Lewis Hamilton Британийн хамгийн баян тамирчин болжээ

0

Lewis Hamilton Британий хамгийн баян тамирчин болох замаа заслаа 1

Английн Formula 1-ийн уралдааны машины жолооч Lewis Hamilton алдарт хөл бөмбөгчин асан David Beckham-ийг орлогоороо даван гарч Британий хамгийн баян тамирчин болох замаа тавьжээ. Өнгөрөгч Ням гаригт Hamilton 2008 онд олж авсан дэлхийн аваргын цолоо хамгаалах Abu Dhabi Grand Prix шагналыг хожсон байна. Pussycat Dolls хамтлагийн дуучин Nicole Scherzinger-ийн найз залуу Mercedes-тэй 182 сая долларын 5 жилийн гэрээг шинээр хийсэн нь түүнийг Нэгдсэн Вант улсын хамгийн баян тамирчин болгож байгаа аж.

 

Lewis Hamilton Британий хамгийн баян тамирчин болох замаа заслаа 4Lewis Hamilton Британий хамгийн баян тамирчин болох замаа заслаа 2

Энэ оны эхээр Hamilton-ы нийт орлого 124 сая доллар хэмээн үнэлэгдэж байсан нь Beckham-ын 406 сая доллартай харьцуулахад дэндүү алс сонсогдож байсан юм. Гэхдээ brandRapport-ын мэргэжилтэн Nigel Currie хэлэхдээ Hamilton Beckham-ийг гүйцэх болно, тэрээр гарцаагүй Британий хамгийн өндөр орлоготой спортсмэн болно гэж хэлжээ. Түүнчлэн Currie хэрвээ Hamilton Scherzinger-тэй гэрлэх юм бол тэдний нийт хөрөнгө Beckham болон түүний гэргий Spice Girls хамтлагийн дуучин Victoria нарын хөрөнгийн хэмжээг ч давах болно хэмээн нэмж өгүүлсэн байна.

Lewis Hamilton Британий хамгийн баян тамирчин болох замаа заслаа 3

 

Hamilton саяхан жилийн 37 сая долларын цалинтай гэдгээрээ Британий хамгийн өндөр цалинтай тамирчин гэгдсэн юм. Хөл бөмбөгийн од Gareth Bale 42 сая доллараар энэ жагсаалтыг тэргүүлж байсан байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. ЭРХЭМ СЭТГҮҮЛЧИДЭЭ,
    ВАКЦИНЖУУЛАЛТЫН ТУХАЙ ҮНЭНИЙГ
    МЭДЬЕ ГЭВЭЛ…
    http://bolor.info/documentary-films/40-discovery/308-problemsonvaccination

  2. ЭРХЭМ СЭТГҮҮЛЧИДЭЭ,
    ВАКЦИНЖУУЛАЛТЫН ТУХАЙ ҮНЭНИЙГ
    МЭДЬЕ ГЭВЭЛ…
    http://bolor.info/documentary-films/40-discovery/308-problemsonvaccination

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *