулд харандаагаа дээш болгоод хүүхэн хараан дээр авчирч эгц харна. Огтлолцож байгаа газар нь нугалам байна.

3. Хөмсгийг жигд будна, үзүүрээс нь эхлээд хоёр хөмсөгний зааг руу дөхөж ирнэ – явах тусам өнгө нь уусах ёстой. Хөмсөгний суурийг хөнгөхөн будсан байвал илүү үр дүнтэй.

4. Буурлыг нь буд. Хөмсөгний сойзоор будаж болно. Зөв өнгө сонгохын тулд мэргэжилтнээс зөвлөгөө аваарай.

5. Гоо сайхны тос, серум зэргийг хэрэглэнэ. Шингэрсэн хөмсгийг өтгөрүүлж ургуулах үйлчилгээтэй.

2
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Meditation Namo

    Meditation Namo

    2020/07/27 at 12:18

    Баярлалаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *