Ээждээ энэ 7 үгийг хэзээ ч бүү хэл, түүний сэтгэлийг мэсгүйгээр зүcэх болно шүү!

5

Энэ дэлхий дээрх хамгийн үнэтэй хүн бол – ээж. Бидэнд амьдрал хайрласан, охин, хүүгээ ухаантай, сайн хүн болгож өсгөхийн тулд бүх зүйлээ зориулсан цорын ганц хүн. Тэд биднээр үнэхээр бахархахыг хүсэж байгаа!

Хайрлаж байгаа зүрхийг юу шархлуулдаг вэ?

Хүүхдүүд эцэг эхийн хүчин чармайлтаар өсөж торнидог. Ирээдүй хойч үе маань өмнөхөөсөө илүү чадварлаг, хүнлэг болж хүмүүжиж байгаа нь сайшаалтай. Заримдаа хүүхдүүд том болсон хойноо нас өндөр гарсан ээждээ анхаарал халамж тавихгүй байгаа нь нөгөө талаасаа харамсмаар. Энэ нь хайртай зүрхийг шархлуулахад хүргэнэ.

Ээждээ хэлж болохгүй хэд хэдэн үгийг бид бэлдлээ. Та дэлхий дээрх цорын ганц хайртай ээжийгээ урт удаан, аз жаргалтай амьдраасай гэж хүсэж байгаа биз дээ?

 

1. “Та надад наад үгээ хэдэн зуун удаа хэлсэн шүү дээ”

Энэ нь ээжийн ой санамж муудсантай огт холбоогүй. Энэ нь хүүхдийн буруу ойлголттой холбоотой буюу ээж нэг зүйлийг дахин дахин “үглээд” байвал хүүхэд буруу зүйл хийж байнаа л гэсэн үг.

 

2. “Танд сонирхолтой санагдахгүй ээ”

Ээж хүн хүүхэдтэйгээ холбоотой бүгдийг мэдэж байх ёстойгоос гадна мэдэж байх нь чухал байдаг юм. Тийм учраас ээжтэйгээ хүнд хэцүү асуудлын талаар ярихдаа үгээ зөв сонгож яриарай.

 

3. “Би баяраар очиж чадахгүй нь ээ. Намайг найз нар маань урьсан”

Мэдээж ээж ийм үг сонсоод бүгдийг ойлгож байна, сайхан байрлаж наадаарай л гэж хэлнэ. Харин сэтгэл дотроо энэ түүх хэдэн ч жил үргэлжилж байна даа гэж гуниглан хоцорно шүү.

 

4. “Өчигдөр залгаагүйд уучлаарай, ажил ихтэй байлаа”

Утас нь дуугарахгүй болохоор утсаа ажиллаж байгаа эсэхийг хэд хэдэн удаа шалгаж үзнэ. Хайртай хүүхдийнхээ дуу хоолойг сонсох дуудлагыг нь авалгүй өнгөрөөчих вий гэсэн айдастайдаа л тэр шүү дээ.

 

5. “Та чинь яасан их хөгширч байна вэ?”

Үр хүүхэд, ач зээ нартаа санаа зовж байгаа учраас үрчлээ нь нэмэгдэж байгаа юм, үрчлээгээ арилгах бодол тэдэнд байхгүй. Тэгэхээр ээжийнхээ сэтгэлийг бага зовоохыг бодоорой.

 

6. “Та надад маш бага анхаарал тавьж байсан”

Ажил төрөл, гэр бүлийг зэрэгцүүлж авч явахад эмэгтэй хүнд хэцүү байдаг. Гэхдээ хүүхдүүд бие даах чадвар нь дээшилдэг юм шүү.

 

7. “Та орой дандаа л шөлтэй хоол хийж идэх юм”

Хайртай хүнээ хооллох сэтгэл шингээж хайр гаргаж хийсэн хоол нь гэж бодоорой.

Гуниг төрүүлэм үгс байгаа биз? Бид бүгд л хэн нэгний хүүхэд эсвэл өөрсдөө эцэг эх нь болсон. Тэгэхээр эдгээр өгүүлбэрийг үгсийн сангаасаа хасъя. Ээж хүн болгон хүүхдүүдийнхээ хайр халамжинд умбан жаргаг.

242
ГоёГоё
68
ХарамсалтайХарамсалтай
18
ГайхмаарГайхмаар
17
ТэнэглэлТэнэглэл
15
БахархмаарБахархмаар
10
БурууБуруу
8
ХөөрхөнХөөрхөн
7
Ха ХаХа Ха
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Yumchin Bayanmunkh

    Yumchin Bayanmunkh

    2019/01/03 at 13:44

    ali bolokh ekhiigee demjij bkh ter khun shig hen ch chamaig hairlakhui

  2. Ууган Ууган

    Ууган Ууган

    2019/01/03 at 14:16

    &Anje Ann

  3. Ууган Ууган

    Ууган Ууган

    2019/01/03 at 14:16

    Anje Ann

  4. Ууган Ууган

    Ууган Ууган

    2019/01/03 at 14:16

    Chantsal Chntsl

  5. Uyanga Sonya

    Uyanga Sonya

    2019/01/03 at 14:17

    Uran Zaya.Uran Gunj

  6. Nõmin Batzorig

    Nõmin Batzorig

    2019/01/03 at 15:27

    Yah gj namaig toruulsim gdg ug l hamgiin aimshigtai ni bdg ?

  7. Tuugii Tuul

    Tuugii Tuul

    2019/01/03 at 17:28

    LQ Lhamaa

  8. Oyo Oka

    Oyo Oka

    2019/01/03 at 22:36

    Daria Daria ❤️

  9. Reelkhumbe Gansukh

    Reelkhumbe Gansukh

    2019/01/04 at 00:00

    Tuguldur Dawaadorj Тэргэл Д. Халиун Д.

  10. Tamiraa Jalbaa

    Tamiraa Jalbaa

    2019/01/04 at 01:57

  11. Tsogzolmaa Tsoogii

    Tsogzolmaa Tsoogii

    2019/01/04 at 02:02

    мэдэхгүй

  12. Tamiraa Jalbaa

    Tamiraa Jalbaa

    2019/01/04 at 02:03

  13. Ariuntsetseg Enkhdaguul

    Ariuntsetseg Enkhdaguul

    2019/01/05 at 20:21

    Г. Минжинсор (Г.минжинсор)

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *