Өдрөөс өдөрт таны гэр орныг сүйтгэж байдаг өдөр тутмын 10 жижиг зүйлс. Одооноос эхлэн эдгээрийг бүү хийгээрэй!

0

Цагаан хэрэгслийг угаалгын машинд орхих хэрэггүй эсвэл хоол идсэний дараа шууд аяга, тавгаа угаах ёстойг хүн болгон мэднэ. Туршлагатай гэрийн эзэгтэй хүртэл гэрээ цэвэрлэж байхдаа алдаа гаргадаг. Бидний зөв гэж бодож явдаг гэр цэвэрлэгээний зарим нэг аргууд нь үнэндээ аюултай байдаг ажээ.

Гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх ахуйн дадал зуршлын талаар бид мэдээлэл бэлдлээ. Гэрийн цэвэрлэгээг зохих журмын дагуу хийхийг зөвлөж байна.

Шал шүүрдэх

© cottonbro / Pexels

Шалаа шүүрдэх нь гэрээ богино хугацаанд цэвэрлэгээ хийх аргуудын нэг билээ. Гэхдээ шүүрээр шал шүүрдэх нь үнэндээ тийм ч үр дүнтэй биш. Энэ төрлийн цэвэрлэгээ нь бохирдлын 10 хувийг ч арилгаж чадахгүй. Тоосны ихэнх хувь нь агаарт дэгдэж эргээд тавилга, шалан дээр буудаг, ингээд эргээд харахад шал тоостой хэвээрээ л байна. Шүүрээр шүүрдэхгүй харин тоос сорогчоор соруулах нь илүү үр дүнтэй цэвэрлэгээ болох юм. Гэр ч нэг хэсэгтээ бохирдохгүй.

 

Модон биш хуванцар гамбанз хэрэглэдэг

© WhoaInteresting / Twitter, © RoseArmory / Twitter

Хуванцар гамбанз модыг бодвол ариун цэврийн хувьд илүү гэдэг буруу ойлголт явдаг. Үнэндээ тийм биш шүү. Модны ширхэгээр нян шигддэг боловч мод нь өөрөө нян цаашид үржих боломжийг олгодоггүй. Харин хуванцар гамбанз нь эхний зураас гартлаа л аюулгүй. Синтетик материал нь төрөл бүрийн нян үржих таатай нөхцөл болно. Байнга нягт ариутгасан ч гэсэн нэгэнт үржсэн нянг бүрэн устгаж яагаад ч чадахгүй.

 

Мах хэрчдэг хавтанг аяга таваг угаадаг бодисоор цэвэрлэх

© Anetlanda / Depositphotos

Аяга, таваг угаадаг бодис мах хэрчдэг хавтан дээр үлдсэн хүнсний үлдэгдлийг сайн цэвэрлэдэг. Гэхдээ хавтанд гарсан хутганы ул мөрөнд нүдэнд үл үзэгдэх хүнсний хог үлдсэн байдаг. Энэ үлдэгдэл өөртөө цэвэрлэгээний бодисыг шингээж дараагийн хүнсний бүтээгдэхүүнд шингэнэ. Мах, ногоо зүсдэг хавтанг устөрөгчийн хэт ислээр үр дүнтэй ариутгаж болдог байна.

 

Угаалтуур руу кофены шаар эсвэл гоймон/будаа чанасан усаа шууд урсгах

© dibettadifino / Depositphotos, © splinter9042 / Depositphotos

Угаалтуур руу хийсэн кофены шаар ус зайлуулах хоолой бөглөрөх шалтгаан болно. Кофены шаарны бүтэц нь өөрөө тосонд очиж наалддаг, ингээд хоолойнд бөөгнөрч эхэлдэг ажээ. Мөн будаа, гоймон чанасан ус ч гэсэн адил. Наалдамхай шингэн нь ус зайлуулах хоолойны хананд хуримтлагдахын зэрэгцээ удаан уусдаг. Үүнээс болж хоолой бөглөрдөг байна.

 

Дөнгөж босонгуутаа ороо хураах

© Heather Raine / Pixabay, © Katarzyna Odrzywołek / Pixabay

Өглөө босоод ороо хураах нь ял болсон хүмүүст дуулгах таатай мэдээ. Ор, хөнжил болгонд тоосны хачиг байдаг бөгөөд энэ нь хүний гуужсан арьсаар хооллодог нүдэнд үл үзэгдэх биет юм. Дулаан болон чийгтэй орчин нь тэдний үржих таатай нөхцөл болно. Орноосоо дөнгөж босонгуутаа ороо хурааснаар тоосны хачгийн диваажинг бий болгож байгаа хэрэг. Үр дагаварт нь харшил болж болзошгүй, тэр дундаа астма, харшлын ринит, нүдний өвчин зэрэг тусах аюултай. Өглөө нойрноосоо сэрээд хөнжлөө дэлгэж ор, хөнжлөө сэрвээж хатаахыг хичээгээрэй.

 

 

Хөшгөө байнга нээлттэй байлгах

© Elina Sazonova / Pexels

Энэхүү зөвлөгөө нь юуны түрүүнд цонх нь наран тал руугаа харсан хүмүүст хамааралтай. Тавилга, паркетан шалны эдэлгээг уртасгахыг хүсэж байгаа бол ид нар гардаг үеэр хөшгөө заавал хааж байгаарай. Хэт ягаан туяа нь тавилга болон модон шалыг гандахад хүргэнэ.

 

Угаалгын өрөөнд хөвөн даавуун алчуур байлгах

© Karolina Grabowska / Pexels

Угаалгын өрөөнд өлгөөтэй байгаа хөвөн даавуун алчуур нь нян, мөөгөнцөр үүсэх үндсэн шалтгаан болно. Чийг, дулаан болон хүчилтөрөгч нь тэдэнд тэжээлтэй таатай орчин байдаг. Тиймээс, арьсаа гэмтээхгүйн тулд гар нүүрний алчуурыг 2 хоног тутамд угааж сольж байх хэрэгтэй. Сайтар хатаахаа ч мартаж болохгүй. Цаасан алчуураар сольж чадвал ариун цэврийн хувьд зөв арга болно.

 

Цэвэрлэгээний дараа суултуурын сойзыг шууд саванд нь хийх

© Karolina Grabowska / Pexels

Суултуураа цэвэрлэсэн сойзыг шууд саванд нь хийвэл суултуурын микроб тэнд л үржинэ гэсэн үг. Үүнээс зайлсхийхийн тулд суултуураа цэвэрлэж дуусгаад сойзыг суултуурын таганд хавчиж тогтоогоод хэсэг хатаагаарай.

 

Цайны хандыг жорлонд асгах

© Elly Fairytale / Pexels

Цайны хандыг жорлонд аль болох асгахгүй байх хэрэгтэй. Хэрвээ та цайныхаа хандыг байнга жорлондоо асгадаг бол цайнд агуулагдах танин хэмээх бодис таны суултуурыг хар-бор өнгөтэй болгоно. Суултуурын өөрийн цасан цагаан өнгийг сэргээхэд тийм ч амар ажил биш шүү.

 

Цэвэрлэгээний бодисыг тавилгын гадаргуу руу шууд цацах

© uniqueton / Unplash

Цэвэрлэгээний бодисыг тавилга эсвэл толь руу шууд цацахад нүдэнд үл үзэгдэх толбо үлддэг. Тэр толбо дээр тоос, бохир улам илүү сууна л гэсэн үг. Шүршдэг бодисыг алчуур эсвэл цаасандаа шүршээд дараа нь тавилгаа арчих нь зөв юм шүү.

Хурдан бөгөөд үр дүнтэй цэвэрлэгээний ямар нууцыг та мэдэх вэ?

33
БахархмаарБахархмаар
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Davaajav Horolsuren

    Davaajav Horolsuren

    2020/07/25 at 13:39

    Batjargal Baterdene

  2. Azaa Az

    Azaa Az

    2020/07/25 at 16:57

    Io

  3. Д. Бүрнээ

    Д. Бүрнээ

    2020/07/25 at 17:16

    Дорж Алтаннавч

  4. Эо Энхотгон

    Эо Энхотгон

    2020/07/25 at 18:54

    Erhes Erhes

  5. P

  6. Алтайхан Алтайхан

    Алтайхан Алтайхан

    2020/07/26 at 13:28

    баярлалаа хэрэгтэй зөвөлгөө блаа.

  7. Sai Khanaa

    Sai Khanaa

    2020/07/26 at 20:02

    Bs medmeer l ymnuud bn

  8. Jamiyan Ganbold

    Jamiyan Ganbold

    2020/07/26 at 23:45

    Undral Ganbold

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *